Нийтлэгдсэн огноо: 2014/11/19
Төслийн зорилго:
Улаанбаатар хотын зүүн хэсэгт одоогийн УС-15 - ын оронд шинээр 348 МВт хүчин чадалтай дулааны шинэ эх үүсвэр барьж хотын дулаан хангамжийн системийг найдвартай болгох, одоогийн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ачааллыг бууруулж хөнгөлөх, өсөн нэмэгдэж байгаа ачааллын зарим хэсгийг хаахад оршино.
Төслийн төлөвлөлт:
Төслийн загварчилал:
"Амгалан" дулааны станцыг орчин үеийн техник технологид суурилагдсан, ашигт үйлийн коффициент өндөртэй нам температурын эргэх буцламтгай үед шаталттай технологийн зуухтай, бүрэн автомат компьютерийн удирдлагатай, хүрээлэн буй орчинд учируулах хор нөлөө хамгийн бага байхаар, 2 дугаар контурын сүлжээтэй бүрэн зохицож ажиллах боломжтой зуух байна.
Урьдчилсан төлөвлөлтөөр тус станцын төслийн суурилагдсан хүчин чадал 300 МВт, нүүрс хүлээн авах вагон хөмрөгч, нүүрс хадгалах битүү сав, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, шаарга хадгалах сав, усыг шүүж зөөлрүүлэх ус цэвэрлэгээний төхөөрөмж, сүлжээний усны насостой байна.
Сүлжээний өгөх усны температур 130 целсийн градус, даралт 1,6МПа, сүлжээний буцах усны температур 70 целсийн градус байх ба Улаанбаатар хотын нэгдсэн дулааны шугам сүлжээнд 700мм-ийн голчтой тусдаа хос 2 шугамаар холбогдоно. Станцын үндсэн болон туслах тоноглолуудын удирдлага нь DCS (автомат компьютерийн удирдлагын систем) - тэй байх бөгөөд SKADA системтэй холбогдоно.
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05