Хэрэглэгчдийн худалдан авах чадамжид нийцсэн боловсруулсан түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх нь

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1  Удиртгал


Энэ  нь  “УБЦАС  II”  төслийн  ажлын  даалгаврын  3.9.3–4-т  заасан  “боловсруулсан  түлш худалдан  авах  чадамжийн  механизмыг  хэрэгжүүлэх,  өргөжүүлэх”  ажлын  хүрээнд  гарч байгаа  тайлан  юм.  Төслөөс  иргэдийн  түлш  худалдан  авах  чадамжийн  асуудлыг  шийдэх механизмыг боловсруулсан боловч ЗГ авч хэрэгжүүлээгүй тул уг механизмын хэрэгжилтийн талаар  тайлан  гаргах  боломжгүй  болсон.  Иймээс  талуудтай  зөвлөлдөн  боловсруулсан түлшний  үйлдвэрлэлийн  цаашдын хөгжилд  учирч буй  гол саад, бэрхшээлийг  тодорхойлох, түлш худалдан авах чадамжийн  асуудлыг шийдэх  механизмын параметрүүдийг тогтоохын тулд  боловсруулсан  түлш  үйлдвэрлэл  явагдаж  буй  өнөөгийн  нөхцөл  байдлыг  судла х  нь зүйтэй  гэж  үзлээ.  Энэхүү  тайланд  УБЦАС-II  төсөл  хэрэгжих  явцад  нийслэлд  гарч  байсан хэрэглэгчийн  худалдан  авах  чадамжийн  асуудлуудыг  шийдвэрлэхэд  шаардагдах элементүүдийг  нэгтгэн  тусгасан.  Боловсруулсан  түлшний  асуудлуудыг  УБЦАС-II  төслийн тайлан, судалгаануудад  ямар нэг  хэмжээгээр  тусгаж ирсэн ч Монгол улсын боловсруулсан түлшний салбарын ерөнхий тоймыг харуулсан нэгдсэн тайлан огт гараагүй байна.


Монгол  оронд  хамгийн  сайн  тохирох  боловсруулсан  түлшний  маркетингийн  хувилбарыг тодорхойлох, тэдгээрт  олгох  татаасыг тогтоох, иргэдийн худалдан  авах чадамжийг дэмжих хөтөлбөр  боловсруулж  хэрэгжүүлэхийн  тулд  өнөөгийн  бодит  нөхцөл  байдлыг  сайтар  авч үзэх  нь  чухал.  Үүний  тулд  боловсруулсан  түлш  үйлдвэрлэгчдийн  тоо,  хүчин  чадал,  улс төрийн  шийдвэрийн  нөлөө,  гэр  хорооллын  иргэдийн  боловсруулсан  түлш  худалдан  авах чадамжид  үнийн  хэлбэлзлээс  үзүүлэх  нөлөөллийг  олж  мэдэх  нь  боловсруулсан  түлшний үйлдвэрлэл  болон  худалдан  авах  чадамжийг  дэмжих  хөтөлбөрийг  амжилттай боловсруулан  хэрэгжүүлэхэд  чухал  хүчин  зүйлс  болно.  Тайлангийн  2-р  бүлэгт боловсруулсан  түлшний  үйлдвэрлэл  эрхэлж  байгаа  компаниуд,  цаашид  уг  зах  зээлд орохоор төлөвлөж байгаа компаниудын тухай ерөнхий мэдээллийг оруулсан бол 3-р бүлэгт Засгийн газрын хөтөлбөр, түлш худалдан авах чадамжийн асуудлыг авч үзлээ, Тайлангийн  хоѐрдугаар  бүлэгт  боловсруулсан  тулшний  үйлдвэрлэл  явуулж  буй  болон шинээр  энэ  зах  зээлд  орж  ирж  буй  компаниудын  тойм,  Монголын  засгийн  газрын оролцооны  талаар дүгнэхийг  зорилоо.  Түүнчлэн  энэ  мэдээлэл  нь  гуравдугаар  бүлэгт авч үзсэниргэдийн  боловсруулсан  түлш  худалдан  авах  чадамжийн  асуудалд  суурь  мэдээлэл болох юм. Тайлангийн  хоѐрдугаар  хэсэг  нь  иргэдийн  худалдан  авах  чадамжийг  дэмжих  механизмд (өргөжүүлэхэд)  чиглэсэн.  Засгийн  газраас  өнгөрсөн  хугацаанд  түлш  худалдан  авах чадамжийг дэмжих  талаар  ямар нэг  арга хэмжээ  хэрэгжүүлээгүй  тул  төслөөс  2012 оны 9 сард  хийсэн  анхны  дүн  шинжилгээг  боловсруулсан  түлшний  зах  зээл  болон  гэр хорооллын  оршин  суугчдын  талаарх  шинэ  мэдээ,  мэдээллээр  баяжуулан  энэ  тайланд тусгав.  Түүнчлэн  тайланд  ялангуяа үнэ, татаас, түлш худалдан авах чадамжийн асуудалд голлон анхаарч цаашид  боловсруулсан түлшний хөтөлбөрийг  сайжруулах  талаар  зөвлөмж оруулав. 

