УЛААНБААТАР ХОТЫН ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ /2026 ОНЫ 02 ДУГААР САР/

Published date: 2026/03/13

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат анализатороор тодорхойлж байна. Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 30 %-иар, PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 29 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 52 мкг/м3-ээр буюу 62 %-иар, азотын давхар исэл (NO2) нь 5 мкг/м3-ээр буюу 9 %-иар тус тус  бага байна.

 

Улаанбаатар хотын 2026 оны 02 дугаар сарын агаар бохирдуулах бодис тус бүрийн сар, хоногийн дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1-13)

 

Зураг 1. 2025, 2026 оны 02 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж

 

РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 02 дугаар сарын агууламж, 2022-2026 он

 

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 31-39 мкг/м3-ээр буюу 40-45 %-иар бага, харин 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжаас 20 мкг/м3-ээр буюу 30 %-иар бага байна. (Зураг 2).

 

Зураг 3. PM2.5 тоосонцрын 02 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр

 

2026 оны 02 дугаар сарын РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг 2025 оны 02 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 29 мкг/м3-ээр, Баруун 4 зам 23 мкг/м3-ээр, 1-р хороолол 52 мкг/м3-ээр, 100 айл 13 мкг/м3, Цахилгаан станц  30 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 19 мкг/м3, Хайлааст 13 мкг/м3-ээр, Зайсан 2 мкг/м3-ээр их, Яармаг 2 мкг/м3-ээр, Нисэх 24 мкг/м3-ээр, Толгойт 43 мкг/м3-ээр, Зурагт 46 мкг/м3-ээр, Баянхошуу 12 мкг/м3-ээр, Дамбадаржаа 13 мкг/м3-ээр бага байна. Бөхийн өргөө 3 мкг/м3-ээр, Шархад 7 мкг/м3-ээр их, харин Налайх ижил түвшинд байна (Зураг 3).

 

Зураг 4. PM2.5 тоосонцрын 02 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 02 дугаар сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-203 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь 02 дугаар сарын 24-нд  Ургах наран хороолол орчим 1 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 02 дугаар сарын 01-нд Хайлааст орчим 203 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 5.4 дахин их байсан байна (Зураг 4).

 

РМ10 тоосонцор

 

Зураг 5. PM10 тоосонцрын 02 дугаар сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 02 дугаар дундаж агууламжтай харьцуулахад 26-47 мкг/м3-ээр буюу 24-37 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжаас 34 мкг/м3-ээр буюу 29 %-иар бага байна (Зураг 5).

 

Зураг 6.  PM10 тоосонцрын 02 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр

 

2026 оны 02 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 20 мкг/м3 -ээр, Баруун 4 зам 35 мкг/м3-ээр, 1-р хороолол 71 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 53 мкг/м3-ээр, 100 айл 17 мкг/м3-ээр, Цахилгаан станц 50 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 22 мкг/м3-ээр, Хайлааст 40 мкг/м3-ээр, 5 буудал 43 мкг/м3-ээр, Зайсан 15 мкг/м3-ээр, Шархад 29 мкг/м3-ээр, Налайх 12 мкг/м3-ээр, Нисэх 29 мкг/м3-ээр, Толгойт 43 мкг/м3-ээр, Зурагт 56 мкг/м3-ээр, Дамбадаржаа 32 мкг/м3-ээр тус тус бага, харин Яармаг 1 мкг/м3-ээр их байна. (Зураг 6).

 

Зураг 7. PM10 тоосонцрын 02 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 02 дугаар сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 3-397 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь 02 дугаар сарын 22-нд Цахилгаан станц орчим 3 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 02 дугаар сарын 26-нд Цахилгаан станц орчим 397 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 3.9 дахин их байсан байна (Зураг 7).

 

Азотын давхар исэл (NO2)

 

Зураг 8. Азотын давхар ислийн 02 дугаар сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

 Азотын давхар ислийн (NO2) 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 7-17 мкг/м3-ээр буюу  13-26 %-иар бага, харин 2025  оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 5 мкг/м3-ээр буюу 9 %-иар бага байна (Зураг 8).

 

Зураг 9. Азотын давхар ислийн 02 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр

 

2026 оны 02 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 9 мкг/м3, Баруун 4 зам 2 мкг/м3-ээр, 1-р хороолол 14 мкг/м3-ээр, Цахилгаан станц 21 мкг/м3-ээр, Хайлааст 9 мкг/м3-ээр, 5 буудал 15 мкг/м3-ээр, Шархад 8 мкг/м3-ээр, Толгойт 15 мкг/м3-ээр, Зурагт 18 мкг/м3-ээр тус тус бага, Бөхийн өргөө 2 мкг/м3-ээр, 100 айл 5 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 6 мкг/м3-ээр, Зайсан 4 мкг/м3-ээр, Налайх 29 мкг/м3-ээр тус тус их, харин Яармаг ижил түвшинд байна (Зураг 9).

 

Зураг 10. Азотын давхар ислийн 02 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 02 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 2-109 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь 02 дугаар сарын 27-нд Мишээл экспо орчим 2 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 02 дугаар сарын 01-нд Налайх орчим 109 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.1 дахин их байсан байна (Зураг 10).

 

Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 02 дугаар сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг   2022-2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 79-99 мкг/м3-ээр буюу 71-76 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 52 мкг/м3-ээр буюу 62 %-иар бага байна (Зураг 11).

 

Зураг 12. Хүхэрлэг хийн 02 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр

 

2026 оны 02 дугаар сарын хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2025 оны 02 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 19 мкг/м3-ээр, Баруун 4 зам 37 мкг/м3-ээр, 1-р хороолол 155 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 39 мкг/м3-ээр, 100 айл 39 мкг/м3-ээр, Цахилгаан станц 19 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 16 мкг/м3-ээр, Хайлааст 81 мкг/м3-ээр, 5 буудал 90 мкг/м3-ээр, Зайсан 2 мкг/м3-ээр, Шархад 62 мкг/м3-ээр, Налайх 57 мкг/м3-ээр, Яармаг 31 мкг/м3-ээр, Толгойт 67 мкг/м3-ээр, Баянхошуу 62 мкг/м3-ээр тус тус бага байна (Зураг 12).

 

Зураг 13. Хүхэрлэг хийн 02 дугаар сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 02 дугаар сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-84 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь 02 дугаар сарын 27-нд Зайсан орчим 1 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 02 дугаар сарын 01-нд Ургах наран хороолол орчим 84 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.6 дахин их байсан байна (Зураг 13).

 

 

2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС,

/АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СТАНЦ ТУС БҮРЭЭР ҮЗҮҮЛЭВ/

 

 

Facebook Twitter YouTube