Хөвсгөл аймгийн мөрөн сумын байгаль орчны нарийвчилсан судалгааны тайлан

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Хорин нэгдүгээр зууны хөгжлийн гол хандлага болох тогтвортой хөгжлийн үндсэн зарчим нь байгаль орчин- эдийн засгийн тэнцвэртэй харьцааг бүрдүүлж , үүний үндсэн дээр иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх , ядуурлыг арилгах, байгалийн нөөц баялагийг боломжит хэмжээнд нь зохистойгоор ашиглах, орчны бохирдол , доройтлоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

 

Монгол улсын төр, засаг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож , байгаль орчин, түүний нөөц баялагийг хайрлан хамгаалах, халгүй аргаар зохистой ашиглах, экологийн баримжаа бүхий нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлэхийг чухалчилж байна.

 

Уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ байгалийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрийн салбар 1940-өөд оноос Монгол улсад хөгжиж эхэлсэн нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бий болгож эхэлжээ. Ялангуяа 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин байгалийн нөөц баялагийг аж ахуйн нэгж, байгууллагууд явцуу эрх ашгийн үүднээс хайр гамгүй ашиглах болсон нь энэ сөрөг нөлөөллийг улам ихэсгэлээ.

 

Улаанбаатар хот болон манай улсын томоохон хот суурины гадаргын болон гүний ус, хөрс, агаарын бохирдол стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол байнга ажиглагдаж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх боллоо. Иймээс төвлөрсөн суурин газрын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Дээрхи асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь төлөвлөлт, удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгох , байгаль орчны төлөв байдал, даацыг тодорхойлох, болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоох , хяналт –шинжилгээ хийж, үнэлгээ өгөх замаар түүнийг багасгах, арилгах арга хэмжээг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх асуудал юм.

 

Хот суурин газрын байгаль орчны төлөв байдлыг тогтоох ажлыг Агаарын чанарын мэргэжлийн төв алба өөрийн мэргэжлийн байгууллага болон орон нутгийн салбар албадтай хамтран хийх ажлыг 2007 оноос эхлэн гүйцэтгэж ирсэн ба энэ удаа Мөрөн сумын агаар, хөрс, ус / гадаргын/, цацраг, бохир ус, микробиологийн судалгаа шинжилгээг хийж тухайн үеийн цаг агаарын байдал үзэгдэлтэй холбон иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгөх, аялал жуулчлалын бүс Хөвсгөл нуурын орчмын агаар, ус , хөрсний төлөв байдлыг судлах, шинжилгээний материалыг болосруулан тайлан бичиж зөвлөмж гаргах ажлыг хийж гүйцэтгэв.

 

Энэ ажил нь Мөрөн сумын агаар, ус, хөрс, цацрагийн одоогийн түвшин, /дэвсгэр төлөв байдал/-ыг тогооож цаашид авах арга хэмжээ, хот төлөвлөлт, аливаа байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, багасгах ажлын бодлого төлөвлөлтийг гаргахад шийдвэр гаргагчидад тус дөхөм болох ихээхэн ач холбогдолтой юм.

 

Мөн Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, Агаарын тухай” хуулийн хэрэгжилтийг биелүүлэх хөшүүрэг нөхцлийг бий болгоно. 

Facebook Twitter YouTube