 

2  Боловсруулсан түлшний салбар

 

Энэ  бүлэгт  боловсруулсан  түлшний  үйлдвэрлэл,  хэрэглээний  өнөөгийн  байдлыг  авч үзэхдээ эхлээд уг салбарт оролцогч байгууллага, төр засгийн газар, хэрэглэгчдэд нөлөөлж болох улс төр, эдийн засаг, нийгэм, технологи, байгаль орчин, хууль эрх зүйн хүчин зүйл /“ПЕСТЕЛ”/-д  дүн  шинжилгээ  хийлээ.  Түүнчлэн  боловсруулсан  түлшний  нийлүүлэгчид тэдгээрийн өрсөлдөх боломж, бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг энэ бүлэгт авч үзэв. 


Тайланд  хагас  коксжсон  бүхэллэг  нүүрс,  хагас  коксжсон  нүүрсэн  шахмал  түлш,  үртсэн шахмал түлш (цаашид “боловсруулсан түлш” гэх), тэдгээрийн зах зээлийг голлон авч үзлээ. Монгол улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж б уй бусад арга хэмжээг энэ тайлангийн хүрээнд агаарын бохирдол бууруулах алтернатив гэдэг утгаар нь лтусгасан болно.
Хэрэглэгчид  боловсруулсан  түлшийг  хоол  хүнсээ  чанаж  болгох,  орон  гэрээ  халааж дулаацуулахад ашигладаг.  Тэд  уламжлалт,  сайжруулсан,  эрчим  хүчний  хэмнэлттэй  зэрэг төрөл  бүрийн  зуухыг  ашигладаг.  Агаарын  бохирдлыг  бууруулах  зорилгоор  нэвтрүүлж байгаа сайжруулсан, эрчим хүчний хэмнэлттэй зуух нь түлш хэмнэх мөн бохирдол багасгах зориулалттай.  Харин  төрөл  бүрийн  түлш-зуухны  хослолыг  төдийлөн  сайн  туршиж баталгаажуулаагүй  байгаа  тул  дээрх  боловсруулсан  түлш  тус  бүр  ямар  зууханд  илүү тохиромжтой,  нийцтэй  болох  нь  өнөө  хир  тодорхой  бус  байсаар  байна.  Цаашид боловсруулсан  түлшийг  нам  даралтын  зуух  болон  бусад  төрлийн  зууханд  хэрэглэх боломжтой  эсэхийг  судалж  үзэх  шаардлагатай  байна.  Өөр  нэг  анхаарах  зүйл  бол хэрэглэгчид  аль  ч  төрлийн  түлшийг  орон  байр,  гэрээ  дулаацуулах,  хоол  цайгаа  чанах зорилгоор  хэрэглэдэг  бол  Засгийн  газар,  нийгмийн  зүгээс  авч  үзвэл  боловсруулсан түлшний  хэрэглээ  нь  агаарын  бохирдол  бууруулах  гол  зорилготой  юм.  Иймд  цаашид хэрэглэгчдийн  түлшний  сонголтыг  үнэлэх,  боловсруулсан  түлшний  хөтөлбөрийг боловсруулахдаа талуудын зорилгын энэхүү ялгаатай байдлыг анхаарч үзэх хэрэгтэй.  


2.1  Гадаад хүчин зүйлс – ПЕСТЕЛ 


Энэ бүлэгт боловсруулсан түлшний бизнесийн орчинд оролцогч талуудад дүн шинжилгээ хийлээ.  Дүн  шинжилгээг  зөвхөн  нэг  үйлдвэрлэгч  компанийн  бус  боловсруулсан  түлш үйлдвэрлэлийн салбарын түвшинд хийсэн тул бид бизнесийн орчны дотоод хүчин зүйлсээс илүүтэй  гадаад  хүчин  зүйлд  илүү  анхаарлаа  хандууллаа.  Боловсруулсан  түлш үйлдвэрлэгчид  төдийгүй  шинээр  үйлдвэрлэл  эхэлж  байгаа  болонцаашид  уг  бизнесийг эрхлэх сонирхолтой хүмүүс бизнесийн орчны талаар сайтар мэдлэгтэй байх нь чухал юм.
 

