Цэвэр хөгжлийн механизмын тухай

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээ буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд хийгдэж буй гэрээ хэлэлцээрт тогтсон нэршлээр НАМА  (NAMAs –Nationally Appropriate Mitigation Actions) гэж юу вэ?

 

Б.Цэндсүрэн- БОНХЯ-ны УАӨЗА-ны ЦХМ-ын үндэсний товчооны дарга

 

Товч түүх

 

НАМА гэсэн нэр томьёолол нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 13-р бага хурлаас (2007 он) гаргасан “Балигийн үйл ажиллагааны төлөвлөгөө” гэсэн баримт бичигт анх тусгагдан түүнээс хойшхи хурлуудаар нарийвчлан яригдаж холбогдох тодорхой шийдвэр, зөвшилцөөнд хүрсээр яваа бөгөөд гарч ирэх болсон шалтгаан нь хэдийгээр аж үйлдвэржсэн орнууд буюу конвенцийн хавсралт 1-т багтсан өнөөгийн өндөр хөгжилтэй орнууд нь  (Зураг 1-т үзүүлсэн хар хүрээн дотор багтсан орнууд) өнгөрсөн хоёр зуун жилийн хугацаанд агаар мандалд хаягдсан хүлэмжийн хийн ялгаралтын гол эх сурвалж буюу одоо үүсэн бий болсон дэлхийн дулаарлын гол буруутан нь боловч хөгжиж байгаа орнууд ямар нэг арга хэмжээ авахгүй бол өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах талаар хичнээн их зорилт дэвшүүлэн хүчин чармайлт гаргасан ч дэлхийн дулаарлыг  цаашид зогсоох буюу сааруулахад дан ганц өндөр хөгжилтэй орнууд үүрэг хүлээх нь хангалтгүй юм гэсэн бодит байдлаас үүдэн хөгжиж байгаа орнууд ч мөн өөрийн орны онцлогт тохирсон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах  зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэнээр гарч ирсэн.

 

 

 Конвенцийн талуудын 13-р бага хурлын 1-р шийдвэрийн 1-ийн б-ийн хоёрт тусгагдсан байна.

 

 Конвенцийн талуудын 15-17-р хурлуудаасхолбогдох тодорхой шийдвэрүүд гарсан байна

 

Эх сурвалж: EPA, USA

 

 

Энэхүү өөрчлөгдөж буй нөхцөл байдалд буюу хүлэмжийн хийн ялгаралтын гол эх сурвалж хөгжиж буй орнууд болж байгаа өнөө үед  дэлхийн дундаж агаарын температурын өөрчлөлтийг аж үйлдвэржихээс өмнөх үеийн температуураас хоёр градусаас нэмэгдүүлэхгүй байх талаар зорилтыг биелүүлэхийн тулд хөгжиж буй орнууд хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах үүрэг хүлээх шаардлагатай байгаа бөгөөд ингэхдээ конвенцийн хамгийн гол зарчим болох нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагын зарчмыг баримтлан хөгжиж буй орнууд хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулахад нь өндөр хөгжилтэй орнууд технологийн, санхүүгийн болон чадавхи бэхжүүлэх дэмжлэг туслалцаа үзүүлэхээр заасан байна.

 

 Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооноос гаргасан эрдэм шинжилгээний судалгааны үр дүнд тогтоосон дэлхийн дулаарлыг уур амьсгалын тогтолцоонд ноцтой нөлөөлхөөргүй байлгахад шаардлагатай гэж үзэж буй зорилт Өнөөгийн дэлхийн дулаарлыг бий болгоход өндөр хөгжилтэй орнууд гол буруутан учир дэлхийн дулаарлыг сааруулахад өндөр хөгжилтэй орнууд илүү их үүрэг хариуцлага хүлээх учиртай гэсэн утга бүхий зарчим 

 

Facebook Twitter YouTube