Мэдээ, мэдээлэл

Цахилгаан халаагуур худалдаа, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагууд

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

ЦАХИЛГААН ХАЛААГУУР

 

Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн халаалтыг цахилгаан халаагуураар шийдэх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлууд шат дараалалтай хийгдэж байгаа билээ. Үүнд зориулж шөнийн эрчим хүчний хэрэглээг хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх замаар түлээний мод, нүүрсний хэрэглээг халаалтаас халж, утааны эх үүсвэрээс салах боломжтой. Халаагуур нь:

 

  • - 9-15 секц /12-18 м кв өрөө буюу гэрийг халаах чадалтай/- тэй, 1-2 халаагч спиральтай, температур тохируулагч релетэй, тосон буюу хөлддөггүй шингэн бүхий радиатор;
  • - Дороос халдаг, 4-8 м кв талбай бүхий шал-гудас
  • - Хийгээр ажилладаг, агаар халаагч үлээгүүр
  • - Өрөө бүр нь 8-10 секц бүхий радиатортой, цахилгаан тогоо бүхий нам даралтын зуух байх боломжтой.
  •  

  • Гэр хорооллын цахилгаан түгээлтийн системийг сайжруулах, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах үүднээс дэд станц, дамжуулах шугам сүлжээг шинэчлэх, шөнийн горимтой тоолуураар хангах арга хэмжээг авах шаардлагатай. Цахилгаан халаагуурыг нэгэн зэрэг олноор залгуулахад оргил ачааллын үед нийт эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагаа алдагддаг. Иймд оргил ачааллын үед цахилгааны хэрэглээг багасгах, цахилгаан эрчим хүчний үнэ тарифийг өсгөх, ДЦС-5 ийг яаралтай барих, эрчим хүчний хэмнэлт гаргах зэргээр зохицуулалт хэрэгтэй болно. Манай улсад цахилгаан халаагуур, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирдэг олон ААН, байгууллагууд байдаг.Эдгээр компаниудаас стандартын шаардлага хангаж, цахилгааны үнийн хөнгөлөлтөнд орох боломжтой зах зээлд тогтвортой нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийг түүвэрчлэн танилцуулж байна.

  •  

     

    Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох утсаар авна уу. 
Facebook Twitter YouTube