2.1.1  Улс төрийн хүчин зүйлс 

 

Монгол  улс  нь  улс  төрийн олон  намын  тогтолцоо,  чөлөөт  хэвлэлийг  хүлээн  зөвшөөрсөн Үндсэн хуульд суурилсан засаглалтай орон юм. 1990-ээд оноос хөдөө аж ахуй, уул уурхай, банк, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн гол салбаруудад хувьчлал эхлүүлсэн. Өнгөрсөн 20 жилд Монголын улс төрд үндсэндээ Ардчилсан нам, Монгол ардын нам гэсэн хоѐр нам голлох  хүчин  байж,  бусад  намууд  нь  цөөнхийг  бүрдүүлэн  улс  төрийн  үйл  ажиллагаанд оролцож  ирлээ.  Улс  төрийн  хүрээнд  нэлээд  олон  бизнесийн  бүлэглэл  ор сон  байдаг  тул намууд эдийн засгийн ашиг сонирхолтой ойр холбоотой. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам  ялж  бусад  жижиг  намуудтай  нийлэн  эвсэл  байгуулав.  Мөн  орон  нутгийн  сонгуулиар Улаанбаатар хотод Ардчилсан нам олонхийн санал авч ялан хотын захиргааны удирдлагыг авсан. УИХ-ын ээлжит сонгууль бүрийн дараа төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийж, яамд, агентлаг, хороодыг тодорхой хэмжээнд өөрчлөн зарим хэсгийг татан буулгах, шинээр  байгуулах  ажил  дөрвөн  жил  тутамд  явагддаг.  

 

Хэдийгээр  Төрийн  нарийн  бичгийн даргаас  эхлээд  аль  ч  төрийн  албан  хаагчийг  үндэслэлгүйгээр  халж  сэлгэхийг  хуулиар хориглосон  байдаг  ч  ихэнхи  төрийн  байгууллагуудад  албан  хаагчдыг  шинээр  томилох, солих ажил хийгддэг. Бүтэц зохион байгуулалтын энэхүү өөрчлөлт нь төрийн байгууллагууд болон  боловсруулсан  түлшний  хөтөлбөр  зэрэг  хандивлагчдын  дэмжлэгтэй  хэрэгждэг хөтөлбөрүүдийн хувьд том эрсдэл дагуулдаг. Олон улсын түвшинд Монгол улс олон улсын олон талт байгууллага, гэрээ конвенциудад идэвхитэй оролцдог. Энэ нь тус оронд Даян дэлхийн байгаль орчны сан, Цэвэр хөгжлийн механизм,  Уур  амьсгалын  өөрчлөлтөнд  дасан  зохицохуйн  сан  болон  цаашид  оролцож болох Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах  (REDD+3) хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудаас санхүүжилт авах болом ж олгодог. Түүнчлэн Монгол  улс  хандивлагч  байгууллагуудаас  их  хэмжээний  зээл,  буцалтгүй  тусламжийг агаарын  бохирдол  бууруулах  хөтөлбөрт  чиглүүлэн  авдаг.  

 

Олон  улсын  гол  хандивлагч байгууллагуудад  Мянганы  сорилтын  сан  (МСС),  Азийн  хөгжлийн  банк  (АХБ),  Европын сэргээн  босголт,  хөгжлийн  банк  (ЕСБХБ),  Дэлхийн  банк  (ДБ),  Нэгдсэн  Үндэстний байгууллагын  хөгжлийн  хөтөлбөр  (НҮБХХ),  Германы  олон  улсын  хамтын  ажиллагааны нийгэмлэг  (ГОУХАН), Япон улсын Олон улсын хөгжлийн агентлаг  (ЖАЙКА)  ордог. ЕСБХБ нь  хагас  коксжсон  нүүрсний  үйлдвэрлэл  болон  цэвэр  эрчим  хүчний  бусад  хэлбэрүүдийг дэмжин зээл, буцалтгүй тусламж олгож байна. Уул  уурхайн  салбар  нь  гадаадын  хөрөнгө  оруулалтыг  их  хэмжээгээр  татдаг.  Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом өсч 2010 он  гэхэд нэг тэрбум ам.  доллароос давах  болсон.  Одоогоор  Монголд  100  гаруй  орны  10,000  гаруй  гадаадын  хөрөнгө оруулалттай  компаниуд  бүртгэгдэн  үйл  ажиллагаагаа  явуулж  байна.  Монголд  үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниудын 50 орчим хувь нь  БНХАУ-ынх  байна. Монгол улсын экспортын ихэнхийг эзэлдэг  БНХАУ  (ба  ОХУ)  улсаас эдийн  засаг  нэлээд  хамааралтай  байдаг  нь  төр  засгийн  хувьд  гол  асуудал  болдог. Өнгөрсөн  5  жилийн  хугацаанд  уул  уурхайн  салбарт  гадаадын  олон  компаниудтай  гэрээ байгуулсан.  ЗГ  2012  ондстратегийн  ач  холбогдол  бүхий  салбаруудад  гадаадын  хөрөнгө оруулагчдын  оролцоо,  эзэмшлийг  хязгаарлах  шинэ  хууль(ОХУ,  БНХАУ-ын  бодлоготой нэлээд  төстэй  байдлаар)  батлан  гаргасан.  Хэдийгээр  үүнийг засч  залруулах,  зөөлрүүлэх зарим  алхмуудыг  хийж  байгаа  ч  энэ  нь  гадаадын  хөрөнгө  оруулагчдын  сонирхлыг бууруулахад хүргэсэн. 


