Усан халаалтын зуухны угсралт ба ашиглалт

Нийтлэгдсэн огноо: 2014/10/09

Канад улсын “Bose technology group”-ын бүтээгдхүүн “CM-BOSE0602” загварын эрчим хүчний хэмнэлттэй усан халаалтын зуухны угсралт ба ашиглалтын заавар

 

Халаалтын ба гал тогооны хосолсон зориулалттай “Ахуйн хэрэгцээний усан халаалтын зуух”-ыг сонгосон хэрэглэгч Танд талархлаа илэрхийлье. “Ашиглалтын заавар”-ыг сайтар судлах нь эх үүсвэр болж буй зуух төдийгүй халаалтын системийг осол гэмтэлгүй ашиглах үндэс болно гэдгийг анхаарна уу. CM-BOSE0602 хийцийн зуухыг Монголоор “Илч” гэдэг оноосон нэр өгсөн юм. Энэ зууханд биомасс түлшийг хэрэглэвэл хорт утааны ялгаралт бараг үгүй болох юм. Шаталтаас ялгарах утааны хийг усан цамцанд (9) дулаанаа өгөх, хоол цай чанаж болгох гэсэн хоѐр чиглэлээр урсгаж болох ба хэрэгцээндээ тохируулан эдгээр хоѐр урсгалыг зэрэгцүүлэн явуулж тус бүрийнх нь зарцуулалтыг ихэсгэж, багасгаж тохируулах боломжтой.


Шаталтын процессийг зохих хэмжээнд боловсронгуй болгосон. Үүнд: Анхдагч агаарыг уламжлалт аргаар ул ширэмний (18) доороос өгнө. Анхдагч агаарын зарцуулалтыг тохируулахдаа үнсний тосгуурыг (6) татаж агаар өгөлтийг нэмэх ба үнсний тосгуурыг түлхэж агаар өгөлтийг багасгана. Мөн үнсний тосгуураар орсон агаарын нэг хэсэг нь арын хөндийгөөр (20) дамжин 7 ширхэг нүхээр (21) хоѐрдагч агаар гэж нэрлэгдэн галын хотолруу (22) өгөдсөнөөр хуйлруулах үүрэг гүцэтгэнэ. Хэрэв хоѐрдагч агаарыг нэмэх шаардлагатай бол түлшний савны (14) тагыг (11) бага зэрэг нээж дэмжих тулгуураар (15) агаар орох зай гаргаж болно. Анхдагч, хордагч агаарыг хэрэгцээтэй хэмжээгээр тохируулж, утааны урсгалыг шаардлагатай чиглэлд өгч, тохируулах боломжтой болгосон, усан цамц (9) буюу усаар дүүргэгдсэн халах гадаргууг бага зайэзэлхээр, түлшний шаталтаас ялгарсан дулааныг аль болхоор бүрэн ашиглахаар зохиосон нь уг зуухны дулааны үр ашгийг дээшлүүлж чадсанаар бидний хэрэглэдэг гар хийцийн усан халаалтын зуухтай харьцуулхад “Ашигт үйлийн коэффициент” нэмэгдсэн байна. Лабораторид хийсэн “Дулааны техникийн туршилт”- ын дүн болон албан ѐсны дүгнэлтээр утааны хий дэх азотын исэл, хүхэрлэг хий, угаарын хийн агууламж нь Монгол улсын стандарт (MNS5457:2005 Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга. MNS5216-1:2011)- д заасан зөвшөөрөгдөх хэмжээнд нийцсэн нь тогтоогдсон.


CM-BOSE0602 эрчим хүчний хэмнэлттэй “Илч” нэрийн зуухны онцлог:


