Нийтлэгдсэн огноо: 2026/01/06
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 18 мкг/м3-ээр буюу 19 %-иар, PM10 тоосонцор 25 мкг/м3-ээр буюу 19 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 62 мкг/м3-ээр буюу 57 %-иар тус тус бага, харин азотын давхар исэл (NO2) нь 4 мкг/м3-ээр буюу 7 %-иар их байлаа.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2024, 2025 оны 12 дугаар сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2025 оны 12 дугаар сарын агаар бохирдуулах бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1-13)

Зураг 1. 2024, 2025 оны 12 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 12 дугаар сарын агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 21-35 мкг/м3-ээр буюу 21-31 %-иар бага, харин 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжаас 18 мкг/м3-ээр буюу 19 %-иар бага байна. (Зураг 2).

Зураг 3. PM2.5 тоосонцрын 12 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2025 оны 12 дугаар сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламж Цахилгаан станц 60 мкг/м3 байна. Харин өмнөх оны мөн үе буюу 2024 оны 12 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 41 мкг/м3-ээр, Баруун 4 зам 39 мкг/м3-ээр, 1-р хороолол 96 мкг/м3-ээр, 100 айл 31 мкг/м3, Ургах наран хороолол 1 мкг/м3, Хайлааст 33 мкг/м3-ээр, Зайсан 10 мкг/м3-ээр их, Нисэх 28 мкг/м3-ээр, Зурагт 58 мкг/м3-ээр бага байна. Харин Бөхийн өргөө 9 мкг/м3-ээр, Шархад 34 мкг/м3-ээр, Налайх 6 мкг/м3-ээр, Яармаг 1 мкг/м3-ээр, Баянхошуу 12 мкг/м3-ээр, Дамбадаржаа 7 мкг/м3-ээр их байлаа. (Зураг 3).

Зураг 4. PM2.5 тоосонцрын 12 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 12 дугаар сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 3-410 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь 12 дугаар сарын 19-нд Зайсан, Налайх орчим 3 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 12 дугаар сарын 14-нд Баянхошуу орчим 410 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 10.9 дахин их байсан байна (Зураг 4).
РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 12 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2025 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 12 дугаар дундаж агууламжтай харьцуулахад 11-59 мкг/м3-ээр буюу 9-36 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжаас 25 мкг/м3-ээр буюу 19 %-иар бага байна (Зураг 5).

Зураг 6. PM10 тоосонцрын 12 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2025 оны 12 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 23 мкг/м3 -ээр, Баруун 4 зам 46 мкг/м3-ээр, 1-р хороолол 65 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 25 мкг/м3-ээр, 100 айл 29 мкг/м3-ээр, Цахилгаан станц 19 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 24 мкг/м3-ээр, Хайлааст 48 мкг/м3-ээр, Зайсан 16 мкг/м3-ээр, Шархад 18 мкг/м3-ээр, Нисэх 18 мкг/м3-ээр, Зурагт 60 мкг/м3-ээр, Дамбадаржаа 11 мкг/м3-ээр тус тус бага байна. Харин 5 буудал 1 мкг/м3-ээр, Налайх 3 мкг/м3-ээр, Яармаг 4 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 6).

Зураг 7. PM10 тоосонцрын 12 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 12 дугаар сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 11-288 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь 12 дугаар сарын 02-нд 100 айл орчим 11 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 12 дугаар сарын 16-нд Хайлааст орчим 288 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.8 дахин их байсан байна (Зураг 7).
Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 12 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он
Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 12 дугаар сарын дундаж агууламж 2021-2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 6-13 мкг/м3-ээр буюу 9-18 %-иар бага, харин 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 4 мкг/м3-ээр буюу 7 %-иар их байна (Зураг 8).

Зураг 9. Азотын давхар ислийн 12 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2025 оны 12 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2024 оны 12 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 16 мкг/м3, 1-р хороолол 14 мкг/м3-ээр, Хайлааст 13 мкг/м3-ээр, Яармаг 5 мкг/м3-ээр, Зурагт 9 мкг/м3-ээр тус тус бага, Баруун 4 зам 4 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 6 мкг/м3-ээр, 100 айл 6 мкг/м3-ээр, Цахилгаан станц 14 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 13 мкг/м3-ээр, 5 буудал 40 мкг/м3-ээр, Зайсан 5 мкг/м3-ээр, Шархад 11 мкг/м3-ээр, Налайх 7 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 9).

Зураг 10. Азотын давхар ислийн 12 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 12 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 9-242 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь 12 дугаар сарын 11-нд Мишээл экспо орчим 9 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 12 дугаар сарын 17-нд 100 айл орчим 242 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 4.8 дахин их байсан байна (Зураг 10).
Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 12 дугаар сарын дундаж агууламж, 2021-2025 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 79-100 мкг/м3-ээр буюу 63-68 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 12 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 62 мкг/м3-ээр буюу 57 %-иар бага байна (Зураг 11).

Зураг 12. Хүхэрлэг хийн 12 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2025 оны 12 дугаар сарын хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2024 оны 12 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 16 мкг/м3-ээр, Баруун 4 зам 46 мкг/м3-ээр, 1-р хороолол 203 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 36 мкг/м3-ээр, 100 айл 50 мкг/м3-ээр, Цахилгаан станц 21 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 10 мкг/м3-ээр, Хайлааст 91 мкг/м3-ээр, 5 буудал 74 мкг/м3-ээр, Шархад 82 мкг/м3-ээр, Налайх 78 мкг/м3-ээр, Яармаг 42 мкг/м3-ээр, Баянхошуу 122 мкг/м3-ээр тус тус бага, харин Зайсан 3 мкг/м3-ээр их байна (Зураг 12).

Зураг 13. Хүхэрлэг хийн 12 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2025 оны 12 дугаар сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 3-220 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь 12 дугаар сарын 01-нд Хайлааст орчим 3 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 12 дугаар сарын 12-нд 5 буудал орчим 220 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 4.4 дахин их байсан байна (Зураг 13).




2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН МЭДЭЭ,
/АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СТАНЦ ТУС БҮРЭЭР ҮЗҮҮЛЭВ/


2026/01/07
2026/01/06
2026/01/06
2025/10/07
2018/10/16
2018/10/16
2017/01/16
2014/12/05
2014/12/05