Мэдээ, мэдээлэл

Халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлэх сургалт

Нийтлэгдсэн огноо: 2014/10/23

 

 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Улаанбаатар хотын агаарын бохирдолын 20 орчим хувийг эзэлдэг нам даралтын халаалтын зуухнаас ялгарах бохирдлыг бууруулах  ажлын хүрээнд зохион байгуулж байгаа Халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлэх сургалтыг Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.  

 

Зуухыг зөв галлах, горим параметрыг барьж ажиллах, ашиглалтын зөв ажиллагааг хангах нь халаалтын зуухны яндангаар гарах хорт бодис, тоосонцорыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой бөгөөд энэ нь галчын ур чадвар, мэдлэг, мэргэшлээс шууд хамааралтай юм.

 

Цаашид халаалтын зууханы галчаар ажиллах ажиллагсад нь мэргэжлийн байгууллагаас явуулсан сургалтад хамрагдаж, онол практикийн мэдлэг эзэмшсэн ажилчид байх шаардлага зүй ёсоор тавгдаж байна.

 

 

Сургалтын зорилго:

Халаалтын зуухны галч, операторуудын хувьд галлагааг зөв хийх нь зуухны ашигт үйлийн коэффициентийг дээшлүүлэн түлшний зарцуулалтыг хэмнээд зогсохгүй, зуухны шаталтаас ялгарч буй агаар мандалд бохирдуулах хорт хийг багасгах, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой юм.

 

Иймд галч, операторуудыг усан халаалтын зуухны бүтэц, ангилал, ажиллагаа, тэдгээрийг хэрхэн галлах, зогсоох ямар горимоор ажиллуулбал нүүрсний механик болон химийн дутуу шаталт багасаж ашигт үйлийн коэффициент дээшлэх мөн зуух, сүлжээний уснычанар горим, ажилчдын хөдөлмөр хамгаалал, шаталтаас ялгарч байгаа агаар бохирдуулагч нэгдлүүдийн тухай болон зөв галлагааны талаар онол, практик хослуулан зааж сургаснаар зуухны ашиглалтыг сайжруулах, агаарын бохирдолд халаалтын зуухны үзүүлэх нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.

 

Мөн сургалтаар зуухны газруудын тоног төхөөрөмжийн зориулалт, тэдгээрийг хэрхэн ашиглах аюулгүйн техникийн дүрмийн мэдлэгийг галч, операторуудад олгох нь эрчим хүчний байгууллагуудад ажиллагсдын өмнө тавигдах болон удирдлагын зүгээс авах зайлшгүй арга хэмжээний нэг юм. Сургалтанд суусан галч, операторуудад сертификат олгоно. Энэ нь Улаанбаатар хотын нам даралтын халаалтын зуухны газруудыг атестатчилах ажлын нэг хэсэг юм.

 

Хамрах хүрээ:     Сургалтанд Улаанбаатар хотын нийт халаалтын зуухны галч нар хамрагдана.

Сургалт явагдах хугацаа:      Нэг удаагийн иж бүрэн сургалт нь 3 хоногийн хугацаанд явагдана.

Сургалт үргэлжлэх хугацаа:      2014.10.20-оос 2014.11.20 хүртэл

 

2014.10.20-2014.10.22-ны хооронд явагдаж буй сургалтанд Улаанбаатар хотын Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар болон бусад газрын халаалтын зуухны галч оператор, механик,

диспетчер инженерүүдээс бүрдсэн 70 гаруй хүмүүс хамрагдаж байна. Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу ном, сурах бичиг, гарын авлагаар ханган ШУТИС-ын Эрчим хүчний инженерийн сургуулийн багш нар, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, мэргэшсэн инженер техникийн ажилтан, багш нар сургалтыг явуулж байна.

Facebook Twitter YouTube