Цахилгаан халаагуур

Нийтлэгдсэн огноо: 2014/10/08

ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НӨХЦӨЛ ШАЛГУУР

 

1.Цахилгаан халаагуурын хувьд:

Дараахь нөхцлийг хангасан бөгөөд цахилгаан түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур ашиглан гэр, байшин, амины орон сууцныхаа дулаан хангамжийг 100 хувь шийдсэн:

1. 7.5 кВт-аас дээш чадалтай цахилгаан халаагуурыг цахилгаан сүлжээнд холбох техникийн нөхцлийг “УБЦТС” ТӨХК-аас авсан, техникийн нөхцлийн заалтуудыг бүрэн биелүүлсэн байх;

2. Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан, сертификаттай байх;

3. Шаталсан чадлын болон хугацааны тохируулгатай байх;

4. Гадаргуугийн хамгаалалттай байх /ил улайсах халаагуур байж болохгүй/;

5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй байх;

6. Цахилгаан халаагуурын автомат тохируулгыг халаалтын нэг улиралд ашигласан нь тогтоогдсон байх;

7. Хатуу түлштэй хослон ажиллахгүй байх;

8. Халаагуурт зориулсан тусдаа тоолууртай байх бөгөөд энэ нь Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын загварын баталгаажуулалтанд хамрагдсан тарифтай электрон тоолууртай байх;

 

2.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувьд;

Дараахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан гэр, байшин, амины орон сууцныхаа дулаан хангамжийг 100 хувь шийдсэн, Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй:

• Нарны идэвхитэй болон идэвхгүй дулааны систем,

• Нарны зай

• Газрын гүний дулаан,

• Салхи,

• Усны эрчим хүч

• Биомассын эрчим хүч

Facebook Twitter YouTube