УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОНОГИЙН МЭДЭЭ /2026.05.17/

Нийтлэгдсэн огноо: 2026/05/18

2026 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар хүхэрлэг хий (SO2) бүх цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна.

 

Азотын давхар исэл (NO2) бүх цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна.

 

РМ10 тоосонцор Ургах наран хороолол орчим АЧС-аас 23 мкг/м3 –ээр их, 5-н буудал орчим АЧС-аас 35 мкг/м3 –ээр их, Яармаг орчим АЧС-аас 17 мкг/м3 –ээр их, бусад цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна.

 

РМ2.5 тоосонцор Баянхошуу орчим АЧС-аас 10.5 мкг/м3 –ээр их, бусад цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна.

 

Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) бүх цэгүүдэд MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна.

 

 

Facebook Twitter YouTube