Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.10.21-10.27/

Published date: 2019/10/28

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 10-р сарын 21-27-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Ургах наран хорооллоос бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Налайхын автозам засварын ажилтай холбоотойгоор Ургах наран хороолол орчим агаар дахь тоосонцрын агууламж зарим өдрүүдэд “Их” болон “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн. Түүнчлэн 10 дугаар сарын 26-ны өдөр шороон шуурга шуурсны (салхины хамгийн их хурд 14-17м/с хүрсэн) улмаас сул хөрс, шорооноос үүдэлтэй тоосонцор Баянхошуу, Цахилгаан станц орчимд илүү ажиглагдаж  “Бохирдолтой” түвшинд хүрсэн. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Facebook Twitter YouTube