Олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөө

Published date: 2014/10/01

1 Оршил 


1.1  Хураангуй 


ЕСБХБ-ны  Цэвэр  агаарын  санаачлага  төслөөс  санал  болгож  буй  “Түлш солих  үйл ажиллагааны  бүдүүвч”  баримт  бичигт  түлшний  талаарх  хууль  тогтоомж,  борлуулалтын сүлжээ,  санхүүжилтийн  механизмд  оруулах  өөрчлөлтөөс  гадна  хамгийн  чухал  асуудал болох Улаанбаатар хотын гэр хорооллын түүхий нүүрс хэрэглэгчдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх талаар тусгажээ. Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар сан (ЦАС) Нийслэлийн агаарын  чанарын  алба  (НАЧА)-тай  хамтран  төслөөс  санал  болгосон  Түлш  солих хөтөлбөрийг  өнгөрсөн  өвөл  (2011-2012)  Баянгол  дүүрэгт  хэрэгжүүлж  туршсан  билээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн ойлголцол, дэмжлэгийг бий болгох  хэлэлцүүлэг,  олон  нийтэд  чиглэсэн  сурталчилгааны  кампанит  ажлыг  урт хугацаагаар зохион байгуулж хэрэгжүүлэх шаардлагатай. Олон  нийтэд чиглэсэн  мэдээлэл, сурталчилгааны ажил нь  түлш солих хөтөлбөрийг олон нийтэд  таниулахын  зэрэгцээ хамгийн чухал  нь хэрэглэгчдийн хандлагыг  өөрчлөх  замаар гэр  хорооллын  ахуйн  хэрэглээнд  түүхий  нүүрс  хэрэглэхийг  дорвитой бууруулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад чиглэгдвэл зохино. Өргөн  хүрээнд  далайцтай  хэрэгжүүлэх  сурталчилгааны  кампанит  ажлыг  (цаашид “кампанит  ажил”  гэх)  2012/2013  онд  үргэлжлүүлэн  хэрэгжүүлэх  Түлш  солих  хөтөлбөртэй зэрэгцүүлэн эхлүүлж 3-аас доошгүй жилийн хугацаанд хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Кампанит ажил нь доорх бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.

Үүнд: 

Нийгэм, хамт олныг дайчлах, анхан шатны түвшинд хүрч ажиллах
Олон нийтэд чиглэсэн сонордуулга, зар сурталчилгааг цахим (телевиз, интернэт, радио) болон хэвлэмэл мэдээллийн хэрэгслээр олны хүртээл болгох 
Мэдлэг боловсрол дээшлүүлэх зорилгоор сургалт семинар, олон нийтийг хамарсан уулзалт, холбогдох хурал чуулган зохион байгуулах 
Маркетинг болон зар сурталчилгаа явуулах зэрэг болно. 
 

1.2  Зорилго 

 

Кампанит ажлын энэхүү төлөвлөгөө нь цэвэр агаарын санаачлага төслийндэмжлэгтэйгээр боловсруулж  хэрэгжүүлэх  сурталчилгааны  кампанит  ажлын  бүрэлдэхүүн  хэсгүүдийг тоймлон үзүүлэх зорилготой. Үүнд: 


- Сурталчилгааны ажлын үндэслэл
- Зорилго, зорилтууд
- Зорилтот бүлэг, бусад оролцогч талууд
- Хүн ам зүй, орон сууц, нийгэм-эдийн засгийн мэдээлэл
- Гэр хорооллын оршин суугчдын хандлага, ойлголт
- Иргэдэд хүргэх гол мессежүүд
- Олон нийттэй харилцах суваг, арга замууд
- Менежмент, хэрэгжилт
- Төсөв
- Мониторинг, үнэлгээ
- Бэлтгэл арга хэмжээ зэрэг болно.

 

1.3  Сурталчилгааны ажлын аргачлал 


Олон  нийтийн  мэдээлэл,  сурталчилгааны  ажил  нь  түлш  солих  хөтөлбөртэй  зэрэгцэн хэрэгжих үндсэн гурван шаттай.

Тухайлбал: 


I  шат: Эхний  жилд  хэрэгжүүлэх  бөгөөд  сурталчилгааны  ажлын  бүрэлдэхүүн  хэсгүүдийг туршиж,  боловсронгуй  болгох,  өргөн  хүрээтэй  сурталчилгааны  ажлын  төлөвлөгөө  гаргах, кампанит ажилд хандах олон нийтийн хандлагыг тандах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

 

II  шат: I  шатнаас  хуримтлуулсан  туршлага,  сургамж  дээр  тулгуурлан  2-3  дахь  жилд сурталчилгааны  кампанит  ажлыг  бүрэн  эхээр  нь  хэрэгжүүлэх  бөгөөд  Түлш  солих хөтөлбөрийг  өргөжүүлэх  үетэй  тааруулан  хэрэгжүүлэх  нь  зүйтэй.  (Тухайлбал  түүхий нүүрсний хориг үйлчлэх хүрээ нэмэгдэх, цэвэр түлш хүртээмжтэй болох гэх мэт). 

 

III  шат: Өмнөх  шатны  ололттой  арга  хэмжээг  цаашид  үргэлжлүүлэн,  дараагийн  3-5 жилд гэр  хорооллын  түүхий  нүүрсний  хэрэглээг  дорвитой  бууруулах  гол  зорилгыг  хангахад 
чиглэгдсэн дунд ба урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд. 

