Мэдээ, мэдээлэл

Агаарын чанарын индекстэй танилцлаа

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2014 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 10-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦСЭН БАЙНА.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл өрхүүдийн цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэх, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхээр боллоо.

Эрчим хүчний яам, УБЦТС ХК-аас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түгээх сүлжээний өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа.  Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргүүдийн гэр хорооллын зарим фидерүүдийн хэт ачаалагдсан болон хэт ачаалагдах төлөвтэй дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамуудын ачааллыг хөнгөлөх, шинэчлэхэд шаардлагатай  санхүүжилтийг шийдвэрлэж, компани 11 сардаа багтаан хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр айл өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдэх боломж нэмэгдэх юм. 

 

Агаарын бохирдлыг бууруулах,эрчим хүчний хэмнэлттэй хэрэглэх мэдлэг олгохсургалт, сурталчилгаан төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрллээ

Хэрэглэгчдийн эрчим хүчний талаарх мэдлэгийг дээшлүүлж, үр ашигтай  хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрчим хүчний хэрэглээний ухаалаг хэрэглээний эргэлтын төсөл”-ийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Эрчим хүчний яам, холбогдох төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлхээр болсон.

 

Агаарын чанар, техникийн еранхий шаардлага, Агаарын чанарын индекстэй танилцлаа.

Агаарын чанар, техникийн ерөнхий шаардлагын өнөөгийн байдал, олон улсын түвшин, хэмжих арга, аргчилал зэрэгтэй танилцажагаарын чанарын индексийг олон улсын түвшинд нийцүүлэн боловсронгуй болгож иргэдэд, ил тод, ойлгомжтой байдлаар хүргэх шаардлагатай гэж үзлээ. 

 

Эх сурвалж: "Мэдээ.мн" сайт

Facebook Twitter YouTube