Гэрийн дулаалгын эсгийний үйлдвэрүүдийн товч танилцуулга

Нийтлэгдсэн огноо: 2014/10/08

Иргэд, аж ахуй нэгжүүд үндэсний  үйлдвэрлэлээ  дэмжин, мөн агаарын  бохирдолыг  бууруулах зорилгоор дараах  үйлдвэрүүдийн  бүтээгдэхүүнийг  авч  байхыг  хүсье

 

 

 

УРАН НИНЖ ХХК-ний ЭСГИЙНИЙ ҮЙЛДВЭРИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

2002 оноос хойш өөрийн үйлдвэрийн байрандаа монгол гэрийн эсгий хийж эхэлсэн ба дотоодын гэр хийдэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст нийлүүлдэг. Мөн 2011, 2012 онд Мянганы Сорилтын Сангаас явуулсан “Цэвэр Агаар” төсөлд шалгарсан компаниудад гэрийн эсгий туургыг стандартын дагуу бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байсан.

 

Анх 5 ажилчинтайгаар гэрийн эсгий хийж эхэлсэн ба 2006 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн хүчин чадлаа нэмж ажлын байрыг нэмэглүүлсэн болно.

 

Өнөөдрийн байдлаар нийт 25 ажилчинтай гурван ээлжээр өдөрт 250 м эсгий үйлдвэрлэн 1м эсгийг 8000 – 10000 төгрөгийн хооронд дотоодын зах зээлд нийлүүлж байна. Манай компанитай хамтран ажилдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүс манай бүтээгдэхүүнийг авч дадсан ба байнгийн найдвартай түншүүдтэй болсон

 

Өнөөдрийн байдлаар нийт 21 аймагт түүхий эд авах цэгтэй ба Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрүүдээс гардаг зовад ноосыг гэрээ хийн жилийнхээ түүхий эдийг бэлтгэн тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

 

ХАЯГ: СХД, 20-р хороо, 013-р цэргийн ангийн баруун талд ХД-ын 162 тоот

Утас: 98111103, 96662799, 96001042

E-mail: uranninj@yahoo.com

 

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 

“Тэнгэрлэг хачу” хоршооны танилцуулга

 

“Тэнгэрлэг хачу” хоршоо нь 2011 онд 9  гишүүнтэй түүхий эд бэлтгэл, эсгий үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн. 2011 онд Эрдэнэдалай сумын малчдын 480 гаруй өрхийн ноосыг худалдан авч Үндэсний үйлдвэр болон өөрийн эсгийний үйлдвэрт тушаал ноосны урамшуулал 100 –гаад сая (100.000.000)  төгрөгийг олгосон байна. 2012 онд 110тн ноос бэлтгэн нийлүүлж 220сая төгрөгийн урамшууллыг малчдад олгуулаад байна.2011-2012 онд өөрийн эсгийний үйлдвэрт 80тн ноосоор эсгий үйлдвэрлэж Өмнөговь, Дундговь аймгийн сумдын иргэдэд нэг бүрийг нь  40000 төгрөгөөр  борлуулсан. Бэлтгэсэн илүүдэл ноосоо “Могол ноос”, “Түмэн цагаан эсгий”, Эрдэнэт хивс” ХХК –д нийлүүлэв.  Тус “Тэнгэрлэг хачу “ хоршоо  нь 2011-2012 онд Эрдэнэдалай сумын ашиглагдаагүй байсан дараах байшин барилгыг эзэмшигчдээс нь үүсгэн байгуулагчдын хөрөнгөөр худалдан авлаа.

 

Үүнд:

  1. Оффисын барилга. 12м*18м – 14 сая
  2. Эсгийний үйлдвэрийн байр12м*12м – 4.5 сая
  3. Түүхий эдийн агуулах 13м*22м – 6 сая
  4. Түүхий эдийн агуулах 11м*22м – 12.5 сая

            - Ноос бутлах машин 2штус бүр нь 3.5 сая

            - Эсгий  эргүүлэх барбан 1ш

 

Эдгээрийн засвар, тохижилт, хур элс зайлуулах зэрэг ажилд 7саятөгрөг  зарцуулаад байна.

