УБЦАТ: ЗУУХНЫ ХӨТӨЛБӨР

Нийтлэгдсэн огноо: 2015/01/08

Мянганы сорилтын сангийн зуух солих хөтөлбөрт хамрагдаагүй, нийслэлийн  төвийн 6 дүүргийн 45 000 гэр хорооллын өрхийг  УБЦАТ нь бүрэн шаталттай сайжруулсан зуухны хөтөлбөрт хамруулах ажлын хүрээнд:  

  • Зорилтот өрхүүд, тэдгээрийн байршлыг тогтоох,
    • “Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэн” (ДТҮЭХ)-ийн зуухны туршилтын лабораторийн техникийн чадавхийг бэхжүүлэх,
    • Бүрэн шаталттай сайжруулсан зуухны шалгуур үзүүлэлтийг тогтоож,  зуухны утаа ялгаруулалт  үр ашгийг туршиж сонгон шалгаруулах,
    • Ханан пийшинд зуух угсрах  аюулгүйн  зөвлөмжийг боловсруулах,
    • Зуухны борлуулалтын механизмыг боловсруулж  хэрэгжүүлэх,
    • Хуучин зуух устгал,
    • Чанарын хяналт,
    • Санал гомдол шийдвэрлэх зэрэг

Зорилтот өрх буюу төсөлд хамруулж, хөнгөлөлттэй үнээр зуух олгох айл өрх нь.

  • Өмнө нь татаастай үнээр бүрэн шаталттай “цэвэр” зуух авч байгаагүй байх,
  • Гэр хорооллын иргэн байх,
  • Бүртгэгдсэн хаягандаа амьдардаг байх,

Дээрх шалгуур үзүүлэлтийг нэгэн зэрэг хангаж байгаа айл өрхийг УБЦАТ-ийн зуухны хөтөлбөрт хамрагдах эрх бүхий өрх гэж үзэх юм.

                                          

Facebook Twitter YouTube