Шилжилтийн  үеэс  эхлэн  иргэний  нийгмийн  оролцоо,  идэвх  сайжирч  байгаль  орчны чиглэлийн төрийн бус байгууллага  (ТББ)-ууд хэдэн зуугаараа шинээр байгуулагдсан. Гэвч эдгээр  байгууллагын  цөөн  хэсэг  нь  л  орлогын  тогтвортой  эх  үүсвэрээ  бүрдүүлж  чадах хэмжээнд  хүрсэн  байна.  Тэдгээрийн  олонхи  нь  төрийн  эсвэл  хандивлагчдын  дэмжлэгтэй хэрэгждэг төсөл хөтөлбөрүүдээс хамааралтай байдаг. Иргэний нийгмийн байгууллагууд нь уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн хөдөлгөөн, санаачлагад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүний үр дүнд голын сав газар, ойн нөөц бүхий газруудын ойролцоо уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг амжилттай гаргуулж чадсан. 


Улс  орны  хөгжилд  саад  тотгор  учруулж  буй  гол  хүчин  зүйл  бол  авилгал  гэж  нийтээрээ үздэг.  АНУ-ын  Олон  улсын  хөгжлийн  агентлагаас  2005  онд  гаргасан  Авилгалын  байдалд хийсэн үнэлгээний тайланд “тодорхой салбар болон системийг бүхэлд нь хамарсан ашиг сонирхлын  зөрчил  бараг  бүх  шатанд  бий  болсноос  төрийн  болон  хувийн  хэвшлийн хоорондох  зааг  нэлээд   бүдгэрсэн” гэж  дүгнэжээ.  Саяхнаас  хэд  хэдэн  томоохон  улс төрчдийн  эсрэг  хэрэг  үүсгэх  болсон.  “Транспаренси  Интернэйшнл”  олон  улсын байгууллагаас  гаргадаг  улс  орнуудын  авилгын  индексийн  жагсаалтанд  Монгол  улс авилгалын  индекс  дээшилж,  дундаж  индекстэй  орны  нэг  буюу  анх  удаа  эхний  100  орны тоонд  орсон  байна.  Бараг  сүүлийн  байруудыг  эзэлж  байдаг  Төв  Азийн  бусад  орнуудтай харьцуулахад үнэхээр өндөр нааштай үзүүлэлт юм. 


Банк,  худалдаа  зэрэг  бусад  салбаруудтай  харьцуулахад  эрчим   хүчний  салбар  нь  төр засгаас  илүү  хамааралтай,  төрийн  эзэмшилд  байдаг.  Гол  цахилгаан  станциуд  нь хувьчлагдаагүй,  хуучин  ЗХУ-ын  үед  хэрэглэж  байсан  технологиор  тоноглогдсон. Улаанбаатар хотын  түүхий  нүүрс,  боловсруулсан түлшний нийлүүлэлтэнд  ЗГ  зохицуулалт хийж оролцдог. Улаанбаатар хотод нийлүүлж байгаа нүүрсний ихэнхи хэсгийг Багануурын уурхайгаас  татдаг  бөгөөд  тус  уурхай  нь  өөрийн  тээврийн  компани  ажиллуулан  нүүрсний ихэнхи  хэсгийг  хотод  тээвэрлэн  хүргэдэг.  Боловсруулсан  түлшийг  зөвхөн  Засгийн  газрын хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсийн оршин суугчдад нийлүүлж байгаа  бөгөөд  түлшний  нийлүүлэлт,  хадгалалт,  борлуулалтыг  Цэвэр  агаарын  сан санхүүжүүлж байна. 


Цэвэр  агаарын  санг  байгуулан,  Агаарын  бохирдлын  төлбөрийн  тогтолцоог  2010  оноос нэвтрүүлж  эхэлсэн  нь  боловсруулсан  түлшний  үйлдвэрлэлийг  санхүүжүүлэх  сайхан боломж бүрдүүлж өгсөн. 2011 онд Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж  (2013 оноос эхлэн мөрдөж эхлэхээр)  орон нутгийн засаг захиргаадад  бие даан төсвөө төлөвлөж, зарцуулах  боломж  олгосон  юм.  Орон  нутгийн  хөгжлийн  ерөнхий  сангаас  Орон  нутгийн хөгжлийн  санд  (орон  нутгийн  засаг  захиргаа)  санхүүжилт  хуваарилдаг  стандартчлагдсан тогтолцоо  бий  болсон.  2013  оноос  орон  нутаг  Засгийн  газраас  санхүүжилтээ  зэ элэх  бол Улаанбаатар  хотын  захиргаа  бонд  гаргаж  зээлээр  санхүүжих  эрхтэй  болсон.  Төр,  хувийн хэвшлийн түншлэлийн тухай үндсэн ойлголтыг шинэ хуулинд тусгаж өгсөн.  Хэдийгээр ийм санхүүжилтийн  механизмуудыг  бүрдүүлж  байгаа  ч  боловсруулсан  түлшний  хөтөлбөрий н хүрээнд  тогтоосон  татаас,  санхүүжилтээс  өөр  түлшний  үйлдвэрлэлд  чиглэсэн  татаасын тусгай хөтөлбөр байхгүй байна. 


