“Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”

Нийтлэгдсэн огноо: 2017/10/13

ЗАРЛАЛ
Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлээр хангах зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг СХД-ийн “Драгон худалдааны төв”, БЗД-ийн “Барилга Мегастор”, СБД-ийн “Оргил худалдааны төв” /6 буудал/ гэсэн 3 байрлалд 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилуулах гэж байна.
“Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах, эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд ээлтэй арга, технологи нэвтрүүлж” буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрхи төвд технологио танилцуулах болон сурталчилгааны эмхтгэл, номд оруулах материалаа ирүүлнэ үү.
Аж ахуйн нэгж, байгууллагууд уг төвд өөрийн бүтээгдэхүүн технологийн танилцуулга, мэдээлэл, шторкыг нээлттэй тогтмол явуулж, зурагт хуудас, байрлуулж танилцуулах хуудас тарааж, иргэд хэрэглэгчдэд өөрийн бүтээгдэхүүнийг хүргэх боломж олгож байгаа тул та бүхэн идэвхитэй оролцохыг хүсье.
Ariuntsetseg.davaa@gmail.com, 51-266426 гэсэн хаягаар холбогдоно уу

Facebook Twitter YouTube