Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал /2017 оны 2 дугаар сар/

Нийтлэгдсэн огноо: 2017/03/21

                                                  Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

                                                                                      /2017 оны 2 дугаар сар/

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5 тоосонцор, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

2017 оны 2 дугаар сард хэмжигдсэн агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оны 2 дугаар сартай харьцуулахад PМ10 тоосонцрын дундаж агууламж 23мкг/м3-ээр буюу 14%-аар, PM2.5 тоосонцрын дундаж агууламж 35мкг/м3-ээр буюу 26%-аар, хүхэрлэг хийн дундаж агууламж 33мкг/м3-ээр буюу 45%-аар тус тус бага байсан бол азотын давхар ислийн дундаж агууламж 11мкг/м3-ээр буюу 23%-аар их байсан байна. Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах хэсэгт харуулав.

РМ10 тоосонцор 

                                       Зураг 1.  Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин нийт харуулуудын дүнгээр PM10 тоосонцрын 2017 оны 2-р сарын дундаж агууламж 153мкг/м3 байгаа нь өмнөх оноос 14%-аар бага байна (Зураг 1).

PM10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 2 дугаар сард 11 цэгт нийт 298 удаа хэмжилт хийснээс 218 удаа буюу 73% нь Агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-аас давсан.

2 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 100 айл орчимд 763мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 7.6 дахин их байна.

РМ2.5 тоосонцор

                                        Зураг 2. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM2.5 тоосонцрын 2016 оны 2-р сарын дундаж агууламж 98мкг/м3-д хүрсэн бөгөөд өмнөх оноос 26%-аар бага байна (Зураг 2).

PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 2 дугаар сард нийт 7 цэгт 187 удаа тодорхойлсноос 170 удаа буюу 91% нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагдсан.

24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баянхошуу орчим 713мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 14.3 дахин их байна.

Азотын давхар исэл (NO2)

                                        Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин нийт харуулуудын дүнгээр азотын давхар ислийн 2017 оны 2-р сарын сарын дундаж агууламж 59мкг/м3 байгаа нь өмнөх оноос 23%-аар их байна (Зураг 3).

Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 2 дугаар сард нийт 13 цэгт 331 удаа тодорхойлсноос 171 удаа буюу 52%-д нь АЧС дахь ХА-аас давсан.

24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 176мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 3.5 дахин их байна.

Хүхэрлэг хий (SO2)

                                               Зураг 4. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2012-2017он

Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр хүхэрлэг хийн 2017 оны 2-р сарын дундаж агууламж 42мкг/м3 хүрсэн бөгөөд өмнөх оны  мөн үеэс 45%-аар бага байлаа (Зураг 4).

Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 2 дугаар сард нийт 14 цэгт 360 удаа хэмжилт хийснээс 152 удаа буюу 42%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагдсан.

24 цагийн дунджийн хамгийн их агууламж Зурагт орчимд 263мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 5.3 дахин их байна.

2017 оны 2 дугаар сарын агаарын чанарыг индексээр үнэлэхэд

            Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах автомат суурин харуулуудын 2017 оны 2 дугаар сарын дүнг индексээр тооцон тухайн орчны агаарын чанарыг үнэлэн дараахи хүснэгтэд харууллаа. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү. 

Facebook Twitter YouTube