Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах ТЭЗҮ боловсруулах судалгаа

Нийтлэгдсэн огноо: 2014/11/21

ХҮН АМ

Улаанбаатар хотын хүн ам 2014 онд 300,000 айл өрх буюу ойролцоогоор 1,2 сая гэж тооцоологджээ. Монгол улсын тэр дундаа нийслэлд түлхүү явагддаг эдийн засгийн эрчимтэй хөгжлийн улмаас хүн амын тоо жил тутамд 1.5%-иар өсч байна. Улаанбаатар хотын орон сууцны нөхцөл нь олон тооны шинээр ирэгсэд нь ихэнхдээ найдваргүй, чанар муу нөхцөлд захын хорооллууд дахь уламжлалт сууцнуудадд амьдардагаас үүдэлтэй гэр хороололууд ихтэй гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын бараг 55%-ийг гэр хороолол эзэлж байна. Тэд ихэвчилэн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдоогүй байдаг ба гэр сууцаа халаахын тулд эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд маш олон сөрөг үр дагавартай хүрэн нүүрсний зуухнуудыг өргөн хэрэглэдэг.

 

Хотын захиргааны нэн тэргүүнд анхааралдаа авч байгаа зүйлс нь:

- Шинэ сууцнууд ялангуяа орон сууцны барилга барих шаардлагатай байгаа гэр хорооллуудын (600,000 оршин суугч) найдваргүй сууцнуудыг сайжруулах;

- Шинээр ирэгсэдийг хангах нэмэлт орон сууцны барилгын ажил;

 

ХОЛБОЛТЫН ТҮВШИН

 

Хот болон УБДС-ний дундах мэдээлэл зөрчилтэй байдаг хэдий ч, 500,000 оршин суугчдыг Дулааны Сүлжээнд холбогдсон гэж тооцож болно. Дээрх тоог доорх үзүүлэлтүүдийг тооцон үзэж гаргасан:

- Гэр хорооллоос гаднах 495,000 хэрэглэгчдийн холболт бараг 100% хийгдсэн,

- 600,000 хүн амтай гэр хорооллуудад холболтын үзүүлэлт доогуур байгаа.

 

2013 онд, 169 ширхэг орон сууцны барилга шинээр баригдаж төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон. Холбогдсон нийт хүн ам болон холболтын хэмжээний үзүүлэх нөлөөллийг дараах графикт үзүүлэв:

 

 

Төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон нийт хүн амын өсөлт нь их хэмжээтэй байгаа нь дараах 2 томоохон хүчин зүйлүүдээс хамаарч байгааг тэмдэглэх нь
зүйтэй:

- Хүн амын эрчимтэй өсөлт;

- Хүн амыг найдваргүй сууцнаас шинээр баригдсан орон сууцнуудад тасралтгүй шилжүүлэн гэр хорооллуудын орон сууцны нөхцлийн сайжруулалт.

 

Хэрвээ энэ шинэчлэлтийг хийхээр батлавал, төвлөрсөн дулаан хангамжийн системээс одоогийн 0,5 сая хүний оронд 10 жилийн туршид (2024) 0,9 сая айл өрхийн хэрэглэгчидийн хүн амыг хангах хэрэгтэй болно. Энэ хэцүү сорилтыг давахад үйлдвэрлэлийн хүчин чадалыг өргөжүүлэх, сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх болон зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээнүүдийг ухаалгаар хослуулсанаар шийдэж болно.

 

ГОЛ ОРОЛЦОГЧИД

 

Төвлөрсөн дулаан хангамжийн системд дараах гол оролцогч байгууллагууд байна:

​- УБДС нь станцуудаас дулаан худалдан авч УБ хотын хэрэглэгчдийг халаалт, халуун усаар хангах түгээх болон дамжуулах сүлжээний үйл ажиллагааг хариуцан ажилладаг;

- Хотын захиргааны харьяа 21 нийтийн ОСК нь уламжлалт орон сууцны барилгуудыг оролцуулан өөрсдийн үйлчилгээний бүсүүдэд дулаан, халуун ус түгээх үйл ажиллагааг явуулдаг.

