News

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Published date: 2021/03/26

     2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  www.ulsturch.mn  сайтад “Хатуу хөл хорионы үед гэр хорооллын нүхэн жорлон шинэчлэх нэрээр  281 сая төгрөг үрсэн үү”  гарчигтай нийтлэл гарсан байна.

      Уг нийтлэлд: “Хүний орох, гарах хөдөлгөөнийг хүртэл хянаж байсан хатуу хөл хорионы үед  Яг хэдэн айлын нүхэн жорлонг  шинэчилж,  ямар үр дүнг гаргасан бэ гэдэг нь сонин байна. Үүнд Тухайн үеийн байгаль орчны сайд, одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл та хариулт өгнө үү…” хэмээн тус нийтлэлээрээ дамжуулан хариулт авахыг  уламжилсан тул дараах мэдээллийг гаргаж байна.

      Монгол Улсын Засгийн газрын 2017 оны  98 дугаар тогтоолоор батлагдсан  Агаар, орчны  бохирдлыг бууруулах  Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ,  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Гэр хорооллын нүхэн жорлонг  шинэчлэх” ажлын хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 23-нд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж эрх авсан “Дархан нэгдэл” ХХК, “Хэмжил зүй” ХХК-иудтай 6 дугаар сарын 8, 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно.

       Энэхүү нийтлэл гарсантай холбогдуулан гэрээний дагуу ажил гүйцэтгэж буй дээрхи хоёр компаниас  ирүүлсэн  “МЭДЭГДЭЛ-тэй танилцахыг хүсье.

       Дээрх ажил нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга асан Н.Цэрэнбатын ажиллаж байх хугацаанд хэрэгжиж эхэлсэн болно.

                                                        ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                              ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Facebook Twitter YouTube