Засгийн газар Боловсруулсан  түлшний  хөтөлбөрт  Засгийн  газрын  гүйцэтгэх  үүргийг  анхаарч  үзүүштэй.


Нэг талаас  ЗГ  зах зээлийн нөхцлийг  тогтооход  чухал үүрэгтэй, гэвч  нөгөө талаас  тэдгээр тогтоосон  нөхцлийн  зарим  нь  эргээд  гаргах  шийдвэрт  нь  нөлөөлж  байдаг.  Жишээ  нь: Засгийн газрын хөтөлбөрт гэр хорооллын хүн амын хурдацтай өсөлт нөлөөлөх бөгөөд  энэ өсөлт  ньэргээд  Засгийн  газрын  бодлогын  нөлөө  байдаг.  Энэ  асуудал  ялангуяа  ЗГболовсруулсан түлшний үйлдвэрлэлд  зохицуулалтын  ямар  орчинг бүрдүүлэх вэ гэдэгт тун хамаатай юм.  Одоогийн үйлдвэрлэгчдийн зарим нь  төрийн  өмчлөлтэй  байгаа нь өрсөлдөх чадварт  нөлөөлж  байна.  Бүх  үйлдвэрлэгч,  нийлүүлэгчдэд ижил  тэнцүү  нөхцөл  олгосноор түлшний нийлүүлэлт нэмэгдэх болно. 


Боловсруулсан  түлшний  бодлогын  хүрээнд  үнэ,  татаасын  түвшин,  аргачлалын  талаар гаргаж буй шийдвэрүүд,  ЗГ-ын дэмжлэг нь зах зээлд нөлөөлнө.  ЗГ бодит нөхцөл байдалд нийцсэн  шийдвэр  гаргаж  байхын  тулд  зах  зээлийн  нөхцлийг  байнга  судалж,  мэдээлэл цуглуулдаг байх шаардлагатай.


2.1.2  Эдийн засгийн хүчин зүйлс 

 

Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн  (ДНБ)  сүүлийн хэдэн жилд  нэлээд өсч ирсэн. 
Харин  2012  оны  өсөлтийг  2011  оныхтой  харьцуулахад  17.3%-аас  12.3%  болж  буурсан байна.  Гэвч  2013  оны  төлөвийг  харахад  ДНБ-ий  өсөлт  мөн  хоѐр  оронтой  тоонд  хэвээр байхаар байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн тойм мэдээлэл гаргадаг Экономист (Economist  Intelligence  Unit)  сэтгүүлд  Монгол  улсын  эдийн  засгийн  өсөлт  2013  онд  13.5% болж,  дэлхийд  эдийн  засаг  нь  хурдацтай  хөгжиж  буй  хоѐр  дахь  орон  (Макаогийн  дараа) болно гэж бичсэн байна. Энэ өсөлт нь дэлхийн хамгийн том, төдийлөн сайн судлагдаагүй алт зэсийн ордын нэг Оюу толгойн үйлдвэрлэл 2013 онд эхлэхтэй холбоотой.

 

2012 онд инфляци өндөр, 14 хувьтай байсан бол харин 2013 онд буурах төлөвтэй байна (“Мандал  Ассет  Менежмент”  ХХК).  Олон  улсын  валютын  сангийн  тооцсоноор   Засгийн газрын төсвийн зарцуулалт 6 сарын дотор буюу 2012 оны 6 сарын сүүлээр болсон сонгууль хүртэлх  хугацаанд  57  хувиар  өссөн  байна.  Бэлэн  мөнгө  тараах,  төрийн  албан  хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг популист арга хэмжээнүүд нь төсвийн алдагдалд ороход хүргэсэн байна.  Хятадын  түүхий  эдийн  эрэлт  буурсанаас  үүссэн  Монголын  гадаад  худалдааны алдагдал нь эдийн засгийн нөхцөл байдалд муугаар нөлөөлсөн. 

