Нийтлэгдсэн огноо: 2014/10/08
Нийтийн тээврийн дизель түлшний хэрэглээ
Дизель түлшний хэрэглээ
Нийтийн тээврийн дизель түлшний хэрэглээ
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар өдөр тутам 800 орчим том оврын нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.
Энэхүү тээврийн хэрэгслийн нэг жилийн дизель түлшний хэрэглээ 20199 тонн.
20199 тонн дизелийн түлш шатахад бидний амьсгалж буй агаарт 53729 тонн нүүрсхүчлийн хий буюу CO2 ялгарч байдаг байна. Энэхүү хий дотор дизель түлшний найрлагад байдаг хүнд метал, хүхэр, түүний хүчил болон бусад хорт химийн бодисууд агуулагäдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ХБНГУ ын эрдэмтэд түлш үйлдвэрлэлийн шинэ технологийг гарган авч ашиглаж байна. Уг технологи нь 2010 онд Дэлхийн анхны инновацийн шагнал хэмээх тодотголтой эдийн засгийн инновацийн шагнал, Германы Соларпрайз /Deutscher Solarpreis / буюу сэргээгдэх эрчим хүчний 2 том шагнал хүртсэн, зарчмын цоо шинэ бөгөөд үндсэндээ ургамлын гаралтай бодисоос бүрдсэн нэмэлт ашигладаг болохоор энэхүү үйлдвэрлэлийг нийтэд нь “Сайжруулсан өндөр бөгөөд –Ногоон технологи” / Advanced High and Green Technology /гэж тодорхойлжээ.
Био түлш нь ISCC стандартын сертификаттай бөгөөд ХБНГУ-ын үйлдвэрлэлийн норм буюу “DIN 51605 (Dichte entspricht der DIN 14214)” дугаартай бүтээгдэхүүний стандарт нь Евро 4 болон Евро 5 дизель түлштэй адил түвшинд байна. Царцах температур -40 градус
ХБНГУ-ын “Weiterstadt” болон “Darmstadt” хотуудын захиргаа, Нийтийн үйлчилгээний байгууллагаас тээврийн хэрэгсэлд Био түлшийг ямар нэгэн нэмэлт тоног, төхөөрөмж суурилуулалгүйгээр тåõникийн доголдол саатал гарахгүй ажиллаж байгаад талархсан захиаг хавсаргав.
Био түлшнээс гарах агаарт үзүүлэх нөлөө
Ургамлын тосны утаа нь шатахдаа хорт хавдар үүсгэдэг тоосонцор болон тортгèéг үүсгэдэггүй бөгөөд энэ үзүүлэлтээрээ Био түлш нь дизель түлштэй харьцуулахад 92%-иар хорт хавдар үүсгэх эрсдэлийг багасгаж байна. Шингэн биотүлшний хэмжээ дэлхий дээр 105 тэрбум литр буюу шатахууны нийт хэрэглээний 2,7% хүрээд байгаа бол Европын комисс 2020 он гэхэд нийт тээврийн хэрэгслийн 10 хувьд алüтернатив түлш хэрэглэх зорилт тавьсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны үр дүнд дизель түлшний утаа болон тортог тоосонцор нь хорт хавдар үүсгэдэг бодис гэдгийг тогтоон албан ёсоор маш аюултай бодисын тоонд оруулж ASPEST, ARSEN- гэх мэтийн бодисуудтай энэ зэрэгцүүлсэн байна.
Нийслэлийн тээврийн газраас авсан мэдээлэлд үндэслэн дараахь тооцоо гарч байна:
1 жилийн хэрэглээний түлшнээс / их дунд багтаамжийн автобус/ |
Дизель түлш одоо ялгарч буй |
Биотүлш |
Үр нөлөө |
Ялгарч буй утаа |
59 102,2 тонн |
22 218,9 тонн |
2.66 дахин бага |
Тортогын хэмжээ |
533.3 кг |
111.1 кг |
5 дахин бага |
Хүхэрийн хэмжээ |
222.2 кг |
22.2 кг |
10 дахин бага |
Хорт хавдар үүсгэх аюултай бодис |
177.8 кг |
5.3 кг |
98% бага |
Биотүлшний давуу тал:
- Биотүлш нь 100% хүйтэн шахалттай цэвэрлэгдсэн ургамалын тос, тэсрэх чанарыг сайжруулахад нэмж 2-4 % “additiv” хийдэг.
- Биотүлш нь ямарч тусгай зүйл шаарддаггүй бөгөөд мөн ямар ч дизель моторт тохирдог.
- Биотүлш нь жирийн дизел хөдөлгүүрээс 6-10%-иар бага түлш хэрэглэдэг.
- Биотүлш нь 28 хоногийн дотор бүрэн задардаг биологийн идэвхит бодис байдаг бөгөөд бүх төрлийн усанд ямар ч аюулгүй гэдэг нь нотлогдсон.
- Хөдөлгүүрийн эдэлгээ уртасна.
Сул тал:
- Эхний хөрөнгө оруулалт өндөр
- Газар тариаланд түшиглэсэн буюу газар тариаланд хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05