 

Манай хоршооны эсгийний үйлдвэр 5 үндсэн ажилчин 3 гэрээт ажилчин, тогооч1, нягтлан 1, манаач 1 нийт 11 хүнийг ажлын байраар хангаж байна. “Тэнгэрлэг хачу” хоршооны гишүүнд  элсэх хүсэлтэй  малчин 120  гаруй өрхийн 150 гаруй  иргэдийн  өргөдөл  хүсэлтийг хүлээн аваад байна.  Тус хоршоо нь  2012 оноос үйл ажиллагаагаа  жигдрүүлж, өргөжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.  Эрдэнэдалай сумын МЭҮтасаг болон хувийн мал эмнэлэгтэй хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг

 

“Тэнгэрлэг хачу”  хоршооны эсгийний үйлдвэр нь өдөрт 15-20 эсгий ширхэг эсгий буюу 75-100м эсгий үйлдвэрлэн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд, Луус сумдын ард иргэдэд худалдан борлуулж байна. Эсгий үйлдвэрлэлээ өргөтөхөөр самнах машин худалдан авах, байраа өргөтөн барих төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

“Тэнгэрлэг хачу” хоршоо нь өөрийн салбар түүхий эд бэлтгэлийн “Хатан” төвийг  Улаанбаатар хотын ХУД ийн 13-р хорооны шувуун фабрикт нээн ажиллаж байгаа.

 

 

“ЭРДЭНЭ ХИВС” ХХК-ИЙН УГАЛЗ  ҮЙЛДВЭРИЙН ЭСГИЙНИЙ ЦЕХИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

“Эрдэнэт хивс”ХХК-ийн Угалз үйлдвэрийн гэрийн эсгийний цех 1998 онд,эсгий гутлын цех 1999 онд тус бүр 4 ажилтантай анх байгуулагдаж улмаар 2001 оноос нэгдэн Эсгийний цех болон үйлдвэрлэлээ явуулж байна. Эсгийний цехэд самнах машин, сэгсрэх, эсгий болон эсгий гутал нягтруулах, агшаах, хэвлэх зэрэг технологийн 21 тоног төхөөрөмж дээр мэргэжлийн нийт 46 ажилтан ажиллаж байна. Эсгийний цехд гэрийн эсгий, эсгий гутал, гудасны эсгий, шаахайны эсгий зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд жилд 55000м гэрийн эсгий, 25000 хос эсгий гутал, 12000м гудасны эсгий болон шаахайны эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

2011 оноос эхлэн тус үйлдвэр шинээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэж эхлээд байна.

 

 

БАЯН ГОНГОР ХХК-ний ТАНИЛЦУУЛГА

 

Тус компанийг үүсгэн байгуулагч Б. Түмэнбаатарнь 1994 оноос эхлэн ноосны нэгдэлд  ачигч, туслах ажилчин зэрэг ажил эрхэлж ноосны салбарт анх хөл тавьж байсан. Өөрөө биедаан түүхий эд аван гар аргаар ноос угааж эхэлсэн ба 2002 оны 2-р сарын 12нд анх угаах үйлдвэрийн суурийг 2 онгоц, нэг хатаах угсран ах дүү нартайгаа нийлэн үйлдвэрийн аргаар зовуд ноосыг угааж цэвэрлэн хатааж, савлаад монгол гэрийн эсгий туурга хийдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүст нийлүүлж эхэлсэн. 2006 онд “Түмэн Гонгор ” ХХК-нийг үүсгэн байгуулж ноос угаах үйлдвэрийнхээ байр, тоног төхөөрөмжөө  сайжруулан ажиллаж эхэлсэн ба 2010 он хүртэл үйлдвэрийн алдаа оноог өөрийн биеэр мэдэрч арвин их туршлага хуримтлуулсан болно.

 

2010 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авч хятад улсаас ноос угаах үйлдвэрийг иж бүрнээр нь оруулан ирж суурилуулснаар хонины ноос болон ямааны ноолуурыг стандартын дагуу угааж, экспортонд гаргаж эхэлсэн. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийн гарцыг сайжруулсан болно. Мөн үйл ажиллагаагаа  өргөжүүлэн гэрийн эсгий туурга хийдэг жижиг үйлдвэрийг хажуудаа бий болгосон.

 

2010 оны сүүлчээр “Баян Гонгор” ХХК-нийг үүсгэн байгуулж хоёр дахь угаах үйлдвэрийг угсран хонины уртын болон зовуд ноосыг угаан дотоодын захзээлд нийлүүлж байна. Тус компанинь нийт 25 үндсэн ажилчинтай ба үүнээс 10 ажилчин нь энэ салбартаа он удаан жил ажилсан дадлага туршлагтай билээ.

 

2006 оноос эхэлэн хонины ноосоор барилгын дулаалга хийх санааг дэмжин энэ талаар гадаад дотоодын техник технолгийг судалж эхэлсэн ба  өнөөдрийн байдлаар эх орондоо хэрэгтэй барилгын дулаалгын материал  үйлдвэрлэх тал дээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Хонины ноосон барилгын дулаалга хийх төслөө  мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж зах зээлийн судалгаа үр ашгийн тооцоог бодиттой хийсэн ба энэхүү төсөл өнөөдрийн монголын зах зээлд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

 

 

Facebook Twitter YouTube