Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018.11.26-12.02/

Нийтлэгдсэн огноо: 2018/12/03

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

/2018 оны 11.26-12.02-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар “Бага бохирдолтой болон Бохирдолтой” түвшинд байлаа. Хамгийн их бохирдолтой PM10 тоосонцрын агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 16%-иар бага , 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 5.8  дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Facebook Twitter YouTube