Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн батлууллаа

Published date: 2021/02/10

БОАЖ-ийн сайд бөгөөд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтарсан тушаалаар Нийслэлийн газар нутагт мөрдөгдөх Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн батлуулав. 
Энэхүү журмаар нийслэлийн төвийн 6 дүүргийн бүх хороодын иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхойлж, сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын урамшуулалтай холбоотой зохицуулалтыг тусгасан. 
 Жич: / 2020 оны 01 дүгээр  сарын 19-ний байдлаар/

                                                                                                         Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба 

Facebook Twitter YouTube