Агаарын бохирдлыг бууруулах
үндэсний хороо

Батлан хамгаалах яам

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Орон нутгийн хамгаалалтанд тулгуурласан батлан хамгаалах улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгох үндсэн дээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүний аюулгүй байдлыг найдвартай хангах.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Батлан хамгаалах яамыг улс орныг батлан  хамгаалах стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага болгох замаар үйл ажиллагааных нь үр дүнг дээшлүүлэх.

Зах зээлийн эдийн засгийн харилцааны онцлогт нийцсэн, орон нутгийн хамгаалалтанд тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх.

Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэн төрөөс зохицуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, тайван цагийн бүтэц, бүрэлдэхүүнээрээ байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх чадвар бүхий анги, салбаруудын тоо, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Батлан хамгаалахын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, батлан хамгаалах салбарын урт хугацааны стратегийн төлөвлөлтийн асуудлыг бодлогын удирдамжаар ханган, улсын дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох.

Зэвсэгт хүчний байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, Зэвсэгт хүчнийг үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ энхийг сахиулах, терроризмтай тэмцэх болон олон улсын бусад үйл ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, осол зэрэг аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх.

Төрийн захиргааны удирдлагын манлайлах ур чадварыг дээшлүүлэн, үйл ажиллагааг нь жигдрүүлж, хүний нөөцийн эрх зүйн бодлогын зохицуулалтыг улам боловсронгуй болгон батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааг сурталчлах.

Салбарын материаллаг нөөцийн хангалт, зэвсэглэл техникийн шинэчлэл, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх.

Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг онол, арга зүй, зохион байгуулалтын өндөр түвшинд гүйцэтгэн, үйл ажиллагааныхаа чанар, үр дүнг дээшлүүлж, мэдээллийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.