 

Монгол  улсын  төв  банкнаас  2009  оноос  хойш  анх  удаа  бодлогын  хүүгийн  түвшинг бууруулсанаа  2013  оны  1  сарын  28-нд  зарласан.Хүүгийн  түвшинг  13.25%-аас  12.5% болгон  буулгаснаар  инфляцийн  түвшин  харьцангуй  буурах  төлөвтэй  байна.  Төгрөгийн америк  доллартай  харьцах  ханш  2012  онд  1,390  төгрөгтэй  тэнцэж  байсан  бол  2013  онд 1,250 төгрөг болох төлөвтэй байна. “Мандал Ассет Менежмент” ХХК-ын үзэж байгаагаар 2013 оны эдийн засагт нөлөөлөх хэд хэдэн  хүчин  зүйлс  байна.  Тэдгээрийн  дотор  улс  төрийн  тогтвортой  байдал,  Оюу  толгойн үйлдвэрлэл  эхлэх,  стратегийн  салбарын  хөрөнгө  оруулалтын  тухай  хууль  зэрэг  нь  гол нөлөөлөх хүчин зүйл юм. Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар тайлангийн  2.1.6-д  тусгасан  болно.  2013  оны  эдийн  засагт  барилга,  дэд  бүтцийн  салбар илүү нөлөөтэй байх төлөвтэй байна. 2012  оны  11  сард  Чингис  бонд  гаргасан  нь  амжилттай  болж  10  дахин  их  хэмжээгээр борлогдсон  байна.  Үр  дүнд  нь  12-р  сард  ЗГ  1.5  тэрбум  ам  доллартой  болсон  бөгөөд  уг мөнгийг  төмөр  зам,  эрчим  хүчний  төслүүдэд  зарцуулахаар  төлөвлөөд  байна.  Уг  бонд амжилттай  борлогдсон  нь  олон  улсын  түвшинд  Монгол  улсыг  сонирхож  байгааг  харуулж байна. Гэхдээ Оюу толгойн гэрээнд дахин хэлэлцээ хийн өөрчлөлт оруулж магадгүй байгаа нь  хөрөнгө  оруулагчдыг  болгоомжлоход  хүргэж  болох  талтай.  Түүнчлэн  Эрдэнэс  таван толгойн  анхны  үнийн  саналыг  эргэн  харж  өөрчлөхөөр  тус  компаний  ЧАЛКО -тай  хийсэн гэрээг дахин хэлэлцэх гэж байгаа нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэх байдалд оруулж байна. 


“Moody`s”  агентлаг  2012  оны 5 сард  Монгол улсын арилжааны 4 банк  (Голомт  банк, Хаан банк,  Худалдаа  хөгжил  банк,  Хас  банк)-ны  зэрэглэлийг  B1-ээс  Ba3-д  бууруулсан  байна.
Энэхүү бууралт нь “эдгээр банкны  зэрэглэл  Засгийн газрын зээлжих чадвараас ангид авч үзэх  боломжгүй”  гэсэн  “Moody`s”-ийн  дүгнэлттэй  холбоотой  юм.  Эдгээр  банкны  хувийн зэрэглэл Монгол улсын зэрэглэлээс давсан учраас ингэж бууруулсан байна. Сүүлийн хэдэн жилд дотоод,  гадаадын иргэдийн байр, орон сууцны эрэлт өссөнөөс үнэ нь огцом өсөөд байна..  “МАД Инвестмент” үл  хөдлөх хөрөнгийн корпорацийн тооцоолсноор “Улаанбаатар хотод  орон  сууцны  дундаж  үнэ 2007 он  гэхэд  1  м нь 1,000  ам  доллараас давах болсон. 


Татвар ноогдуулах орлого нь 3 хүртэл тэрбум бол компаниудаас 10 хувийн татвар, түүнээс түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байна (Делойтте 2012). Ажилтан, албан хаагчид ажиллаж буй салбарынхаа ангиллаас хамааран нийгмийн даатгалд цалингийн  11-13 хувийг төлөх үүрэгтэй.  Тус улсад оршин суугч (татварын жилд 183 ба түүнээс дээш хоногоор тус улсад оршин сууж байгаа)-дад нийтлэг жишгээр 10%-ийн орлогын татвар оногдуулдаг.

 

2.1.3  Нийгмийн хөгжлийн хүчин зүйлс 

 

Монгол  улсын  хүн ам 1960-аад  оны  сүүл  үед  өсөлтийн дээд  цэгтээ  хүрээд  түүнээс  хойш буурах хандлагатай болсон. Төрөх насны нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо (төрөлти йн нийлбэр коеффициент)  1975 онд 7.2 байсан бол 1995 онд 2.8 болж огцом буурсан нь хүн амын  өсөлт  буурах  гол  шалтгаан  болжээ.  2000  онд  нэг  эмэгтэй  дунджаар  2.2  хүүхэд төрүүлж  байсан  бол  энэ  үзүүлэлт  нөхөн  үржихүйн  түвшингөөс  (нэг  эмэгтэйд  2.1  төрөлт) доош ортлоо буурч 2004 онд 2.0 болсон. 2011 онд төрөлтийн нийлбэр коеффициент өсч 2.6 болсон байна. Хүн амын өсөлт 2004 онд 1.2 хувьд хүрсэн байна. Монгол улсын хүн амын тоо  2011  онд  2,811,600  болж  1.7%-аар  өссөн.  Хүйсийн  харьцаа  100  эмэгтэй 94  эрэгтэй байна (ҮСГ, 2011). 