- “Ашиглалтын заавар”-ыг зөрчихгүй бол аюулгүй, найдвартай ажиллана.
- “Ашиглалтын заавар”- тай сайтар танилцаж, үйлдлийг зөв хийснээр ажиллуулхад хялбар байх болно
- Халаах хэрэгслийн (радиаторын) геометр тэнхлэгээс галын хотлын геометр тэнхлэг 50 сантиметртэй тэнцүү буюу илүү хэмжээгээр доош сууж байрласан тохиолдолд системийн ус ердийн эргэлтээр сэлгэх боломжтой ба насос угсрах, цахилгаан эрчим хүч зарцуулах шаардлагагүй.
- Тодорхой өндөртэй түлшний үеийг дээд талаас нь шатааснаар нүүрсийг хийжүүлж шатаах процесс явагддаг.
- Түлш болон үнсийг битүүмжлэл сайтай зориулалтын саванд агуулснаар орон байрны дотоод орчны цэвэр байдлыг хангасан. Модон шалан дээр зуухыг байрлуулхыг хориглоно. Зуухны доор паранит болон бусад шатдаггүй материал дэвсэж тусгаарласан ч уг материал өөрөө шатахгүй боловч дулаааныг нэвтрүүлж шалны будаг, мод халж, түлэгдэж таагүй үнэртэх улмаар түймэр гарах боломжтой тул шалны модыг тохиромжтой хэмжээгээр хөрөөдөж аваад, цементэн шалан дээр зуухыг байрлуулах нь найдвартай шалгарсан аргаболдог. Зуухыг байрлуулах зориулалтаар шалны түвшнээс доош гаргасан нүхний хэмжээ нь үнсний тосгуурыг сугалж авах, ул ширмийг сэгсрэх гэх мэт үйлдэл хийхэд саад болхооргүй байх ѐстой. Нүхний доод болон эргэн тойрныг бетон цутгаж бэхжүүлсний дараа зуухыг суурилуулах нь тохиромжтой.
- Түлшний шаталтаас үүссэн дулааныг дээд зэргээр ашиглаж, хаягдаж байгаа утааны хийн температурыг зохих хэмжээгээр бууруулснаар гар хийцийн усан халаалтын зуухтай харьцуулхад түлшний зарцуулалт 50 хүртлэх хувиар хэмнэгдэх боломжтой.
-Барилгын дотоод систем зөв угсрагдсан, зуух болон нийт системийн үйлчилгээ, засвар, ашиглалтыг зохих ѐсоор тогтмол хийж, гэмтэл, зэврэлтээс хамгаалж чадсан тохиолдолд усан халаалтын зуух нь 10 жил хүртлэх хугацаанд хэвийн ажиллах боломжтой.


Үндсэн үзүүлэлт:


- Ямар хэмжээний барилгыг халаах тухайд төчнөөн метрквадрат талбайг халаана гэж гадаргуугаар болон усаар дамжуулан орон байрыг халаадаг зуухны ашиглалтын зааварт бичсэн байдаг. Гэвч хувийн орон сууцны барилгын өндөр тогтмол байдаггүйгээс гадна, шалны талбайг халаадаггүй барилгын эзэлхүүнийг халаадаг гэдгийг дурдах хэрэгтэй. 60÷80 метрквадрат талбайтай амины орон сууцны гадна периметрээр хэмжсэн эзэлхүүнийг тооцож үзвэл:


Нэг давхар барилгын өндрийг (шалнаас тааз хүртэл хэмжээд дээр нь шал болон таазны зузааныг нэмхэд гарах тоо) дунджаар 2,5 м гэж авъя. Өргөн, уртыг барилгын гадна талаар нь хэмжинэ. 12 кВт нэрлэсэн хүчин чадалтай усан халаалтын зуух (60÷80)х2,5=(150÷200) метркуб эзэлхүүнтэй (гадна периметрээр хэмжсэн) барилгыг халаах юм. Монгол орны нөхцөлд баригдсан хувийн орон сууцны барилгууд нь ихэнх тохиолдолд стандартын бус материалаар хаших хийцийг хийдэг, дулаан барих чадварын хувьд ихээхэн хэлбэлзэлтэй байдгаас хамааран 150ч200 гэсэн хязгаарыг зааж өгчээ.


- Дулааны төхөөрөмжийн ангилал 3-4Яндангийн өндөр ≥ 4

 

Үйлдвэрлэгчийн тодорхойлсон техникийн өгөгдөл:


Ашигт Үйлийн Коэффициент: ≥80,5%
Үйлдвэрийн нэрлэсэн хүчин чадал: 12 кВт (10320 ккал/цаг)
Хоол, цай буцалгах чадал: ≥1,6 кВт (1376 ккал/цаг)
Зуухны усан эзэлхүүн: 20 л

 

 

Зургийн тайлбар:


1. Энэ щтуцер дээр битүү бөглөө эргэдсэн бол зуухыг усаар дүүргэх, зуухны усыг юүлэх үед бөглөөг бага зэрэг суллаж агаар гаргагч болгож ашиглана. Илүүдэл даралт үүсхэд зайлуулах зориулалттай гэсэн тайлбараас үзвэл автомат хий авагч, эсвэл нэмэлт хамгаалах хавхлага тавих боломжтой.

