Мэдээ, мэдээлэл

Агаарын бохирдлын мэдээллийг утсаар дамжуулна

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Нийслэлийн хэмжээнд 10 цэгт суурилуулсан агаарын чанарын мэдээллийг хүргэдэг “суурин харуул”-ын дэлгэцэн дээр тухайн хэсгийн агаарын бохирдлын  байдал, хорт утааны хэмжээ, цаг хугацаатайгаа гардаг. Тэгвэл цаашдаа  дээрх суурин харуулын цэгийн дэргэд ухаалаг дэлгэц суурилуулж, иргэдэд агаарын  бохирдлын  талаарх мэдээллийг хүргэх ажлыг “Улаанбаатар Цэвэр-агаар” төслөөс хийхээр төлөвлөсөн байна.

 

Ингэснээр иргэд замын хөдөлгөөний ачааллыг  авто зам дагуу байрлах дэлгэцээс мэдэж болдогтой адил агаарын бохирдлын мэдээллийг авдаг болох нь. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ хүрээнд ухаалаг гар утасны аппликэйшн гаргаж,  иргэдийн гар утсанд агаарын чанарын байдлыг  хүргэдэг болохоор ажиллаж  байгаа  аж. Үндэсний хорооныхон дээрх ажлыг агаарын бохирдолтой үр дүнтэй тэмцэж  чадсан Япон, Солонгос зэрэг орны туршлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: 24tsag.mn

2014 оны 10 сарын 3

 

 

 

 

Facebook Twitter YouTube