Хөдөөгөөс  хот  руу  чиглэсэн  шилжилт  хөдөлгөөн  1990-ээд  оноос  хойш  маш  их  болсон. Тухайлбал:  1991-2000  онд  баруун  бүсийн  иргэд  маш  олноор  төвийн  бүс  нутаг  болон Улаанбаатар хотод шилжин ирсэн. 2011 оны байдлаар хүн амын  67.4% нь хот суурин газар амьдрах болж, түүний дотор улсын нийслэл Улаанбаатарт нийт хүн амын  45.8%  амьдрах болсон  байна.  2008  оны  байдлаар  хүн  амын  64.2%  хот  суурин  газарт,  43.0%  нь Улаанбаатар хотод амьдарч байсан байна (Болормаа, 2008). 


Хүн ам дахь нас баралтын түвшин  2008 оноос хойш  нэмэгдэх хандлагатай болж, 2011 онд 1,000  тутмаас  6.9  хүн  нас  барсан  байна.  2011  онд  нас  баралтанд  нөлөөлж  байгаа гол 5 өвчинд  зүрх  судасны  өвчин  (10,000  хүн  тутамд  23.5),  хавдар  (10,000  хүн  тутамд  13.2), гэмтэл,  хордолт  болон  бусад  гадны  нөлөөний  улмаас  үүссэн  өвчин  (10,000  хүн  тутамд 11.5),  хоол  боловсруулах  эрхтний  өвчин (10,000  хүн  тутамд  5.7),  амьсгалын  замын өвчин  (10,000  хүн  тутамд  2.5)  тус  тус  орж байна (ҮСГ, 2011). 


Монголчуудын  дундаж  наслалт  сүүлийн  50 жилд  тогтмол  өсч  байна.  1960  онд  дундаж наслалт  47  байсан бол 1990 онд  60.8, 2000 онд  64.5,  2010  онд  68.3  болж  өссөн.  2011онд эмэгтэйчүүдийн дундаж наслалт  , 73.76, эрэгтэйчүүдийн дундаж наслалт  64.68  байна (ҮСГ, 2011). 


Төрөлт  буурч  (1970-аад  оноос  хойш), дундаж  наслалт  нэмэгдснээс  шалтгаалан ирэх  20  жилд  хүн  амын  насны  бүтцэд нэлээд  өөрчлөлт орох  төлөвтэй  байна.  Хүн  амын  дунд    0-14  насны  хүүхдийн  эзлэх  хувь 2000  онд  35.8%  байсан  бол  2030  онд  22.6%  болж  буурах  төлөвтэй  байна.  Харин    15-64насны  хүмүүс  61.2  %-аас  69.5  %  болж  өсөх,  65-аас  дээш  насны  хүний  эзлэх  хувь  3.4%-аас7.9% болж өсөх хандлагатай байна. Хүн амын насны дундаж утга 11.1 жилээр нэмэгдэх төлөвтэй байна.


Эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо  2011  оны байдлаар  1,124,700-д хүрч түүний 92.3%нь  ажилтай  7.7%  нь  ажилгүй  хүмүүс  байна.  Ажиллах  хүчний  оролцоо  62.5%  байгаа  нь өмнөх  оныхоос  0.9%-аар  нэмэгдсэн  үзүүлэлт  юм.  Ажилтай  хүмүүсийн  33%  нь  хөдөө  аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын бизнес,  14.7% нь бөөний ба жижиглэнгийн худалдаа, 8.2%  нь  боловсрол,  7.3%  нь  тээвэр,  агуулах,   6.3%  нь  үйлдвэрлэл  эрхэлж  байна  (ҮСГ,2011).

 

Албан  хаагчдын  сарын  дундаж  цалин  2011  онд  424,200  төгрөг  байсан  нь  2008  оныхтой харьцуулахад  54.7%,  2009  оныхтой  харьцуулахад  41.2%,  2010  оныхтой харьцуулахад 24.2%-аар тус тус нэмэгдсэн байна. 2011 оны албан хаагчдынбодит цалин 2005 оныхтой харьцуулахад  2.2  дахин,  өмнөх  оныхтой  харьцуулахад  13.8%-аар  өссөн  байна.  Бодит цалинг  салбаруудаар  2005  оныхтой  харьцуулж  үзэхэд  уул  уурхай,  олборлолтын  салбарт 3.2 дахин өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт, харин зочид  буудал, зоогийн газруудад  35.9%-аар нэмсэн нь хамгийн бага үзүүлэлт болж байна (ҮСГ, 2011). 


