Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
1 Оршил
Нийслэлийн Засаг даргын 444 тоот Захирамжаар Нийслэлийн байгаль хамгаалах газрын дэргэд анхлан байгуулагдаж, Засгийн газрын 68-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 14-р тогтоолуудын хүрээнд өргөжиж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагболсон НАЧА болон Засгийн газрын тусгай сан болох ЦАС нь улсын төсвөөс санхүүждэгтөрийн байгууллагууд бөгөөд эдгээр байгууллагууд нь өөрсдийн санхүүгийн үйл ажиллагаандаа УИХ-аас батлан гаргасан хуулиуд, мөн Засгийн газар, түүний харьяа санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас (цаашид “Сангийн яам” гэх) гаргасан тогтоол, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллах ѐстой. Иймд НАЧА болон ЦАС-гийн боловсруулсан түлшний санхүүгийн үйл ажиллагаанд дээр дурьдсан хууль, тогтоол, дүрэм, журмын хүрээнд бүртгэл хөтлөлтийг хийж, тайлагнаж байх ѐстой.
Харин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тээвэрлэгч, борлуулагч, агуулах түрээслэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэний хувьд Монгол Улсын Татварын багц хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар” болон Сангийн яамнаас батлан гаргасан холбогдох бусад дүрэм, журмуудын дагуу “анхан шатны бүртгэл хөтлөлт”-ийг гүйцэтгэж, тайлагнах үүрэгтэй. Цэвэр агаарын санаачлага II үе төслийн баг нь төслийн Ажлын даалгаврын 3.8.9-ийн хүрээнд энэхүү гарын авлага бүхий судалгааг боловсруулахдаа боловсруулсан түлшний санхүүжилт хийхтэй холбогдсон нягтлан бодох бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлж, НАЧА,ЦАС, мөн дүүргийн ажлын дотоод хэрэгцээнд ашиглах зорилгоор бэлтгэсэн болно.
Дээр оршил хэсэгт дурдсанаар НАЧА нь түлшний нөөцийг хангах, хүлээн авах, хадгалах асуудлыг, харин дүүрэг нь борлуулагч нарын орлогыг цуглуулж, ЦАС-гийн дансанд төвлөрүүлэх асуудлыг тус тус хариуцдаг байна.
2.1 ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ДҮҮРЭГ
Борлуулагч нарын орлогын тооцоо
Борлуулагчид нь дүүрэгтэй байгуулсан гэрээний дагуу өдөр тутмын боловсруулсан түлшний борлуулалтын орлогыг тус дүүргийн төрийн сангийн “Гэрэлтүүлэг, тохижилт үйлчилгээний данс” уруу тушаадаг бөгөөд тэдгээрийн борлуулалтын болон тээвэрлэгчээс хүлээн авсан түлшний хэмжээ, урамшууллын тооцоо зэргийг тус дүүргийн холбогдох нягтлан бодогч нь 7 хоногт 1 удаа нийт 15 цэг дээр очиж тооцоо хийх ба ингэхдээ зохих баримтыг үйлдэнэ. Мөн сар бүрийн эхний 7 хоногийн дотор дүүргийн нягтлан бодогч нь сарын “Боловсруулсан түлшний тооцоо”-г (Хавсралт 1) гаргаж, НАЧА-ны мэргэжилтэн буюу агуулахын нярав болон ЦАС-гийн нягтлан бодогчоор энэхүү тооцоог хянуулж баталгаажуулна.
Борлуулагчид нь тус дүүргийн төрийн дансанд орлогоо тушаахдаа өөрт ногдох тонн тутмаас 6000 төгрөгийн урамшууллыг “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн дагуу орлогын албан татвар 10%-ийг хасан тооцож, 5400 төгрөгийг өөртөө авч үлдэж болох ба энэ дүнг нийт борлуулсан түлшний тонн тутмаас тооцно. Суутган тооцсон орлогын татварыг хуулийн дагуу сарын бүрийн 10-ны өдрийн дотор дүүрэг тухайн дүүргийн татварын орлогын дансанд шилжүүлж, улирлаар татварын тайландаа оруулж тайлагнана.