 

2.Халсан усны гаралт (угсралт хийх үеийн зуухны байрлалаас хамааран 1, 2 дугаартай щтуцерийн зориулалт солигдож болно)

 

3.Утааны хийн гаралт буюу яндан, хүхээтэй нийлэх хэсэг

 

4.Усан цамцны хэсэгт хуримтлагдсан үнсийг цэвэрлэх зориулалттай нээлхий

 

5.Ул ширмийг сэгсрэх, хагас хөмрөхөд зориулсан гар удирдлага

 

6.Үнсний шургуулга, үнсний тосгуур [орчуулгын эхний хувилбарт “үнс баригч” гэж нэрлэсэн нь зохимжгүй болжээ, учир нь утааны хийнээс үнсийг цэвэрлэдэг төхөөрөмжийг (золоуловитель- ash collector) “Халаалтын зуухны техник ашиглалтын дүрэм”, “Барилгын Норм ба Дүрэм” гэх мэт удирлагын баримт бичигт “Үнс баригч” гэж бичиж ойлгож заншсан байдаг. Drawer- сугардаг шургуулга, түлхээд хаадаг, татаад нээдэг ширээний шургуулга гэсэн утгатай

 

7.Дөрвөн ширхэг боолтоор бэхлэгдсэн ерөнхий таг болон авч, тавьж болдог ширмэн цагариг мөн түүний битүү таг.

 

8.Түлшний шаталтаас ялгарсан дулааныг тогоонд их дөлөөр өгөх зориулалттай таг. Энэ таг өөр дээрээ нүхтэй (28). Нүхний хэмжээг их, бага болгож, бүрэн хааж, нээж болдог бага дөлний жижиг таг (27) бий . Хоол цай түргэн болгохын тулд их дөлний тагыг авч болно. Тогоотой зүйлийг бага зэрэг даргилуулан буцалгах гэвэл их дөлний тагыг тавиад, бага дөлний тагаар нүхийг их бага болгож галыг тохируулна.

 

9.Усан цамц буюу усаар дүүргэгдсэн халах гадаргуу. (Plenum- шингэн болон хийн төлөвт биеэр дүүргэсэн орон зай гэсэн утгатай үг, маш товч оновчтойгоор “усан цамц” гэж техникийн ном, зохиолд нэрлэж заншсан)

 

10.Усан цамцанд болон хоол чанах тогоонд өгөх дулааныг их бага болгож тохируулах зориулалттай хуваарилах хаалт (шибер, татуурга- зохимжтой гэснийг сонгож болно)

 

11.Түлшний савны таг

 

12.Хамгаалах хавхлага (Уурын ба усан халаалтын зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, Халаалтын зуухны техник ашиглалтын дүрэм, Барилгын норм ба дүрэм- дээр “хамгаалах хавхлага” гэж бичдэг)

 

13. Буцах усны хоолой холбогдох щтуцер

 

14.Түлшний сав. (түлшний сав, түлшний бункер гэж ярьж сурсан шүүдээ, топка-галын хотол гэдэг сайхан нэр томъѐог заавал түлшний хотол, үнсний хотол болгон өөрчилж салаа утга үүсгэх хэрэггүй юм)

 

15. Түлшний савны тагны сойлт. (Хоѐрдагч агаарыг нэмэхийн тулд тагыг сойлттой байрлалд тавьж болох юм байна гэж ойлгогдож байна ?!)

