Орон нутгийн агаарын чанарын төлөв байдал 2007-2011

Нийтлэгдсэн огноо: 2014/11/06

Орон нутгийн агаарын чанарын төлөв байдал 2007-2011 он

2011 онд орон нутагт агаарын чанарыг хянах 25 харуул ажиллаж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцорын хяналт шинжилгээ хийсэн байна.

 

Хүхэрлэг хий, SO2

 

Орон нутгийн харуулуудын 2011 оны шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж агаарын чанарын стандарт (жилийн дундаж агууламж, 10мкг/м3)-аас Баянхонгор 3.3 дахин, Дархан 1.9 дахин, Арвайхээр 1.7, Баруун-Урт, Шарын гол 1.3 дахин, Мөрөн 1.2 дахин давсан байна.

 

 

Өмнөх оноос хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж Мөрөн 100%, Арвайхээр 45.4%, Баянхонгор 37.5%, Шарын-гол 30%, Дархан 5.6%-иар тус тус ихэссэн байна.

2011 онд Баянхонгор, Дархан, Арвайхээр хотын жилийн дундаж агууламж стандарт хэмжээнээс нилээд давсан бохирдолтой байсан бол Мөрөн,

Шарын-голд стандартаас давсан бохирдол илэрч эхэлсэн байна.

Харин Баруун-Урт хотод АЧС-аас давсан бохирдолтой байгаа хэдий ч өмнөх жилээс буурсан байна.

Орон нутгийн агаар дахь хүхэрлэг хийн агууламж хамгийн их бохирдолтой 3 аймгийн төвийн  дүнг сүүлийн жилүүдээр доорхи 3 зурагт харууллаа.

 

 

 

 

Азотын давхар исэл, NO2

 

2011 онд азотын давхар ислийн жилийн дундаж агууламж агаарын чанарын стандарт (жилийн дундаж агууламж, 30мкг/м3)-аас Баянхонгор 1.7 дахин, Эрдэнэт 1.4, Дархан 1.23, Мөрөн 1.17 дахин, Сайншанд 1.1 дахин давсан бохирдолтой байна.

 

 

Өмнөх онтой харьцуулахад азотын давхар ислийн агууламж Баянхонгор 45.7%, Сайншанд 28%, Мөрөн 9.4%-иар тус тус нэмэгдсэн байна.

Харин Дархан 9.8%, Эрдэнэт 2.4%-иар буурсан хэдий ч жилийн дундаж агууламж нь стандарт хэмжээнээс их хэвээр байна.

2010 онд жилийн дундаж агууламж Даланзадгад харуулд стандарт хэмжээнээс 1.1 дахин хэтэрсэн байсан бол 2011 онд 31.2%-иар багасч бохирдол буурсан байна.

20 минутын дундаж агууламж буюу 1 удаагийн õýìæèëò агаарын чанарын стандарт хэмжээнээс Дархан, Мөрөн, Сайншанд харуулд 1.23-4.75%, Цэцэрлэг, Арвайхээр, Улаангом, Чойбалсан, Ховд, Баянхонгор, Өлгий, Алтай харуулд 0.09-0.85%-ûí хязгаарт давсан бохирдол илэрсэн байна.

 

Нүүрстөрөгчийн дутуу исэл, CO

2009 оноос агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийг орон нутгийн 8 лаборатори (Баянхонгор, Завхан, Дорнодоос бусад)-д 30 минутын дундаж агууламжаар тодорхойлдог болсон ба дүнг доорхи зурагт үзүүллээ.

 

2011 онд эдгээр хотод нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж АЧС (30 минутын дундаж, 60000мкг/м3)-аас давсан бохирдол илрээгүй хэдий ч Мөрөн хотод бусад хотуудаас илүү бохирдолтой байгаа нь ажиглагдаж байна. Өмнөх оноос нүүрстөрөгчийн дутуу ислийн жилийн дундаж агууламж Арвайхээр, Дархан, Улаангом хотуудад 1.0-1.2 дахин ихэссэн байна.

 

 

Тоосонцор:  PM10, PM2.5

2009 оноос Мөрөн, Ховд, Улиастай, Баянхонгор, Өлгий харуулд том ширхэглэгт тоосонцор PM10-ыг, Эрдэнэт, Арвайхээр, Цэцэрлэг харуулд нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-ыг тодорхойлж эхэлсэн ба жилийн дундаж агууламжààð доорхи зурагт харууллаа.

 

 

2011 онд том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын жилийн дундаж агууламж АЧС (жилийн дундаж агууламж, 50мкг/м3)-аас Баянхонгор 1.5 дахин, Мөрөн 1.1 дахин, Өлгий 3.6 дахин давсан бохирдол илэрсэн бол Улиастай харуулд стандартын хэмжээнд байсан байна. Өмнөх оноос тоосонцорын бохирдол Завхан 16.7%, Ховд 10.8%, Өлгий 4.1%-иар ихэсч Баянхонгор 42.9%, Мөрөн 30.2%-иар буурсан  байна. Нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын жилийн дундаж агууламж АЧС (жилийн дундаж, 25мкг/м3)-аас Эрдэнэт хотод 3.5 дахин (өмнөх оноос 70.5%-иар өссөн) Арвайхээр хотод 2.4 дахин (өмнөх оноос 1.7%-иар буурсан) их байна.

 

 

Орон нутгийн агаарын чанарын хяналт-шинжилгээний дүнгээр Баянхонгор, Дархан, Мөрөн, Эрдэнэт, Ховд, Арвайхээр гэсэн аймгийн төвийн агаар дахь түгээмэл бохирдуулах бодисын агууламж бусад аймгийн төв, томоохон суурин газруудтай харьцуулахад хамгийн өндөр бохирдолтойд тооцогдох ба сүүлийн жилүүдэд Баянхонгор, Арвайхээр, Мөрөн, Баруун-Урт, Сайншанд аймгийн төвүүдийн бохирдолын түвшин жилээс жилд ихсэж Агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой өдрүүдийн тоо нэмэгдэж байна.

Facebook Twitter YouTube