Өрхийн  сарын  дундаж  орлого  2011  онд  573,500  төгрөг  байсан  нь  2010  оныхтой харьцуулахад  28%,  2008  оныхтой  харьцуулахад  57.7%-аар  өссөн  байна.Өрхийн  сарын дундаж мөнгөн зарцуулалт 2011 онд 507,800  төгрөг байсан нь 2010 оныхтой харьцуулахад жилд  30.4%-аар  өсч,  тэдгээрийн  дотор  хоол  хүнсний  зардал17.8%,  хүнсний  бус бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал  37.2%, бусдад өгсөн бэлэг, тусламж  31.6%-аар өссөн байна. Өрхийн сарын дулааны дундаж зардал 2011 онд ядуу бус өрхөд  16,369 төгрөг, ядуу өрхөд 7,824 төгper байсанбайна.


Арван  таваас  дээш  насны  хүн  амын  бичиг  үсэг  тайлагдалт  2010  онд  хамгийн  өндөр  ба 98.3% байна. Арав ба түүнээс дээш насны хүмүүсийн боловсролын түвшинг 2000, 2010 оны байдлаар харьцуулан дараахи хүснэгт (Хүснэгт 1)-д үзүүлэв.

 

Хүснэгт 1: Арав ба түүнээс дээш насны хүн амын боловсролын түвшингээр эзлэххувь (%)

 

2010 оны хүн ам, орон сууцны үндэсний тооллогын тайланд зааснаар 15 ба түүнээс дээш насны  хүн  амын  61.4%  нь  шашин  шүтлэгтэй  харин  үлдсэн  38.6%  нь  шашин  шүтлэггүй байна. Шашин шүтлэгтэй хүн амын дунд  86.2%  нь буддагийн,  4.9%  нь исламийн,  4.7%  нь бөөгийн, 3.5% нь христийн шашин, 0.7% нь бусад шашинг шүтдэг байна.

 

2.1.4  Технологийн хөгжлийн хүчин зүйлс 

 

1990-ээд  онд  Зөвлөлт  холбоот  улсын  үед  барьж  байгуулсан  олон  үйлдвэрийн  газрууд хаагдсан. Тэр үеэс хойш Монгол улс түүхий эд материалаа экспортолж байна. Монгол улс нүүрс,  зэс,  алт,  уран  болон  бусад  нөөц  баялаг  ихтэй  учраас  экспортын  бүтээгдэхүүний ихэнхи хэсгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Харин саяхнаас эрдэс баялаг, мал аж ахуйн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртөг шингээхийг зорих болсон. 


Ихэнхи  газруудад  үйлдвэрлэл  хөгжүүлэхэд  шаардлагатай  дэд  бүтэц  хангалтгүй  байгаа  ч сүүлийн  үед  энэ  салбар  хөгжих  хандлага  илт  мэдрэгдэх  болсон.  Интернет,  харилцаа холбоо  эрчимтэй  хөгжиж  байна.  Хүн  амын  1/3-ээс илүү хувь нь интернет ашиглаж, интернет ашиглагчдын тоо бараг  2011  оны  байдлаар  хагас  саяд  хүрэх  болсон.  Томоохон хотууд  шилэн  кабелийн  сүлжээтэй  болж,  утасгүй  сүлжээг  Улаанбаатар  болон  бусад дагалдах  хотуудад  өргөн  ашигладаг  болсон.  Сүүлийн  5  жилд  бүх  сумдын  төв  цахи лгаан станциудтай  холбогдож,  суурин  бус  утасны  сүлжээтэй  болсон.  Хөдөө  орон  нутагт цахилгаан, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрүүд бий болж, хөдөөгийн өрхийн бараг 50% нь  байнгын  цахилгаан  эрчим  хүчийг  жижиг  хэмжээний  салхин  ба  нарны  цахилгаан үүсгэгчээс  авдаг  болсон.  Эдгээр  эрчим  хүчний  эх  үүсвэрийг  ЗГ  болон  хандивлагчдын дэмжлэгтэй бий болгосон. Энэ нь хөдөөгийн нүүдлийн хүн амд сансрын телевиз,  гар  утас, хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслийг хэрэглэх боломж олгож байна. Төмөр замын сүлжээ үндсэндээ Улаанбаатар хотыг  ОХУ,  БНХАУ-аас  гадна улс орны төв хэсэгт  байрлах  уурхайнуудтай  холбосон  байна.  Улс  орны  нийт  нутаг  дэвсгэртэй харьцуулахад төмөр замын сүлжээ маш бага,  2,000  км ч хүрэхгүй байна. Зорчигчдын галт тэрэг  нэлээд  хязгаарлагдмал.  Улс  орны  өмнөд  хэсгийг  БНХАУ,  ОХУ-тай  холбосон  төмөр замуудыг  шинээр  тавихаар  төлөвлөж  байна  (Зураг2).  Төмөр  замын  сүлжээ  нь  нүүрсний уурхай  болон  үйлдвэрлэлийн  байгууламжаас  Улаанбаатар  хот  руу  нүүрс  тээвэрлэх  гол хэрэгсэл болдог.

 

Зураг 2: Монгол орны өнөөгийн болон төлөвлөж буй төмөр зам

Facebook Twitter YouTube