 

16.Түлшний савны доторлогоог нүүрс хийх үед гэмтэхээс сэргийлсэн саравч

 

17.Ул ширэмний удирдлагын мөч

 

18. Гар удирдлагаар үнсээ унагадаг ул ширэм

 

19. Хөдөлгөөнгүй ул ширэм

 

20. Хоѐрдагч агаарын хөндий

 

21. Хоѐрдагч агаарын нүх (7 ш)

 

22. Галын хотол

 

23. Ус

 

24. Хамгаалах хавхлаганы резинэн өрц

 

25. Резинэн өрцний хөнгөн цагаан даруулга

 

26. Хамгаалах хавхлага ажиллахад илүүдэл даралтыг гадагшлуулах нүх (4 ш)

 

27. Бага дөлний таг (8- Их дөлний тагны тайлбарыг үз)

 

28. Бага дөлний нүх

 

А- Зуухны геометр тэнхлэг

 

Угсралт гүйцэтгэх заавар.

 

1. Халаалтын системийн хоолой, холбоосууд нягт байхаас гадна халсан уснаас ялгарах агаарыг тасралтгүй гадагшлуулах нөхцлийг бүрдүүлэх нь зуухыг зөв суурилуулах, аюул осолгүй ашиглах үндэс болно. Халаалтын системийн хамгийн өндөр цэгт агаар гаргагч тавиагүйгээс хийн түгжээ бий болж, усны эргэлт зогссоноос ууршилт үүсч зуух дэлбэрсэн тохиолдол практик дээр цөөнгүй гарсан байдаг. Манай нөхцөлд амины орон сууцны дотоод халаалтын системийг зураг төслийн дагуу угсардаггүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн байдгыг анхаар. Зуухны орох, гарах хоолойны диаметр нь щтуцерийн диаметртэй (нөхцөлт диаметр 32 мм буюу 1 дюм) тэнцүү буюу нэг хэмжээсээр их (нөхцөлт диаметр 40 мм буюу дм) байж болно. Щтуцерийн диаметрээс бага диаметртэй хоолойгоор тараах болон буцах шугамыг угсрахыг хориглоно. Хонгил, шалан доогуур явсан хоолойг хөлдхөөс хамгаалж дулаалга хийсэн байна. Угсралт хийх үед элс, хайрга, олс гэх мэт гадны биет орж бөглөрөлт үүсгэхээс сэргийл. Бүх төрлийн резъбатай холбоосыг будаг, сантехникийн олс, зориулалтын лентээр нягтруулж холбоно.

 

2. Зуух болон тэлэлтийн сав орон байрны дотор угсрагдсан байна. Тэлэлтийн савны эзэлхүүнийг нийт системийн усан эзэлхүүнээс хамааруулан тооцооны үндсэн дээр сонгоно. Тэлэлтийн савны доод талд хаалт тавихыг хориглоно! Тэлэлтийн савны доод талд хаалт тавих нь осол үүсэх шалтгаан болсон тохиолдол байдаг. Тэлэлтийн савыг буцах шугамд холбосон тохиолдолд системийн хамгийн өндөр цэгт автомат хий авагч тавь! Тэлэлтийн савны эзэлхүүн багадсанаас байнга ус хальсан, ууршилт үүссэн үед тэлэлтийн саваар дамжин уур гадагшилхад “Ашиглалтын заавар”-ыг сайтар уншиж ойлгоогүй хэрэглэгч хаалтыг хааснаас зуухны усан цамц гагнуураараа ханзарсан тохиолдол гарч байсан.

 

3. Зуухны оролт, гаралт дээр тавьсан хаалтууд нэг хийцийн, диаметр ижил байх ба урсгалын чиг зөв байна. Агаар ялгаруулах нөхцлийг хангахын тулд тараах ба буцах шугам нь 1 метр дутамд 5 мм налуутай угсрагддаг. Ялгарсан агаар нь тэлэлтийн саваар болон хий авагчаар чөлөөтэй зайлуулагдаж байх ѐстой. Насостой схемийн дутагдалтай тал нь цахилгаан тасарсан тохиолдолд усны эргэлт зогсож зууханд ууршилт үүсэх аюултай тул халаах хэрэгслийн (радиатор) геометр тэнхлэгээс зуухны геометр тэнхлэгийг 0,5 метртэй тэнцүү буюу илүү хэмжээгээр доош суулгаж угсралт хийвэл насосгүйгээр ердийн эргэлт явагдах ба найдвартай.

