Мэдээ, мэдээлэл

Сайжруулсан зуухны тооллого

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХӨД ТӨСЛИЙН ШУГАМААР НИЙЛҮҮЛСЭН САЙЖРУУЛСАН ЗУУХНЫ ТООЛЛОГЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нараас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн “Сайжруулсан зуух гэр хорооллын айл өрхөд нийлүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн зуухны бүртгэл тооллогыг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны дотор хийх үүрэг даалгавар өгсөн.

Энэхүү даалгаврын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүх дүүргүүдэд тооллого хийх тухай албан бичиг хүргүүлж дүүрэг тус бүрт хороодын Засаг дарга нарыг цуглуулан тооллогыг хэрхэн хийх талаар зааварчилгаа өгч, хэсгийн ахлагч нараар тооллогыг хийлгэлээ. 

Тооллого хийх хугацаанд цагаан сарын өдрүүд таарсан, дүүргийн хорооны зохион байгуулагч нар цагаан сарын үйл ажиллагааны бэлтгэл ажил, ахмад настанг хүлээн авах, дүүргээс ном тараалгах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар санал хүсэлт бөглүүлэх зэрэг цаг үеийн холбоотой ажлууд давхацсан тул 02 дугаар сарын 28-ны өдрөөр сайжруулсан зуухны тооллогыг дуусгавар болгон үр дүнг тодорхойлсон. 

СХД, БЗД, ЧД, СБД-үүдэд дийлэнх сайжруулсан зуухыг нийлүүлсэн байна.

ММСС-аас СХД, БЗД, ЧД, СБД дүүргүүдэд, ЦАС-аас БГД, БЗД, СХД, СБД-үүдэд дийлэнх сайжруулсан зуухыг нийлүүлсэн байна.

ММСС-аас СХД, БЗД, ЧД, СБД дүүргүүдэд, ЦАС-аас БГД, БЗД, СХД, СБД-үүдэд дийлэнх сайжруулсан зуухыг нийлүүлсэн байна.

Нийт нийлүүлэгдсэн сайжруулсан зуухнаас СХД-т 31.6%, ЧД-т 20.9%, СБД-т 35.5%, БГД-т 28.7%, НД-т 11.6%, БЗД-т 14.64%, ХУД-т 21.3% нь байхгүй байсан.

2011-2012 онд ММСС-ын төслөөр олгосон 98427 сайжруулсан зуухтай өрхөөс 73288 өрх буюу 74% нь хэрэглэж, 25139 өрх буюу 26%-д нь зуух байхгүй байлаа.

2013 онд ЦАС-ын төслөөр олгосон 20045 сайжруулсан зуухтай өрхөөс 15806 өрх буюу 79% нь хэрэглэж, 4239 өрх буюу 21%-д нь зуух байхгүй байлаа.

Сайжруулсан зуухны тооллого, шалтгаан

Сайжруулсан зуух ашиглаж байгаа болон байхгүй байгаа өрхүүдийг шалтгаанаар нь ангилсан.

Сайжруулсан зуух тус бүр дахин давхцахгүй өөрийн гэсэн кодтой байдаг бөгөөд хэсгийн ахлагчийн тооллогын хуудсан дээр энэхүү кодыг нөхөх заавартай байсан. Хэрэв код байвал хэсгийн ахлагч тухайн айлаар орж тооллогыг хийсэн. Хэрэв код байхгүй бол  хэсгийн ахлагч тухайн айл эзэнгүй, эзэн нь оруулахгүй, ажил нь орой тардаг зэрэг шалтгаанаас болоод орж чадахгүй утсаар холбогдож, эсвэл гаднаас янданг нь харж тооллогыг хийсэн. Тооллогын дүнгээр зуухаа хэрэглэж байгаа өрхийн 63 % нь кодтой, 37% нь кодгүй байсан.

Сайжруулсан зуух эвдэрч гэмтсэн тохиолдол 144 өрхөд гарсан байна.

Сайжруулсан зуух байхгүй өрхүүд дунд хаяг тодорхойгүй эсвэл нүүсэн, тухайн хороонд огт байхгүй хаягтай өрхүүд 16023 буюу 54.5% байсан. Эдгээр өрхүүд дунд тухайн хороонд амьдардаг гэж хуурамч тодорхойлолт хийлгэж, эсвэл овог нэрнээс өөр бүртгэл хийлгэлгүйгээр зуух авсан тохиолдлууд мөн хамаарагдаж байгаа.

Сайжруулсан зуух байхгүй өрхүүд дунд шалтгаан тодорхойгүй буюу тухайн айлтай холбогдож тооллогыг хийж чадаагүй нь 10868 өрх буюу 37% байсан.

Хулгайд алдсан 135, зуух худалдан авсан иргэн насбарсан 234, нэр давхардсан буюу тухайн өрхийн нэр давтагдсан тохиолдол 414 гарсан байна.

Зуух аваагүй буюу зуух авсан тэмдэглэл байгаа ч тухайн айл өөрсдөө зуух огт аваагүй гэсэн тохиолдол 1720 гарсан байна. Тухайн айлын нэр дээр өөр хүн сайжруулсан зуух авсан байх магадлалтай.

Сайжруулсан зуухаа ашиглаж байгаа нийт өрхүүдийн 63 % нь кодтой байсан бөгөөд эдгээр өрхүүдэд хэсгийн ахлагч орж тооллого хийсэн болно. Харин 37%-д хэсгийн ахлагч орж чадалгүй утсаар холбогдож, эсвэл гаднаас янданг нь харж тооллого хийсэн байна.Энэ тохиолдолд кодгүй гэсэн дүн гарсан байгаа.

Тооллогын дүнгээр зуухаа ашиглаж байгаа өрхүүд  СХД-т 42%, СБД-т  73%, БГД-т 11%, БЗД-т 18%, НД-т 4%, ХУД-т 8%, ЧД-т 50% нь кодгүй байгаа бөгөөд хэсгийн ахлагч тухайн айлаар орж чадалгүй тооллогыг хийсэн байна.

Эвдэрч гэмтсэн тохиолдол 144 өрхөд гарсан байна.

Нийт зуух байхгүй өрхүүдийн 55% нь хаяг тодорхойгүй эсвэл нүүсэн, 37%-ийг нь тоолж чадаагүй буюу шалтгаан тодорхойгүй, 1% нь нэр давхардсан бол 6% нь огт зуух авч байгаагүй байна. Тухайн айлын нэр дээр өөр хүн сайжруулсан зуух авсан байх магадлалтай.

Нийт зуух байхгүй өрхүүдийн 55% нь хаяг тодорхойгүй эсвэл нүүсэн, 37%-ийг нь тоолж чадаагүй буюу шалтгаан тодорхойгүй, 1% нь нэр давхардсан бол 6% нь огт зуух авч байгаагүй байна.

Тухайн айлын нэр дээр өөр хүн сайжруулсан зуух авсан байх магадлалтай

Facebook Twitter YouTube