Нийтлэгдсэн огноо: 2014/09/17
Монгол улсын хэмжээнд агаарын чанарыг 36 цэгт, үүнээс Улаанбаатар хотод агаарын чанарын хяналтын суурин 12 (УБ 1-11, Багануур харуул) цэгт, аймгийн төвүүдэд тус бүр 1 цэгт, томоохон суурин газар болох Эрдэнэт хотод 2 цэгт агаар дахь түгээмэл тархалттай бохирдуулах бодис /2-6 төрөл/-оор тодорхойлж байна.
УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАР
2013 онд хийсэн агаар бохирдуулах бодисын жилийн дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 22 мкг/м3-д буюу 2.2 дахин, том ширхэглэгт тоосонцрын агууламж 195 мкг/м3-д буюу 3.9 дахин, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж 84 мкг/м3 буюу 3.4 дахин, азотын давхар ислийн агууламж 59 мкг/м3 буюу 2.0 дахин тус тус их байсан байна. Доорх зургуудад агаар бохирдуулах бодисын явцыг 2010-2013 оноор харьцуулж харууллаа.
Хүхэрлэг хий
Хүхэрлэг хийн сарын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад жил бүрийн 4-10 дугаар сард бага, галлагаатай үед /1-3, 11, 12 дугаар сар/ их байна.
Хүхэрлэг хийн хоногийн дунджийн хамгийн их агууламжийг АЧС-дахь ХХХ-тэй харьцуулахад 2013 оны 1 дүгээр сард 100 айл орчимд 241 мкг/м3 хүрч 12.1 дахин их, харин өмнөх оны мөн үеийн хоногийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.4 дахин бага байна.
Нийт 2636 удаа хэмжилт хийснээс 821 удаа буюу нийт хэмжилтийн 31%-д АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ.
Азотын давхар исэл
Азотын давхар ислийн сарын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад эдгээр жилүүдийн 8-9 дүгээр сард бага, бусад сард их байна.
Харин хоногийн дунджийн хамгийн их агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2013 оны 1 дүгээр сард Баруун 4 зам орчим 309 мкг/м3-д хүрч 7.7 дахин, өмнөх оны мөн үеийн хоногийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.2 дахин тус тус их байна.
2013 онд азотын давхар ислийн агууламж АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдлын тоо нийт хэмжилтийн 49%-д нь ажиглагдсан ба үүнээс Баруун 4 зам, 13 дугаар хороололд орчимд цэгт бүх саруудад нийт хэмжилтийн 96-100 хувьд нь давсан бохирдолтой байсан.
Том ширхэглэгт тоосонцор (РМ10)
Том ширхэглэгт тоосонцрын сарын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад жил бүрийн 6-8 дугаар сард стандартын түвшинд, бусад сард түүнээс их байна.
Том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын хоногийн дунджийн хамгийн их агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 100 айл орчим 1 дүгээр сард 3000 мкг/м3 хүрч 30 дахин их байсан байна. Нийт 1558 удаа хэмжилт хийснээс 1062 удаа буюу нийт хэмжилтийн 68%-д АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ.
Агууламж, мкг/м3
Агууламж, мкг/м3
Нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2,5)
Нарийн ширхэглэгт тоосонцрын сарын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад жил бүрийн 4-9 дүгээр сард стандартын түвшинд, бусад сард түүнээс их байна.
Нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын хоногийн дунджийн хамгийн их агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2013 оны 12 дугаар сард Баруун 4 зам орчим 707 мкг/м3 хүрч 14 дахин их байсан байна. Нийт 594 удаа хэмжилт хийснээс 238 удаа буюу нийт хэмжилтийн 40%-д АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ.
ОРОН НУТГИЙН АГААРЫН ЧАНАР
Орон нутагт аймгийн төвүүдэд агаарын чанарыг зөвхөн 1 цэгт хүхэрлэг хий, азотын давхар ислийг 20 минутын дунджаар хөтөлбөрийн дагуу хоногт 2-3 удаа сорьц авч шинжилсэн бол багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ болон ашиглалтаас хамаарч зөвхөн 5 аймагт том ширхэглэгт тоосонцрыг 20 минутын дундаж болон 24 цагийн дундажаар хэмжсэн байна. Ийнхүү орон нутгийн ихэнх аймгийн төвд агаар дахь бохирдуулах бодисыг зөвхөн хоёр үзүүлэлтээр /хүхэрлэг хий, азотын давхар исэл/ гар аргаар хэмжин тодорхойлж байгаа нь агаарын чанарыг бүрэн үнэлэхэд хангалтгүй байна.
Орон нутагт хийж буй хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанарын төлөв байдлыг доорх зургуудад үзүүллээ.
Агаарын чанарын хяналт шинжилгээний 2013 оны дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 4-21 мкг/м3-ийн хязгаарт хэлбэлзэж, жилийн дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад Баянхонгорт 2.1, Арвайхээрт 1.7, Өлгийд 1.3, Сайншандад 1.1 дахин их байсан байна.
2013 онд орон нутгийн агаар дахь азотын давхар ислийн жилийн дундаж агууламж 8-61 мкг/м3–ийн хооронд хэлбэлзэж, АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад Эрдэнэт, Мөрөн, Улаангом, Баянхонгор, Өлгийд 1.1-2.0 дахин их байсан байна.
2013 онд том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын жилийн дундаж агууламж 23-498 мкг/м3–ийн хооронд хэлбэлзэж, АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад Баянхонгорт 9.9, Мөрөнд 1.6, Ховдод 5.6, Өлгийд 3.6 дахин тус тус их байсан ба Улиастайд стандартын хэмжээнд байсан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05