 

4. Хий авагч нь (агаар гаргагч) халаалтын системийн хамгийн өндөр цэг дээр байрласан байх ѐстой. Тэлэлтийн савыг зуухны гарах хоолойд холбосон бол хий авагчийн үүргийг давхар гүйцэтгэж байна гэж үзэж болно. Хэрэв тэлэлтийн савыг зуухныорох хоолойд холбосон бол тусад нь хамгийн өндөр цэгт хий авагч тавих ѐстой. Тэлэлтийн саванд халилтийн шугам шаардлагатай гэж үзвэл угсарч болно.

 

5. Практик дээр зуух болон халаах хэрэгслийн геометр тэнхлэг нэг түвшинд эсвэл 0,5 м-ээс бага байх нь их тохиолддог ийм нөхцөлд ердийн эргэлтээр ус сэлгэлтэд орох боломжгүйгээс насос сонгож угсрах шаардлага гардаг. Халаах хэрэгслийн нийлбэр гадаргуу (радиаторын секцийн тоо) зуухны хүчин чадалтай харьцуулхад багадсан айлын системд ууршилт гарснаас маш бага галлахгүй бол дээд савнаас уур ойлгойдоод байдаг юм гэж ярьж байгаа хэрэглэгч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Нуурын 16 гудамжинд амьдардаг.

 

6. Зуух угсрахын өмнө тухайн айлын яндангийн байдлыг сайтар үз. Нингэн төмрөөр хийсэн яндан цоорч, элэгдсэн хүйтэн агаар сордог, гадуураа дулаалгагүйгээс янданг дагаж хар өнгийн шингэн урссан эсхийг шалга. Ойролцоогоор хамгийн багаар яндангийн өндөр 4 м байна. Нингэн төмрөөр хийсэн яндан салхинд унахааргүй бэхэлгээтэй байвал тохиромжтой, барилгын дээврийн хамгийн өндөр цэгээс дээш гарсан байх ѐстой. Дээврийн нөмөрт яндан байрласан салхины хуйлралтад орсоноос угаарын хий өрөө тасалгаанд ордогыг анхаар. Салхи давтаад угаар үнэртээд байна гэдэг нь яндан буруу байрласны шинж.

 

7. Зуухны байрлал нь унтлагын өрөөнөөс аль болхоор зайтай байх нь тохиромжтой.

 

8. Хуучин системийн орох, гарах талын хаалтыг хааж устай нь үлдээгээд зуухны угсралт дууссаны дараа дээрх хоѐр хаалтыг зэрэг нээж, щтуцерийн (1) битүү бөглөөг суллаж усан цамцны агаарыг гаргаагүйгээс гагнуурын оѐдол задарч ус алдсанаас зуухаа шинээр солиулсан тохиолдолд гарч байсан.

 

Ашиглалтын заавар


Зуухыг угсарсны дараа халаалтын системийг усаар дүүргэх.
Тэлэлтийн саваар бага багаар ус хийж аажмаар системийг дүүргэнэ. Зуухны усан цамц, системийн аль нэг хэсэгт агаархуралдсан эсхийг сайтар шалга. Шугам хоолой болон зуухны усан цамцыг цохиж үзхэд усаар дүүргэгдсэн бол битүү дуу гарна, хий хуримтлагдаж ус ороогүй бол хоосон сав цохиж байгаа мэт дуу гарна. Систем бүрэн дүүрсэн гэдгийг сайтар магадлалгүй яаран гал асаах нь буруу. Нийт системийн ус халалтаас тэлнэ гэдгийг тооцож тэлэлтийн савны түвшний 2/3ч1/3 хүртэл усаар дүүргэ. Гадна агаарын температур хасах байх тохиолдолд халааж бүлээтгэсэн усаар системийг дүүргэх нь тохиромжтой.

 

А. Зуухыг анх удаа галлах (Үйлдвэрлэгчийн заавар дээр байгаа гал асаах тухай бичсэнтэй санал нийлэхгүй байна. Хавхлагыг хоолны хэсэг рүү шилжүүлнэ. Дотоод бүрхүүлийг авч оронд нь гадаад бүрхүүлийн гархи болон шатаах бүрхүүлийг тавина. Түлш хийх амыг онгойлгон амархан асах мод галын хотолд хийж асаана. Мод сайн ассаны дараа бага хэмжээний нүүрс хийж нүүрс астал хүлээнэ. Хүрэлцээтэй түлш нэмэн үнс авагчийг нээнэ гэх зэргээр бичсэн ба хийжүүлж шатаана гэсэн мөртлөө мод хийсний дараа дахин бага хэмжээний нүүрс хийнэ гэсэн нь зарчмын хувьд зөрчилтэй.


