Published date: 2026/06/03
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат анализатороор тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 1 мкг/м3-ээр буюу 7 %-иар, PM10 тоосонцор 11 мкг/м3-ээр буюу 15 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 4 мкг/м3-ээр буюу 31 %-иар, азотын давхар исэл (NO2) нь 3 мкг/м3-ээр буюу 12 %-иар тус тус бага байна.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2025, 2026 оны 05 дугаар сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2026 оны 05 дугаар сарын агаар бохирдуулах бодис тус бүрийн сар, хоногийн дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1-13)

Зураг 1. 2025, 2026 оны 05 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 05 дугаар сарын агууламж, 2021-2026 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2026 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 2 мкг/м3-ээр буюу 14 %-иар бага, 2022, 2023, 2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад ижил түвшинд, 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжаас 2 мкг/м3-ээр буюу 14 %-иар бага байна. (Зураг 2).

Зураг 3. PM2.5 тоосонцрын 05 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 05 дугаар сарын РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг 2025 оны 05 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 2 мкг/м3-ээр, Баруун 4 зам 3 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 3 мкг/м3, Хайлааст 6 мкг/м3-ээр, Шархад 1 мкг/м3-ээр, Налайх 7 мкг/м3-ээр, Яармаг 2 мкг/м3-ээр, Нисэх 1 мкг/м3-ээр, Толгойт 6 мкг/м3-ээр, Зурагт 4 мкг/м3-ээр, Баянхошуу 1 мкг/м3-ээр бага байна. Харин 100 айл ижил түвшинд байсан байна. 1-р хороолол 1 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 5 мкг/м3-ээр, Цахилгаан станц 8 мкг/м3-ээр, Зайсан 10 мкг/м3-ээр, Дамбадаржаа 1 мкг/м3-ээр их байна (Зураг 3).

Зураг 4. PM2.5 тоосонцрын 05 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 05 дугаар сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-63 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь 05 дугаар сарын 01-нд Хайлааст орчим 1 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 05 дугаар сарын 12-нд Цахилгаан станц орчим 63 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.6 дахин их байсан байна (Зураг 4).
РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 05 дугаар сарын дундаж агууламж, 2021-2026 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2026 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 6 мкг/м3-ээр буюу 11 %-иар их, 2022 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 15 мкг/м3-ээр буюу 19 %-иар бага, 2023 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 7 мкг/м3-ээр буюу 13 %-иар их, 2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад ижил түвшинд, 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжаас 11 мкг/м3-ээр буюу 15 %-иар бага байна. (Зураг 5).

Зураг 6. PM10 тоосонцрын 05 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 05 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Баруун 4 зам 9 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 1 мкг/м3-ээр, 100 айл 2 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 6 мкг/м3-ээр, Нисэх 2 мкг/м3-ээр, Толгойт 31 мкг/м3-ээр, Зурагт 20 мкг/м3-ээр, Дамбадаржаа 6 мкг/м3-ээр тус тус бага, харин Мишээл экспо 12 мкг/м3 -ээр, Хайлааст 15 мкг/м3-ээр их, 5 буудал 13 мкг/м3-ээр, Зайсан 31 мкг/м3-ээр, Шархад 1 мкг/м3-ээр, Налайх 11 мкг/м3-ээр, Яармаг 15 мкг/м3-ээр их байна. (Зураг 6).

Зураг 7. PM10 тоосонцрын 05 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 05 дугаар сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 5-249 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь 05 дугаар сарын 31-нд Нисэх орчим 5 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 05 дугаар сарын 30-нд Яармаг орчим 249 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.4 дахин их байсан байна (Зураг 7).
Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 05 дугаар сарын дундаж агууламж, 2021-2026 он
Азотын давхар ислийн (NO2) 2026 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 2-14 мкг/м3-ээр буюу 8-39 %-иар бага, 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 3 мкг/м3-ээр буюу 12 %-иар бага байна (Зураг 8).

Зураг 9. Азотын давхар ислийн 05 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 05 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 05 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 2 мкг/м3, Баруун 4 зам 7 мкг/м3-ээр, 100 айл 3 мкг/м3-ээр, Цахилгаан станц 5 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 14 мкг/м3-ээр, Зайсан 9 мкг/м3-ээр, Шархад 9 мкг/м3-ээр, Яармаг 6 мкг/м3-ээр, Толгойт 2 мкг/м3-ээр, Зурагт 1 мкг/м3-ээр тус тус бага, Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр их, харин Хайлааст, Налайх ижил түвшинд байна (Зураг 9).

Зураг 10. Азотын давхар ислийн 05 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 05 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 1-67 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь 05 дугаар сарын 14, 18, 20, 21, 26-нд Мишээл экспо орчим 1 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 05 дугаар сарын 29-нд Бөхийн өргөө орчим 67 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.3 дахин их байсан байна (Зураг 10).
Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 05 дугаар сарын дундаж агууламж, 2021-2026 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2026 оны 05 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2024 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 6-10 мкг/м3-ээр буюу 40-53 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 05 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 4 мкг/м3-ээр буюу 31 %-иар бага байна (Зураг 11).

Зураг 12. Хүхэрлэг хийн 05 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 05 дугаар сарын хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2025 оны 05 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 3 мкг/м3-ээр, Баруун 4 зам 5 мкг/м3-ээр, 1-р хороолол 12 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 5 мкг/м3-ээр, 100 айл 3 мкг/м3-ээр, Цахилгаан станц 4 мкг/м3-ээр, Зайсан 2 мкг/м3-ээр, Шархад 2 мкг/м3-ээр, Налайх 3 мкг/м3-ээр, Яармаг 4 мкг/м3-ээр, Толгойт 10 мкг/м3-ээр тус тус бага, Хайлааст, Баянхошуу ижил түвшинд, харин Ургах наран хороолол 1 мкг/м3-ээр их байна (Зураг 12).

Зураг 13. Хүхэрлэг хийн 05 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 05 дугаар сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-41 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь Мишээл экспо, 1-р хороолол, Цахилгаан станц, Зайсан орчим 1 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 05 дугаар сарын 07-нд Мишээл экспо орчим 41 мкг/м3 хүрсэн боловч MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна (Зураг 13).






ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
2026/06/03
2026/06/03
2026/06/02
2025/10/07
2018/10/16
2018/10/16
2017/01/16
2014/12/05
2014/12/05