Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.04.15-04.21/

Нийтлэгдсэн огноо: 2019/04/22

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 4-р сарын 15-21-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд 19-ний өдрөөс бусад өдрүүдэд агаар Хэвийн болон “Бага бохирдолтой” түвшинд байлаа. Харин 19-ний өдөр хүчтэй шороон шуурганы улмаас Баянхошуу, Цахилгаан станц, 100 айл, Нисэх орчим Маш их бохирдолтой, “Их бохирдолтой” түвшинд хүрч PM10 тоосонцрын агууламж эрс ихэссэн байна. PM10 тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 5.9 дахин их байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Facebook Twitter YouTube