 

Олон  нийттэй  харилцах,  мэдээлэл  хүргэх  үйл  ажиллагаа  явуулах  цаг  хугацааг  зохистой товлож  төлөвлөх  нь  нэн  чухал  ач  холбогдолтой.  Бодитой  үр  дүн  найдвартай  гарах нөхцлийг  бүрдүүлж  байж  холбогдох  мессежийг  хүргэх  нь  зүйтэй.  Жишээлбэл,  зорилтот бүлгийн иргэдэд цэвэр түлш хүртээмжтэй болсон байх ёстой. 

 

I  шат нь  шилжилтийн  үе  шат  бөгөөд  энэ  шатанд  сурталчилгааны  ажлын  зарим  хэсгийг боловсруулах,  турших  зэргээр  кампанит  ажлын  бэлтгэл  хангах  ажлыг  хэрэгжүүлнэ.  Энэ шатны  ажлын  зорилго  бол  цэвэр  түлшний  альтернатив  төрлүүдийн  талаар  иргэдэд ойлголт,  мэдлэг  олгох,  мөн  цэвэр  түлшний  бүтээгдэхүүн,  технологийг  гэр  хорооллын иргэдэд  хүртээмжтэй  нийлүүлэхэд  чиглэсэн  хөтөлбөр  хэрэгжиж  байгаа  талаар  мэдээлэл өгөхөд  оршино.  Тус  шатыг  хэрэгжүүлэх  явцад  засгийн  газраас  тогтоосон  түүхий  нүүрс хязгаарлах  бүсийн  иргэд  цэвэр  түлш  худалдан  авах  боломж  бүрдсэн  байх  боловч Улаанбаатарын  бүх  гэр  хороололд  хүртэх  хэмжээгээр  найдвартай  нийлүүлэх  эх  үүсвэр хараахан бүрдээгүй байх болно. (үүнийг сурталчилгаанд тусгажойлгуулах хэрэгтэй). 

 

II  шатанд  цэвэр  түлшний  нийлүүлэлт  нэмэгдэж,  цэвэр  түлш,  түүний  үр  өгөөжийн  талаар иргэдийн  ойлголт  мэдлэг  нэмэгдүүлэх,  тэдний  дэмжлэгийг олоход  чиглэсэн  хэвлэл мэдээллийн  сурталчилгааны  ажил  мэдэгдэхүйц  идэвхжиж,  шаардлагатай  эрх  зүйн  орчин бүрдсэн байна. Түүхий нүүрс хязгаарлах газар нутгийн хэмжээ цэвэр түлшний хүртээмжээс шууд  хамаарна.  Хотын  захиргаа  цэвэр  түлшнээс  гадна  түүхий  нүүрс  түлдэг,  бүрэн шаталттай,  утаа  багатай  зуух  тараах  ажил  явуулж  байгаа  билээ.  Олон  нийтийн  дунд төөрөгдөл үүсэхээс сэргийлэн утаагүй зуух тараах болон түүхий нүүрс хязгаарлах ажлын зааг ялгааг ойлгуулах нь кампанит ажлын салшгүй хэсэг байх ёстой. 

 

III шатхэрэгжиж эхлэх үед сурталчилгааны ажилд мэдэгдэхүйц ахицдэвшил гарсан байх ба  өмнөх  үе  шатанд  амжилттай  хэрэгжсэн  аргачлал,  үйл  ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарч  ажиллана.  Энэ  шатанд  хэмнэлт  сайтай,  утаа  багатай  технологи  нэвтрүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг арилгахад анхаарвал зохино. 
 

1.4  Төсөөллүүд 

 

Энэхүү  төлөвлөгөөг  боловсруулахдаа  “Түлш  солих  үйл  ажиллагааны  бүдүүвч”  баримт бичигт  тусгагдсан  бүх  үйл  ажиллагаа  хэрэгжиж,  дараах  зорилтууд биелсэн  байна гэж тооцооллоо.

Үүнд:

- Цэвэр  түлшний  олон  янзын  тогтвортой  эх  сурвалжтай  болох.  Цэвэр  түлшний нийлүүлэлтийг  төлөвлөхдөө  түлш  үйлдвэрлэгчдийн  хүчин  чадлыг  бодитоор  үнэлсэн байна. 
- Түлш/зуухны хамгийн тохиромжтой нийлэмжийг тодорхойлох. 
- Цэвэр түлш ба сайжруулсан зуухны үнэ нь түүхий нүүрс ба уламжлалт зуухныхтай ойролцоо буюу түүнээс хямд байх. 
- Цэвэр түлшийг ялгаж танихын тулд түлшний чанарын стандарт/гэрчилгээтэй болгох. 
- Кампанит ажлыг түлш солих хөтөлбөртэй зэрэгцүүлэн, уялдаатай хэрэгжүүлэх. 
- Засгийн газар түлш солих ажлыг манлайлан хэрэгжүүлэх. 
- Цэвэр түлшний баглаа боодол, үнсийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр шийдэх. Тусгай хамгаалалттай газар нутаг болон доройтож буй ойгоосмод бэлтгэл хийхгүй байх.

Facebook Twitter YouTube