Хөрсөө эмчлэхгүйгээр агаарын бохирдолтой тэмцэж чадахгүй

Нийтлэгдсэн огноо: 2014/10/07

Дэлхийн II дайны уршгаар чинээлэг томоохон улс орнууд нурж унахад хүрч байсан билээ. Үүнээс болж дэлхийн хүчирхэг гүрний нэг Лондон хот 1963-1966 онд хүн амьдрах боломжгүй, хүний эрүүл мэндэд хортой болсныг Нэгдсэн үндэсний байгууллага дүгнэж байжээ.

Гэтэл Лондон хот агаарын бохирдлоосоо тавхан жилийн дотор салж чадсан байдаг. Агаарын чанарын индексийг 59 хувиар бууруулж байсан нь тэдний түүхэн амжилт юм. Агаарын бохирдлоо арилгахын тулд тэд 2.5 жилийн төлөвлөгөө гаргаж хотын иргэддээ танилцуулж байсан нь хурдан хугацаанд агаарын бохирдлоосоо салахад нөлөөлсөн гэдэг.

 

 

2.5 жилийн агаарын бохирдол арилгах төлөвлөгөө

-Агаарын бохирдлын хэмжээгээ арилгахын тулд хөрсөнд эмчилгэ хийх хэрэгтэй. Хотод олон сайхан цэцэрлэг болон хүлэмжүүдийг олшруулах. Үүний үр дүнд электрон агаар бий болгох. /Лондон хотын хамгийн сайхан төв цэцэрлэг бий болсон/

 

-Хөрсөнд борооны уснаас гадна, А уусмал цагийн давтамжтайгаар найруулан хийх /А уусмал гэдэг нь хөрсийг сэргээж эмчилдэгА,С,Д,Е витамины уусмал юм. /

Агаарын бохирдпыг арилгахын тулд хамгийн эхэнд хийх ёстой ажил бол агаарт амин дэм өгөх, газрыг эмчлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.

 

-1963 онд Лондон хот үзэгдэх орчин хязгаарлагдмал байжээ. Хур тунадас их, уурших үзэгдэл их байгаа нь агаарын бохирдол, уур хоёр хоорондоо холбогдож үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа хэмээн дүгнэжээ.

 

-Хувийн орон сууцтай айлуудыг цахилгаан зуух хэрэглэхийг санал болгосон байна.

 

-Хамгийн сүүлийн агаарын бохирдпыг арилгах ажил бол цахилгаан станцыг барих. Үүний үр дүнд одоогийн агаарын бохирдлыг 65-70 хувь бууруулж чадна гэжээ.

 

Хатан хаан II Элизабетийн үүрэг даалгавраар “Цэвэр агаар” багийг 52 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулах үүрэг өгч байж. Судалгааг ахалж байсан Жонн Эдвард агаарын бохирдлыг арилгахын тулд хамгийн эхэнд хийх ёстой ажил бол хөрсөө эмчлэх гэж тодорхойлсон байдаг.

Үүний үр дүнд агаарын чанар 2-3 дахин шингэрч эхэлнэ гэж тооцоолсон байна “Цэвэр агаар” баг хүмүүсийн хамгийн их өргөн хэрэглэдэг уламжлалт зуухаа халж оронд нь байгальд ээлтэй цахилгаан зуухыг өргөн хэрэглэхийг санал болгож байсан байна. Хамгийн сүүлийн агаарын бохирдлыг 80-90 хувиар бууруулах арга бол шинээр цахилгаан станц барих.

 

Энэ арга бол агаарын бохирдлыг хамгийн түргэн хугацаанд арилгах боломжтой арга гэсэн байна. 2012 оны судалгаагаар Лондон хот дэлхийн хүн амьдрах боломжтой хамгийн цэвэрхэн агаартай арван орны зургаад багтсан билээ.

 


Facebook Twitter YouTube