Түлшний хөнгөлөлтийн ваучерын тооцоо ЦАС-гаас олгосон хөнгөлөлтийн ваучерыг дүүргийн зохион байгуулагч нараар дамжуулан хороодын хэсгийн ахлагч нарт тараах бөгөөд хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд ваучер бүрийн дугаарыг бүртгэн авч, тараана. Харин борлуулагч нар түлшний хөнгөлөлтийг иргэдэд үзүүлэхдээ энэхүү ваучерыг үндэслэдэг ба мөн ваучерын бүртгэл хөтөлнө. Энэхүү бүртгэлд ваучерын дугаар, айл буюу өрх тус бүрийн 2 тонн кокжсон нүүрс, 1 тонн үртсэн нүүрсийг хөнгөлөлттэй авах эрхээс нь хасч тооцсон тэмдэглэгээ явах юм.
2.2 НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН АЛБА
Энэхүү бүртгэлийн журам нь НАЧА-ны ажилтнуудын дагаж мөрдөх журам бөгөөд НАЧА-наас томилогдсон агуулахын нярав нь бараа, материалын бүртгэлийг хүлээн авах байршуулах, аюулгүй байдал, мөн түлшийг ачуулах, түлшний нөөцийг хянах, түлш нийлүүлэгч, агуулах түрээслэгч, тээвэрлэгч нарын төлбөрийг төлөхөд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, шалган ЦАС-д бэлтгэж өгөх үүрэгтэй. НАЧА нь гэрээний дагуу түлшний нийлүүлэлтэд хяналт тавьж,, түлшийг гэрээгээр тохирсон хугацаандаа нийлүүлэхийг үйлдвэрлэгч нараас шаарддаг ба түлшний стандартын шаардлага хангасан эсэхэд байнга хяналт тавьж ажиллана. НАЧА нь стандартын шаардлага хангасан дэд бүтэц сайтай, төмөр зам болон авто замтай, байнгын харуул хамгаалалттай, цас, борооны ус нэвтрэхгүй битүүмжлэл сайтай агуулахад түлшийг хадгална. Түлшний нөөцийг доод тал нь гурав болон түүнээс дээш өдрийнх байлгахаар тооцоолж түлшний нөөцийн асуудлыг удирдана.
НАЧА нь дээр дурдсанаас гадна дор дурдсан үүргүүдийг мөн хүлээнэ:
- Түлшний бүртгэлийн системтэй байх;
- Бүртгэлийн үйл явц, журмыг байнга сайжруулж, боловсруулах;
- Холбогдох тоо баримт, түлшний бүртгэл тооцооны талаар зохих байгууллага, удирдлагад тогтмол тайлагнадаг байх.
Түлшний бүртгэлийн журам
Агуулахын нярав нь түлшийг нийлүүлэгчээс хүлээж авахдаа нийлүүлэгчийн бэлтгэсэн “Бараа материалын зарлагa”-ын баримт, “Нэхэмжлэх”-ийг хүлээн авах ба түлшийг хүлээж авахдаа түүний бүрэн бүтэн байдал, стандарт, савлагаа зэргийг хянан шалгаж түлш хүлээн авсан акт үйлдэнэ. “Бараа материал хүлээн авах баримт”-ыг (Хавсралт-2) 2 хувь үйлдэх ба хүү баримтанд илүү, дутуу тоо хэмжээ, элдэв гологдол байгаа эсэх талаар тэмдэглэл хийж, нийлүүлэгч болон агуулахын нярав гарын үсгээр тус тус баталгаажуулна.
Агуулахын нярав нь хүлээн авсан тоо хэмжээндээ үндэслэн нь “Бараа материалын орлого”-ын баримтыг 2 хувь үйлдэж 1 хувийг нь нийлүүлэгчид талд өгнө.
Агуулахын нярав нь хүлээн авсан хэмжээ болон борлуулах цэг рүү ачуулсан хэмжээ зэргийг харуулсан “Агуулахын бүртгэл” (Хавсралт-3) нийлүүлэгч бүрээр хөтлөдөг ба уг бүртгэлд үндэслэн түлшний нөөцийг хянаж, үйлдвэрлэгчээс түлш хугацаандаа нийлүүлэх талаар шаардлагыг мөн гаргадаг байна.
