Мэдээ, мэдээлэл

Хороодын дарга, зохион байгуулагчдыг сургав

Нийтлэгдсэн огноо: 2014/09/30

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийх аргыг танилцуулах зорилгоор өнөөдөр нийслэлийн иргэний танхимд 92 хороодын засаг дарга, зохион байгуулагчдын нэгдсэн уулзалт боллоо. Хөтөлбөрт хамрагдах өрхүүдийн бүртгэлийг онлайнаар хөтлөх нь иргэд, хороодын зохион байгуулагчдын ажлын ачааллыг багасгах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чухал түлхэц болж байгааг оролцогчид онцолж байв. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, гэр хороололд оршин суудаг, албан ёсны бүртгэл бүхий иргэд 9-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд харъяа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагатай байна.

Facebook Twitter YouTube