Агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018.02.19-2018.02.25/

Нийтлэгдсэн огноо: 2018/02/26

                                                                                 Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

                                                                        /2018 оны 02-р сарын 19-өөс  25-ны өдрийг хүртэлх 7 хоногт/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар “Бага” болон  Дунд” зэргийн бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 3-14%-иар их байна. PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 2-4 дахин их байна.   Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.

Facebook Twitter YouTube