Сар бүрийн эцэст борлуулагч тус бүрээр түлшний нийлүүлэлтийн талаарх тооцоо гаргаж гэрээний дагуу нийлүүлж байгаа эсэхийг хянаж энэхүү тайланг ЦАС-д өгнө.
Нярав нь гэрээнд зааснаар нийлүүлж буй түлш нь стандартын шаардлага хангаж байгаад хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд түлшийг лабораторын шинжилгээнд оруулж болно. Мөн үйлдвэрлэгчдээс гэрээнд зааснаар хийгдэх лабораторын шинжилгээг шаардаж авна.
Агуулахын нярав нь борлуулах цэг үрүү түлш ачуулахдаа “Бараа материалын зарлагын баримт” болон “Бараа материал хүлээн авах баримт”-ыг тус бүр 2, 2 хувь үйлдэж тээвэрлэгч талд түлшийг тоо ѐсоор тулган хүлээлгэн өгөх бөгөөд эдгээр баримтуудыг тээвэрлэгчийн гарын үсгээр баталгаажуулж, 1 хувийг нь өгнө. Энэхүү “Бараа материал хүлээн авах баримт” нь тээвэрлэгчийн тээвэрлэлт хийснийг баталгаажуулах үндсэн баримт болно.
Гэрээний дагуу түлш нийлүүлэгчийн төлбөрийг төлөхөд НАЧА нь нийлүүлэгчээс хүлээн авсан “Нэхэмжлэх”, “Барааны зарлагын баримт” болон няравын үйлдсэн “Орлогын баримт”, “Бараа материал хүлээн авах баримт”-ыг төлбөрийг шилжүүлэх талаарх ЦАС-д хандсан албан тоотын хамт ЦАС-т хүргүүлнэ.
Харин тээвэрлэгчийн төлбөрийг хийхэд НАЧА нь тээвэрлэгчээс хүлээн авсан “Нэхэмжлэх”, няравын үйлдсэн “Бараа материал хүлээн авах баримт” болон тээвэрлэгчтэй 7 хоног бүрийн эхэнд өмнөх 7 хоногийн гүйцэтгэлийг тулган баталгаажуулж тооцоо нийлсэн актыг үйлдэх ба төлбөрийг шилжүүлэх талаарх ЦАС-д хандсан албан тоотод энэ баримтыг хавсаргаж өгнө.
НАЧА нь ЦАС болон дүүрэгтэй хамтран жилийн эцэст агуулах болон гэрээт борлуулагч нарын түлшний үлдэгдлийг тоолох ажлыг зохион байгуулна.
Агуулах, эд хөрөнгийн аюулгүй байдлын журам
Агуулахын нярав нь түрээсийн агуулахын түлхүүрүүдийг хариуцах бөгөөд агуулахаас түлшийг оруулж гаргахдаа ажлын өдрүүдэд 08.00-21.00 цагийн хооронд, амралт, баярын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд гүйцэтгэнэ.
Агуулахадтүлшийг хураах, байрлуулах зэргийг ажлыг агуулахын нярав хариуцна.Түрээсийн агуулахын цахилгааны гэмтэл, ус, чийг нэвтрэхээс сэргийлэхэд анхаарч,түрээслүүлэгч байгууллагад шаардлага тавьж ажиллана.
Агуулахын манаач нь агуулахад орсон хүний овог, нэр, огноо, тээврийн хэрэгслийн талаарх тэмдэглэл хөтөлсөн бүртгэлийг хийнэ.
Агуулахыг лац ломбоор битүүмжлэх бөгөөд агуулахад нэвтрэхдээ түүнийг байнга шалгаж байна.
Хэсгийн ахлагч нарын цалингийн тооцоолол Боловсруулсан түлшний борлуулалтын үнэ, борлуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах орон тооны тус байцаагч нартай НАЧА нь гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд холбогдох журмын дагуу халаалтын 8 сарын туршид сард 50,000 төгрөг урамшуулалолгоно.