Хуурай модыг 12-15 см урттай хөрөөдөж хагалж бэлдэнэ. Дээд талын цагариг ширэм, түүний битүү тагыг авсан байна. Их дөлний тагыг (8) авна. Түлшний савыг 3/2 хүртэл дүүргэнэ. Хуваарилах хаалтыг (10) хаалттай байрлалд тавина. Нүүрсний савны тагыг бүрэн хаах эсвэл сойлттой байхыг тухайн байдалд зохицуулна.Галын хотлын дээрээс түвшний 3/2 хүртэл нүүрс нэмж өгнө. Ноцоохын өмнө түлшний тосгуурыг татаж агаарыг нүдэн баримжаагаар тохируулаад, галын асалтаас хамааруулан их, бага болгоно. Нүүрсний дээр 12-15 орчим урттай хагалж жиргэсэн модыг хэвтээ байдлаар хийж цаасаар асаагаад дээд талын цагариг ширэм ба түүний битүү тагыг таглана. Модыг урт хөрөөдөж босоогоор нь хийж асааснаас ноцолт муудаж нүүрсний үерүү гал орж ноцоож чадахгүй байдгыг анхаар. Дээрээс галыг асааснаар нүүрсний үе “лааны зарчим”- аар асаж хийжүүлэн шатах процесс явагддаг. Мод шатаж дуусаад нүүрсний үе идэвхитэй шатаж эхлэхэд хуваарилах хаалтыг (10) бүрэн нээснээр түлшний шаталтаасүүссэх дулааныг усан цамцанд өгнө. Хүйтний улиралд гадна агаарын температур хасах байхад зуухыг угсарч, системийг усаар дүүргэж, галлахдаа өөр төрлийн эх үүсвэрээс тасалгааны температурыг нэмэх болтол халаах нь тохиромжтой.


Түлшинд тавигдах шаардлага.


Нүүрсний ширхэг (фракц) 15ч80 мм байх нь хамгийн тохиромжтой. Ул ширэмний анхдагч агаар нэвтрүүлэх нүхний өргөн 15 мм, уламжлалт зуухны ул ширэмний нүхтэй харьцуулхад 5ч6 мм- ээр илүү байдаг нь анхдагч агаар дутагдахгүй байх талаас нь тооцоолсон. Ул ширэмний нүхээр доош унахааргүй том ширхэгтэй нүүрсийг доод үе болгон хийж, завсрын үе болгон 15 мм- ээс бага ширхэгтэй нүүрсийг хийж болох юм. Дэгдэмхий эдийн өндөр агууламжтай хүрэн нүүрс, тухайн ордын нүүрсний бүтцийн онцлогоос хамааран шаталтын үед ялгарсан давирхайлаг бодис утааны хийтэй тээвэрлэгдэн утааны замыг бохирдуулдаг нүүрс түлэх нь тохиромжгүй


Усанд тавигдах шаардлага.


Улаанбаатар хотын үүсвэр ус байгалиас зөөлөн учир онц хүндрэл тохиолдохгүй. 

Халаалтын улирал дууссаны дараа хамгийн доод цэгт угсарсан юүлэх хаалтыг нээж ус гоожуулж үзхэд тунгалаг талдаа ус гарч байна. Хэрэв өтгөн, хүрэн улаан өнгөтэй илэрхий бохиртсон байвал усыг солих буюу зэврэлтээс хамгаалсан зориулалтын шингэнийг зааврын дагуу системд хийж болно.


 Туул тосгоны орчмын усан халаалтын зуухны халах гадаргуугийн дотор талд энгийн нүдээр хархад шохой маягийн хаг хусам суусан байдаг, тухайн хэрэглэсэн усны найрлагаас хамааран иймэрхүү байдалажиглагдвал химийн угаалга хийх талаар мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй

Facebook Twitter YouTube