Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

 

1 Төслийн товч танилцуулга


1.1 Төсөл хэрэгжих орчин нөхцөл, товч агуулга, хэрэгжилтийн бодлого
1.1.1 Төсөл хэрэгжих орчин нөхцөл Монгол улс (цаашид, МУ гэх)-ын нийслэл Улаанбаатар хотын хүн ам болон автомашины хөдөлгөөн огцом өсөж нэмэгдсэний улмаас агаарын бохирдлын байдал тулгамдсан асуудал болон тавигдах болсон бөгөөд өнөөгийн байдлаар тоосонцор (тоос PM10, PM2.5 ) нь хамгийн ноцтой асуудал болж байгааг хотын иргэд болон хандивлагч байгууллагууд нь нийтээрээ ойлгож мэдэх болсон.


Энэ нь нүүрс ашигладаг 3-н ДЦС, 180 гаруй УХЗ, 1000 гаруй бага оврын УХЗ, 130 мянга гаруй айл өрхийн гэрийн зуух, ханын пийшинд түлж буй нүүрснээс үүдэлтэй бөгөөд ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол маш их болдог.


Нөгөө талаар тус улс нь нүүрсний нөөц баялаг ихтэй бөгөөд ойрын хугацаанд нүүрсний нөөц баялагтаа түшиглэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн монголын нүүрс нь чийглэг болон үнслэг ихтэй, амархан тоос үүсдэг онцлогтой юм.


Ийм нөхцөл байдалд Дэлхийн банк зэрэг хандивлагч байгууллага нь гэрийн зууханд авах арга хэмжээг анхаарч, энэ талаар дэмжин ажиллаж ирсэн. Мөн УБ хотын захиргаа 2006 онд Байгаль орчныг хамгаалах газрын харьяанд Агаарын чанарын хэлтэсийг байгуулж, улмаар тус хэлтэс нь 2009 оны 2 сард Нийслэлийн Агаарын чанарын алба (Air Quality Department of Capital City) гэж бие даасан байгууллага болсон. Байгуулагдаад удаагүй учраас тус албаны мэргэжилтэн ажилчдын хувьд ажлын мэдлэг болон туршлага дутагдах тохиолдол гар ч байсан.


2007 онд МУ-ын Засгийн газар нь Японы засгийн газарт техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар хүсэлт тавьсан бөгөөд ЖАЙКА байгууллагын шугамаар 2008 оны 4 сард төслийг боловсруулах судалгааны ажил, мөн оны 12 сард төслийн анхны дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах судалгааны ажлыг тус тус хэрэгжүүлж, цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн юм.


Ингээд 2009 оны 3 сараас 5 сар хүртэл хэрэгжсэн төслийн 2 дах удаагийн дэлгэрэнгүй төлөвлөгөөний судалгаанд утааны хийн хэмжилтийг оруулж, эх үүсвэрийн инвенторын урьдчилсан судалгаа хийгдсэн бөгөөд тус судалгаагаар УБ хотын агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг ДЦС, УХЗ зэрэг томоохон эх үүсвэрүүдийн хувьд ялгарлын хэм хэмжээг хангуулах нь агаарын чанарыг сайжруулахад үр дүнтэй болохыг тодорхойлсон.


Эцэст нь 2009 оны 8 сард 3 дах удаагийн дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах судалгааны явцад техникийн хамтын ажиллагааны агуулга болон Хамтрагч тал-Ажлын хэсэг (Х/Т-АХ) –ийг байгуулах зэрэг ажлын талаар харилцан тохиролцоонд хүрч, мөн оны 12 сард хэлэлцүүлгийн албан ёсны баримт бичиг (Record of Disscussions)-т гарын үсэг зурж солилцсоны үндсэн дээр 2010 оны 3 сараас тус төслийн үйл ажиллагаа эхэлсэн юм.


1.1.2 Төслийн үйл ажиллагаа


Хүснэгт 1.1-1-д төслийн агуулга, хамрах хүрээг, Зураг 1.1-1-д төсөл хэрэгжилтийн явцыг тус тус үзүүлэв.

 

Хүснэгт 1.1-1 Төслийн агуулга, хамрах хүрээ

 

Нэр УБ хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл
Хамрагдах бүс нутаг УБ хот (төвийн 6 дүүрэг)
Хэрэгжүүлэх хугацаа 2010 оны 3 сар~2013 оны 3 сар (3 жил)
Хамрагч тал Нийслэлийн Агаарын чанарын алба
Холбогдох яам төрийн байгууллага Эрчим хүчний яам (хуучнаар Эрдэс баялаг эрчим хүчний яам), Байгаль орчин ногоон хөгжлийн яам (хуучнаар Байгаль орчин аялал жуулчлалын яам), Сангийн яам
Хамтрагч тал- Ажлын хэсэг Эрчим хүчний яам (хуучнаар Эрдэс баялаг эрчим хүчний яам), Байгаль орчин ногоон хөгжлийн яам (хуучнаар Байгаль орчин аялал жуулчлалын яам), Барилга, хот байгуулалтын яам (хуучнаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам), Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ), Улсын Агаарын чанарын мэргэжлийн алба (УАЧМА), Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори (БОХТЛ), Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, Нийслэлийн ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Халаалтын зуух ашиглалт, зохицуулалтын газар, УБ хотын Хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Автозамын газар, Нефтийн газар, ДЦС Ⅱ, ДЦС Ⅲ, ДЦС Ⅳ , МУИС, ШУТИС.
Эрхэм зорилго※) УБ хотын агаар бохирдуулах бодисын ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг сайжруулах.
Төслийн зорилго※) Нийслэлийн болон бусад холбогдох байгууллагын боловсон хүчний ур чадавхийг сайжруулахад голлон анхаарч, УБ хотын агаарын бохирдолд авах арга хэмжээний хэрэгжилтийн явц, ур чадавхийг сайжруулан бэхжүүлэх
Үр дүн※) Үр дүн 1:Нийслэлийн Агаарын чанарын алба болон холбогдох байгууллагын агаарын бохирдлын эх үүсвэрийг судлан шинжлэх, агаарын орчны үнэлгээний ур чадавхийг бий болгож сайжруулах.
Үр дүн 2:УБ хотын утааны хийн хэмжилтийг цаашид тогтвортой үргэлжлүүлэн хийх
Үр дүн 3:Холбогдох байгууллагатай хамтран, НАЧА-ны ялгарлын хэм хэмжээг тогтоож журамлах ур чадварыг сайжруулах
Үр дүн 4:НАЧА нь агаарыг бохирдуулах бодисын эх үүсвэрт авах арга хэмжээг санаачлан гаргах
Үр дүн 5:НАЧА болон холбогдох байгууллага нь гарах үр дүн 1-4 ийг нэгтгэн, агаарын бохирдлын хяналт, удирлагын менежментэд тусган, мэдээллийг нийтэд мэдээллэх боломжтой болох.

 

 

※)ЖАЙКА техникийн хамтын ажиллагааны төсөлд төслийг дуусахад биелэгдэх төслийн зорилгоос гадна төсөл дууссанаас хойш 3-5 жилийн дараа биелэгдэх , биелүүлэхийг эрмэлзэх эрхэм зорилгыг тодорхойлдог. Мөн төслөөс гарах үр дүн тус бүрийн биелэлтээс төслийн зорилго биелэгдэхээр бодож төлөвлөсөн байдаг.

 

Зураг 1.1-1 Төсөл хэрэгжилтийн явц

 

Зураг 1.1-2 Төслийн үр дүн болон зорилгын холбоо

Facebook Twitter YouTube