Нийтлэгдсэн огноо: 2014/09/16
Өмнөх үг
2007 онд хийгдсэн шинжилгээний дүнгүүдийг нэгтгэн энэ тоймыг зохиолоо. Тоймд орсон шинжилгээний дүнгүүд нь УЦУОШГазраас батласан хөтөлбөрийн дагуу хийгдсэн бөгөөд шалгагдаж, боловсруулагдсан дүнгүүд юм. Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн ажлын байранд 10-р сарын 01-ны өдрөөс эхлэн их засвар орж, орчны шинжилгээний лабораториудын үйл ажиллагаа он дуустал зогссон байна. Эмхэтгэлд БОШТЛаборатори болон Архангай, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд, Өвөрхангай аймгийн лабораториудын шинжилгээний дүнгүүд орсон болно. БОХЗТЛ-д Улаанбаатар хотын агаарын бохирдлын харуулууд, гадаргын ус, үйлдвэрлэлийн хаягдал ус, цацрагийн хяналтын харуулууд, аэрозолын уналын цацрагийн хяналтын шинжилгээ, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь- Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Төв аймгуудын гадаргын усны шинжилгээ хийгдсэн болно. Харин хөтөлбөрт шинжилгээний ажлыг хийгээгүй буюу сорьц тасарснаас зарим харуулуудын дүн бүрэн орсонгүй.
2007 онд агаарын болон гадаргын усны хяналт-шинжилгээний ажлын хөтөлбөрийг орон нутгийн (Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Увс, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд) лабораториуд бүрэн гүйцэтгэж, агаарын чанарын харуулууд (Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтийн Бор-өндөр) болон Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Завхан, Дундговь, Сүхбаатар, Төв, Хэнтий, УБ-ын УЦУОША-ы харъяа ус судлалын харуулууд тус тус бүрэн хийж гүйцэтгэжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах 4 харуул ажиллаж, 2400 сорьц авч шинжилгээ хийхээс УБ-1, УБ-2, УБ-3, УБ-4 харуул дээр нийт 2312 сорьц авч хүхэрлэг хийн болон азотын давхар ислийн агууламжийг тодорхойллоо. Хөтөлбөрийн биелэлт 96.3%-тай байна. Багаж эвдэрч, цахилгаан тасрах, мөн багажид үзлэг үйлчилгээ хийсэн зэргээс шалтгаалж 88 сорьц тасарчээ.
Шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их нь 0.083 мг/т3 хүрч нийт 1160 удаагийн ажиглалтаар агаарын чанарын стандарт /цаашид АЧС гэх/-аас 159 удаа давсан бохирдол өвлийн улиралд ажиглагдсан байна.
Азотын давхар ислийн жилийн дундаж агууламж 0.036 мг/м3, хамгийн их нь 0.098 мг/м3-д хүрч, нийт 1152 удаагийн ажиглалтаас 512 удаа АЧС-аас давсан байна. Улаанбаатар хотын баруун болон зүүн 4-н замын орчим УБ-2, УБ-4 харуул дээр азотын давхар ислийн агууламж жилийн туршид АЧС-аас давж байгаа нь автомашины утааны бохирдол маш их байгааг харуулж байна.
Орон нутгийн ус судлалын харуулуудаас нийт 233 сорьц хүлээж авч шинжилгээ хийхээс 224 сорьц авч гидрохимийн болон чанарын задлан шинжилгээ хийсэн байна. Ориг нуурын ус ширгэж, зарим гол урсацгүй болсноос 7 сорьц, шалтгаангүйгээр 2 сорьц тасарсан байна. Туул голын дагуух судалгааг 12 удаа явж 129 сорьц авч шинжилгээ хийхээс 10 удаа явж 85 сорьц авч шинжилгээ хийжээ.
Гадаргын усыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн хяналт- шинжилгээний ажлын хөтөлбөрийн дагуу хийгдсэн шинжилгээг Сэлэнгэ мөрний сав дахь гадаргын усыг бохирдуулагч зарим томоохон эх үүсвэрийн тухай мэдээллээс гадна Ховд, Дорнодын төвийн ЦБ мэдээллийг тус тус орууллаа. Улаанбаатар хотын Толгойтын цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/, Налайхын ЦБ, Буянт- Ухаагийн ЦБ, Био хотхоны ЦБ, Био үйлдвэрийн ЦБ-ын хаягдал усны шинжилгээг БОШТЛ-д, Дархан хотын төв ЦБ, Төмөрлөгийн үйлдвэрийн ЦБ, Нэхий эдлэлийн үйлдвэрийн ЦБ, Салхитын ЦБ, Шарын голын ЦБ-ын хаягдал усны шинжилгээг Дархан-Уул аймгийн БОШЛ-д, Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрийн ЦБ, Улаан толгойн ЦБ-ын хаягдал усны шинжилгээг Ховд аймгийн БОШЛ-д, Дорнодын тевийн ЦБ хаягдал усны шинжилгээг Дорнод аймгийн БОШЛ-д тус тус хийсэн болно.
Атмосферийн агаарын цацрагийн хяналтын 22 цэгээс 10 хоног бүр тунадас тоосонцрын сорьц авч, БОШТЛ-д ирүүлдэг хөтөлбөрт ажил бүрэн хийгдэж 720 сорьц хүлээж авсан 6э Улаанбаатар хотын 3 цэгээс нийт 90 сорьц авчээ. Орон нутагт хийгдсэн орчны цацрагийн хяналтын 35 цэгээс ИХХ-1 тайланг бүрэн хүлээж авсан баЙна. Улаанбаатар хотын аэрозолын 210 сорьцонд цацраг идэвхийн сорьц авахаас 120 сорьц авч цацраг идэвхийн хэмжилт хийсэн ба багаж эвдэрснээс 90 сорьц тасарсан байна. 2007 онд хийгдсэн орчны цацрагийн хяналтын дүнгээс үзэхэд Монгол орны цацрагийн фоны түвшингээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна.
Энэ эмхэттэлийн усны хэсгийг ахлах инженер Я.Эрдэнэбаяр, агаарын хэсгийг инженер ахлах Ш.Нямдаваа, хөрс-цацрагийн хэсгийг ахлах инженер Б.Эрдэмбилэг, инженер П.Гантуяа нар эмхэтгэсэн болно.
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05