Уг урамшууллыг олгохдоо НАЧА-ны санхүүгийн ажилтан нь халаалтын улирлын эхэнд нийт 8 сарын туршид тавьж олгох урамшууллын дүнг ажил олгогчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн (цаашид “НДШ” гэнэ) 11%-ийг хамт нийтэд тооцон ЦАС-с 9-р сард санхүүжилтийг авах ба байцаагч нарын сар бүрийн ажлын гүйцэтгэлээс хамаарч энэ урамшууллыг олгоно.
Ингэхдээ НДШ 10% болон Хувь хүний орлогын албан татварын 10%-ыг тус тус тооцон суутган авах бөгөөд сарын бүрийн 5-ны дотор суутгасан НДШ-ийг , харин суутгасан хувь хүний орлогын албан татварыг сар бүрийн 10-ны өдрийн дотор тус тус төлж, зохих тайланг сар, улирлаар бэлтгэж тайлагнана. ЦАС нь 8 сарын дараа НАЧА-тай гүйцэтгэлийн тооцоог хийх ба ингэхдээ олгосон цалингийн хүснэгт, төлбөрийн хуудас бүрийг тулгаж шалгана. Хэрвээ төлөгдөөгүй санхүүжилт үлдсэн бол НАЧА нь ЦАС-гийн данс руу буцааж шилжүүлнэ.
2.3 ЦЭВЭР АГААР САН
ЦАС нь бэлтгэн нийлүүлэгчийн төлбөр тооцоонд хяналт тавих бөгөөд төлбөрийн нэхэмжлэл, бараа материалын орлого, зарлагын баримт, бараа хүлээн авах баримт, тооцоо нийлсэн акт, албан хүсэлт зэргийг НАЧА-гаас хүлээн авсны дараа тухайн хугацаанд багтааж төлбөрийг төлөх үүрэгтэй.
ЦАС нь гэрээт байгууллага, иргэдтэй гэрээний төгсгөлд болон санхүүгийн тайлангийн жилийн эцэст тооцоо нийлсэн акт үйлдэнэ.
ЦАС нь талуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Мөн түлш нийлүүлэгч хуваарийн дагуу түлшээ нийлүүлж байгаа эсэхэд хяналт тавихаас гадна тараагдсан ваучерын тооцоог дүүргээс сар бүр гаргуулан авч нийт хөнгөлөлтийн хэмжээг тооцно.
Түлш нийлүүлэгчийн төлбөр тооцоог хянаж, шилжүүлэх
Түлш нийлүүлэлт бүрийн дараа НАЧА-наас дараах баримтуудыг хүлээн авдаг. Үүнд:
- Бараа материалын орлогын баримт
- Бараа материалын зарлагын баримт
- Түлш хүлээн авсан акт
- Нэхэмжлэх
- Вагоны бичиг баримт (вагонаар ачилт хийгдсэн тохиолдолд)
- НАЧА-н албан тоот
ЦАС нь төлбөрийг шилжүүлэхэд дээрх баримтуудыг тулгаж шалгах бөгөөд эдгээр баримтууд дээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг, тамга, тэмдэг байгаа эсэхийг, мөн түлшийг хүлээн авахад аливаа гологдол, дутагдал, шаардлага хангаагүй түлш байгаа эсэхийг шалгана. Түүнчлэн гэрээний дагуу байгаа нийлүүлэлт явагдсан эсэхийг шалгана.
Төлбөрийг төрийн сангаас гаргуулахдаа Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 4-р хавсралтаар батлагдсан ТТ-4 маягт буюу “Хяналтын хуудас”-ыг бэлтгэх ба энэхүү жагсаалт дээр бүрдүүлсэн баримтуудыг огноо, дүнгээр нь жагсаасан хуудсыг боловсруулж дээрх баримтууд болон нийлүүлэлтийн гэрээний хамтаар Төрийн санд хүргүүлнэ.
Төрийн сан нь Сангийн яаманд ЦАС-аас гаргаж өгдөг “Гүйлгээний жагсаалт”-д оруулсан эсэхийг нь хянаж нийлүүлэгчийн төлбөрийг Сангийн яамаар хянуулсны дараа төлбөрийг хийдэг.