- Хотын захиргааны нэрийн өмнөөс нийтийн ОСК-уудын үйл ажиллагааг хянадаг ОСНААУГ, энэ нь мөн зарим захиргааны болон техникийн дэмжлэг үзүүлдэг;

- 42 хувийн ОСК-ууд, энэ нь ихэвчлэн хотын арай жижиг хэсгүүдэд нийтийн ОСК-уудтай адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг;

- Түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгч нар;

- УБДС-ний дулаан, халуун ус түгээх үүрэгтэй газруудад УБДС болон эцсийн хэрэглэгчдийн хооронд холбох зуучлах үүрэг гүйцэтгэдэг барилгын компаниуд;

- Дамжуулах сүлжээнд дулаан үйлдвэрлэж нийлүүлдэг 3 ДЦС;

- Эрчим хүчний зохицуулах хороо буюу ЭХЗХ нь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хянаж, дулаан болон халуун усны тарифыг тогтоодог.


Гол оролцогчдын хоорондох холбоог энгийн байдлаар дараах зурагт үзүүлэв:

 

 

ТАРИФ

ДЦС ба УБДС-нээс өгсөн мэдээлэл дээр үндэслэн ЭХЗХ халаалт болон халуун усны үйлчилгээний тарифыг тооцоож зардал + төлбөр гэсэн үндсэн дээр тулгуурлаж тогтоодог. Тариф нь ДЦС-уудаас УБДС-г хангах дулааны бөөний тариф ба түгээх байгууллагуудаас өөр өөр ангилал бүхий эцсийн хэрэглэгчидэд халуун ус, дулаан түгээх олон төрлийн тарифуудаас бүрдэнэ. ДЦС-аас бөөнөөр худалдан авах тариф нь аль ч ДЦС-уудын хувьд адил байна: тариф нь ДЦС-уудын хоорондох үйлдвэрлэлийн эдийн засгийн ялгаатай үзүүлэлтүүдийг данс тооцоонд авч үздэггүй.


Дараах хүснэгтэнд тарифын өөр өөр төрлүүд болон тэдгээрийн өөрчлөлтийн үзүүүлэлтүүдийг үзүүлэв:

 

 

Орон сууцны хэрэглэгчдийн ихэнхи нь дулааны тоолуургүй тарифаар буюу халаалтыг орон сууцны талбайн хэмжээгээр, халуун усыг байран дахь хүний тоогоор тооцсоноор төлбөр тооцоогоо төлдөг. Түүнчлэн, 2012 онд нэвтрүүлсэн орон сууцны талбайн хэмжээн дээр суурилсан үйлчилгээний хураамжийг төлдөг байна. Орон сууцны бус хэрэглэгчдийн ихэнхи нь тоолууртай тарифаар төлбөрөө төлдөг. Дулааны тоолуургүй тарифыг зөвхөн халаалтын улиралд ашигладаг. Жилийн туршид төлдөг үйлчилгээний тарифаас ялгаатай юм. Тарифын хүснэгтэд дулаанд хөндлөнгийн татаасын түвшин их байгааг харуулж байна.

 

Бодит байдал дээр, орон сууцны хэрэглэгчдийн хувьд халаалтын тоолуутай тариф нь 7,879 төг/ГИал (НӨАТ орооогүй) байдаг бол орон сууцны бус зориулалттай хэрэглэгчдэд 20,886 төг/ГИал байдаг. Хэрвээ тоолуургүй бол орон сууцны хэрэглэгчид м2 талбайн хэмжээгээр, орон сууцны бус хэрэглэгчдийн хувьд эзлэхүүний хэмжээгээр халаалтын төлбөрөө тус тус төлдөг байна. Үйлчилгээний хураамжийг зөвхөн айл өрхийн хэрэглэгчидэд хэрэглэх ба үүнийг нэвтрүүлсэнээр 2013 онд хөндлөнгийн татаас механикаар буурсан. Орон сууцны ба орон сууцны бус зориулалттай хэрэглэгчдийн хувьд хэрэгцээний халуун усны тариф нь харьцангуй адилхан байдаг. Гэвч халуун ус нь халаалттай харьцуулахад хамаагүй бага ашигтай.

