Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал /2016 оны 10 дугаар сар/

Нийтлэгдсэн огноо: 2016/11/24

                          Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

                                                                   /2016 оны 10 дугаар сар/

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

2016-2017 оны хүйтний улирлын эхний сар буюу 2016 оны 10 дугаар сард агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2015 оны 10 дугаар сартай харьцуулахад PM10 тоосонцрын дундаж агууламж 9мкг/м3-ээр буюу 9%-иар, PM2.5 тоосонцрын дундаж агууламж 11мкг/м3-ээр буюу 22%-иар тус тус бага, азотын давхар исэл NO2-ийн дундаж агууламж 6мкг/м3-ээр буюу 18%-аар их, хүхэрлэг хий SO2-н дундаж агууламж өмнөх оны түвшинд байсан байна. Улаанбаатар хотын 2016 оны 10 дугаар сарын агаарын чанарын төлвийг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах хэсэгт харууллаа.

Том ширхэглэгт тоосонцор (РМ10)

                      

                                           Зураг 1.  Хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцрын

                                                              сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор өмнөх онуудад тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM10 тоосонцрын 2016 оны 10-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 105мкг/м3 байгаа нь өмнөх оны дунджаас 9%-аар бага байна. (Зураг 1).

Том ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 10 дугаар сард нийт 11 цэгт 324 удаа тодорхойлсноос 48% нь АЧС дахь ХА-аас давжээ.

10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Толгойт орчимд 488 мкг/м3 хүрч ХА-тай харьцуулахад 4.9 дахин их, өмнөх оны 10 дугаар сард ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.2 дахин их байна.

Нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5)

                         

                                           Зураг 2. Хүйтний улирлын нарийн ширхэглэгт тоосонцрын

                                                               сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор өмнөх онуудад тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM2.5 тоосонцрын 2016 оны 10-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 38мкг/м3 байгаа нь өмнөх оны дунджаас 22%-аар бага байна. (Зураг 2).

Нарийн ширхэглэгт тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 10 дугаар сард нийт 6 цэгт 182 удаа тодорхойлсоноос 42% нь АЧС дахь ХХХ-ээс давсан тохиолдол ажиглагджээ. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Толгойт орчим 239 мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.4 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.5 дахин их байна.

Азотын давхар исэл (NO2)

                         

                                                   Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн

                                                               сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор өмнөх онуудад тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр азотын давхар исэл NO2-ийн 2016 оны 10-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 40мкг/м3 байгаа нь өмнөх оны дунджаас18%-аар их байна (Зураг 3).

Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 10 дугаар сард нийт 13 цэгт 384 удаа тодорхойлсноос 19%-д нь АЧС дахь ХА-аас давжээ.

10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 99 мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 2 дахин их, өмнөх оны тухайн сард ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.2 дахин их байна.

Хүхэрлэг хий (SO2)

                         

                             Зураг 4. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2012-2016он

Бохирдуулах бодисын өөрчлөлтийг тооцох зорилгоор өмнөх онуудад тогтвортой ажиллаж ирсэн агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр хүхэрлэг хий SO2-ийн 2016 оны 10-р сарын сарын дундаж агууламжийг тооцон гаргахад 11мкг/м3 байгаа нь өмнөх оны  түвшинд байлаа. (Зураг 3).

Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2016 оны 10 дугаар сард нийт 12 цэгт 356 удаа тодорхойлсноос 6%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагджээ.

10 дугаар сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Зурагт орчимд 101мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 2 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.4 дахин бага байна.

2016 оны 10 дугаар сарын агаарын чанарыг индексээр үнэлэхэд

            Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах зарим суурин харуулуудын 2016 оны 10 дугаар сарын дүнд индекс тооцон тухайн орчны агаарын чанарыг үнэлэхэд. 10 дугаар сард гэр хороололд буюу Толгойт орчимд 2 өдөр агаар их бохирдолтой, 10 өдөр агаар дунд зэргийн  бохирдолтой, 16 өдөр агаар бага зэргийн бохирдолтой, 3 өдөр агаар хэвийн түвшин байсан бол томоохон автозамуудын орчимд буюу баруун 4 зам, 13-р хороолол орчимд сарын бүх өдөр агаар бага зэргийн бохирдолтой түвшинд байжээ. Харин Ургах наран хорооллын орчимд 1 өдөр агаар бага зэргийн бохирдолтой түвшинд бусад өдрүүдэд агаар хэвийн болон цэвэр  түвшинд байсан байна (Зураг 5). Агаар дахь гол бохирдуулах бодисууд нь PM10 болон PM2.5 тоосонцор, азотын давхар исэл NO2, хүхэрлэг хий SO2 байлаа (Зураг 6).  

                       

                               Зураг 5. 2016 оны 10-р сарын хоногийн агаарын чанарын индекс

                                         агаарын чанарын автомат харуулуудад, %-аар 

                   

                                          Зураг 6. Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах

                                                      бодисуудын агаарын чанарын индекс

 

 

                                                    ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

                                                          ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Facebook Twitter YouTube