Агуулах түрээслэгчийн төлбөр тооцоог хянаж, шилжүүлэх
Гэрээнд заасан хугацааны дагуу тухайн сарын төлбөрийг хийх бөгөөд НАЧА-с дараах баримтуудыг хүлээн авна. Үүнд:
- Нэхэмжлэх,
- НАЧА-ны албан тоот.
ЦАС нь түрээсийн нэхэмжлэх гэрээний дагуу үйлдэгдсэн эсэхийг шалгасны дараа төлбөрийг Төрийн сангаар гаргуулахаар Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 4-р хавсралтаар батлагдсан ТТ-4 маягт буюу “Хяналтын хуудас”-ыг бэлтгэдэг ба уг жагсаалтанд бүрдүүлсэн баримтуудыг огноо, дүнгээр нь жагсааж дээрх баримтууд болон түрээслэгчийн гэрээний хамтаар Төрийн санд хүргүүлнэ.
Төрийн сан нь Сангийн яаманд ЦАС-аас гаргаж өгдөг “Гүйлгээний жагсаалт”-д оруулсан эсэхийг нь хянаж нийлүүлэгчийн төлбөрийг Сангийн яамаар хянуулсны дараа төлбөрийг хийнэ.
Тээвэрлэгчийн төлбөр тооцоог хянах, шилжүүлэх
Тээвэрлэгч нь 7 хоног бүрийн эхэнд НАЧА-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөрийг нэхэмжлэх ба ЦАС нь НАЧА-гаас дараах баримтуудыг хүлээн авна. Үүнд:
- Тооцоо нийлсэн акт
- Нэхэмжлэх
- НАЧА-ны албан тоот
- Бараа материал хүлээн авах баримт
ЦАС нь төлбөрийг шилжүүлэхдээ эдгээр баримтууд гэрээний дагуу үйлдэгдсэн эсэхийг шалгаж НАЧА-аас борлуулах цэг рүү ачуулсан болон борлуулагч нараар хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй “Бараа материалын хүлээн авах баримт ”-тай тулгаж үзэх ба түлш тээвэрлэхэд тээвэрлэгчээс хамаарсан аливаа гологдол, дутагдал, шаардлага хангаагүй түлш гарсан эсэхийг шалгана.
ЦАС нь түрээсийн нэхэмжлэх гэрээний дагуу үйлдэгдсэн эсэхийг шалгасны дараа төлбөрийг Төрийн сангаар гаргуулахаар Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 4-р хавсралтаар батлагдсан ТТ-4 маягт буюу “Хяналтын хуудас”-ыг бэлтгэдэг ба уг жагсаалтанд бүрдүүлсэн баримтуудыг огноо, дүнгээр нь жагсааж дээрх баримтууд болон түрээслэгчийн гэрээний хамтаар Төрийн санд хүргүүлнэ.
Төрийн сан нь Сангийн яаманд ЦАС-аас гаргаж өгдөг “Гүйлгээний жагсаалт”-д оруулсан эсэхийг нь хянаж нийлүүлэгчийн төлбөрийг Сангийн яамаар хянуулсны дараа төлбөрийг хийнэ.
Борлуулагчийн орлогод тавих хяналт
ЦАС нь түлш борлуулсны орлогыг төрийн санд төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд одоо мөрдөгдөж буй журмын дагуу боловсруулсан түлшний борлуулалтын үйл ажиллагаанд дүүрэгтэй нягт харилцаатай ажиллана.
Сар бүрийн эхний 7 хоногийн дотор “Сарын түлшний тооцоо”-г тус дүүргээс хүлээн авах ба энэхүү тооцоог НАЧА-наас хүлээж авсан “Бараа материалын зарлагын баримт”, “Бараа материал хүлээн авах баримт” болон төрийн дансны хуулгатай тулган шалгаж энэхүү тооцооны хуудсыг баталгаажуулна.
Гэрээт борлуулагчдын түлшний орлого хугацаандаа тушаагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
Түүнчлэн жилийн бүрийн эцэст НАЧА болон дүүрэгтэй хамтран борлуулагч нарын түлшний үлдэгдэлд тооллого хийж борлуулалтын орлого болон түлшний нийлүүлэлтийг тулган баталгаажуулна.
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05