 

Орон сууцны хэрэглэгчид

Орон сууцны хэрэглэгчдэд хувийн болон нийтийн орон сууцнууд хамаарна. Орон сууцны хэрэглэгчдийн хувьд, УБДС барилга доторх айл өрх бүртэй биш, тухайн барилга тус бүртэй зөвхөн нэг л гэрээ хийнэ. Барилгыг хариуцсан Компанитай гэрээг хийдэг. Ихэнхи тохиолдолд, сүүлийн үед барилгууд их баригдаж байгаа бөгөөд эхэндээ барилга барьсан барилгын компаниуд гэрээг хийдэг. Дараа нь нөхцөл байдал өөрчлөгдөж албан газрын болон орон сууцны барилгуудын нийтийн аж ахуйг хариуцаж ажиллуулах зорилготой мэргэшсэн барилгын компаниудаар солигдож болно, энэ нь ихээр нэмэгдэж байгаа ба аль ч тохиолдолд УБДС барилга бүр дээр тусдаа нэг л гэрээ хийнэ.

 

Орон сууцны бус хэрэглэгчид

Орон сууцны бус хэрэглэгчдэд олон нийтийн байгууллагууд (Яамдууд, орон нутгийн захиргааны газрууд, суургуулиуд, эмнэлэгүүд...), үйлдвэрүүд, зочид буудал гэх мэт худалдааны байгууллагууд болон бусад бүх орон сууцны бус зориулалттай газрууд багтана. Нэг газарт нэг л гэрээ хийнэ. Хувийн албан газрын барилгуудын хувьд, орон сууцны барилгатай ижил байдлаар барилга тус бүр дээр барилгын үйлчилгээний компанитай гэрээ хийгддэг. Олон төрлийн үйл ажиллагаатай барилгуудын хувьд (орон сууц, дэлгүүр, албан газар), адилхан систем үйлчилнэ.

 

ДУЛААН ТҮГЭЭХ КОМПАНИУД

Түгээх компаниуд нь уламжлалт орон сууцны хорооллууд болон зарим захын дүүргүүдэд байрлах түгэээх сүлжээнүүдийг хариуцаж ажиллуулдаг. УБДС-ний дамжуулах сүлжээ болон түгээх сүлжээнүүдийн хооронд дэд станц тусгаарладаг ба УБДС ба түгээх компаниудын хооронд гэрээгээр заагийг тогтоодог. Одоогоор, нийтийн 21 ОСК ба хувийн 42 ОСК-ууд тус бүр УБДС-тэй тусдаа гэрээтэй байна. Түгээх компаниудаас хангагдаж байгаа орон сууцны ба орон сууцны бус зориулалттай хэрэглэгчид УБДС-тэй ямар нэг гэрээт хамаарал байхгүй..

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО

 

Дараах хэрэглэгчид УБДС-тэй гэрээгээр харилцдаг:

- Байшингууд

- Барилгын үйлчилгээний компаниуд (орон сууцны ба албан газрын)

- Төсвийн байгууллагууд, худалдааны газрууд ба үйлдвэрүүд

- Нийтийн ОСК-ууд

- Хувийн ОСК-ууд

 

 

УБДС-ний хэрэглэгчдийн мэдээллийн санд хэрэглэгчдийг доор өгөгдсөн илүү нарийн ангиллаар харгалзсан тоогоор ангилж авч үздэг:
УБДС-тэй гэрээтэй хувийн арилжааны байгууллагууд 3,965 хэрэглэгчдийн 35 хувийг төлөөлдөг бол орон сууцны зориулалттай хэрэглэгчид болон хувийн үйлдвэрийн хэрэглэгчид 27% ба 25%-ийг тус тус эзэлдэг.

 

 

 

Facebook Twitter YouTube