Төслийн санал авч байна

Нийтлэгдсэн огноо: 2019/06/11

Та агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллахыг хүсч байна уу?

Танд агаар, орчны бохирдлыг бууруулахад судалгаа, хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэлэг санаа байна уу?

Таны агаар, орчны бохирдлыг бууруулах санаа шийдэлд бодит дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна уу?

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран ажиллах хүсэлтэй төрийн бус байгууллагуудыг төслөө ирүүлэхийг урьж байна.

Та бүхэн төслийн саналаа Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд 2019 оны 06 дугаар сарын 18-ны дотор хүргүүлнэ үү.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Хэрэгжүүлэх төслийн хэмжээ 10 сая төгрөг хүртэл байх
  • Хамрах хүрээ, хүртээмж өргөн байх
  • Сэдэв: Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах
  • Хэлбэр: Судалгаа, инноваци, шинэ санаачлага, сургалт гм.
  • Хийгдэх үйл ажиллагаа тодорхой, системтэй байх
  • Хүрэх үр дүн нь судалгаан дээр үндэслэсэн, тоо баримттай, тодорхой байх

Хаяг: Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр

Facebook Twitter YouTube