“Боловсруулсан түлшний стандартын зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн тайлан (Ажлын даалгавар # 3.5.6)

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1.  Удиртгал


Улаанбаатар хотын Цэвэр  агаарын санаачлага  төслийн  2-р үеийн  ажлын  даалгаварт “стандартын  техникийн  хороонд  хүргүүлэх  боловсруулсан  түлшний  холбогдох стандартын  техникийн  саналыг  боловсруулах”  гэж  заасан.  Үүний  дагуу  төслөөс боловсруулсан  түлшний  шинжилгээг  хийж  дууссны  дараа  түлшний  стандартын хэлэлцүүлгийг  оролцогч  талуудын  дунд  зохион  байгуулав.  Хэлэлцүүлгийг  Ашигт малтмалын  газрын  Шатах  ашигт  малтмалын  судалгааны  тасгийн  дарга  удирдан, холбогдох  төрийн  байгууллагуудын  ажилтан  мэргэжилтнүүд,  боловсруулсан  түлш үйлдвэрлэгчид,  эрдэмтэн  судлаачид,  

 

Стандарт,  хэмжилзүйн  газар  (СХГ)-ын  хоѐр төлөөлөл   оролцлоо.  Хэлэлцүүлгийн гол зорилго нь  “Шахмал түлшний  MNS 5779:2011стандарт, хагас коксжсон нүүрсний  MNS 5779-1:2011  стандартын шаардлагууд Монгол улсад хэрэглэж байгаа технологийн чанарт тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг  авч  хэлэлцэн,  цаашид сайжруулах зөвлөмж гаргахад  чиглэсэн.  Хэлэлцүүлэгт салбарын  эрдэмтэд,  төрийн  байгууллагын  холбогдох  албан  хаагчид  болон  түлш үйлдвэрлэгчдийн  төлөөллийг  оролцуулан,  боловсруулсан  түлшний  лабораторийн шинжилгээний  дүнг  (Албан  даалгаврын  3.5.1-5-д  оруулсан)  танилцуулж,  судалгаанд үндэслэн  боловсруулсан  түлшний  стандартын  зарим  үзүүлэлтийг  оновчтой  болгох саналыг хэлэлцүүлэн зөвлөмж гаргав. 

2.  Оролцогчид 


Энэхүү  хэлэлцүүлэгт  БОНХЯ,  АМГ,  СХГ,  ШУА,  Нийслэлийн  агаарын  чанарын  алба, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг төр, засгийн байгууллагууд, “МАК” ХХК,  “Шарын  гол  энерго”  ХХК,  “Аморе  интернэшнл”  ХХК,  Хялганат  үртсэн  шахмал түлшний  үйлдвэр  НӨҮГ  зэрэг  боловсруулсан  түлш  үйлдвэрлэгчдийн  төлөөлөл оролцож,  нийслэлд  борлуулагдаж  байгаа  түүхий  нүүрс, боловсруулсан  түлшний чанар,  стандартын  талаар  өөрсдийн  санал  бодлоо  илэрхийлэн  идэвхитэй  оролцлоо.


3.  Үндсэн илтгэл, танилцуулга 


1.  УБЦАС-2  төслийг  төлөөлж  ноѐн  Пит  дэ  Вилдт,  Д.Эрдэнэ  нар  төслийн  үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.
2. Боловсруулсан түлшний лабораторийн шинжилгээний үр дүнг АМГ-ын Шатах ашигт малтмалын  судалгааны  тасгийн  дарга  Ж.  Батбилэг  танилцууллаа. 
3. Улаанбаатар  хотод  борлуулагдаж  буй  боловсруулсан  түлшний  чанар  “Шахмал түлшний  MNS  5779:2011  стандарт”,  ”Хагас  коксын  MNS  5779-1:2011  стандарт”-д  хэр нийцэж байгаа талаар хэлэцүүлэгт оролцогчид санал бодлоо солилцов.
4. Хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийн төслийг авч хэлэлцлээ.

 

4.  Оролцогчдын санал 


Хэлэлцүүлгийн явцад оролцогсдоос гарсан саналыг доор тоймлов. ”Шарын гол энерго” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С. Молор: 


Манай  компанийн  үйлдвэр  болон  МАК,  НАКО  гэсэн  3  үйлдвэр  бүтээгдэхүүн үйлдвэрлээд  нийлүүлж  байна.  Бүтээгдэхүүний  чанарт  хөндлөнгийн  дүн  шинжилгээ хийж, стандартын заалттай харьцуулан дүгнэлт гаргасан нь маш хэрэгтэй зүйл болжээ. Биднээс гадна  холбогдох төрийн байгууллагуудад чухал мэдээлэл өгсөн нь үр дүнтэй боллоо гэж үзэж байна.Ерөнхийдөө шинжилгээнд хамруулсан боловсруулсан шахмал түлшнүүд нь стандартад нийцэж байна гэж харагдлаа. Энэ нь үйлдвэрлэгч  бидэнд цаашдын үйл ажиллагаагаа эрчимтэй  явуулах  итгэл  төрүүлж  байна.  Үйлдвэрийн  хүчин  чадлыг  нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийхэд хөрөнгө санхүүгийн  дэмжлэг хэрэгтэй байдаг.  Тиймээс энэ  стандартад  нийцэж  байна,  цаашид  дэмжих  шаардлагатай  юмаа  гэх  зөвлөмжийг төрийн байгууллагад хүргүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Та бүхэнд баярлалаа. 

 

ШУА-ийн Хими-хими технологийн ахлах ажилтан доктор Ж. Дугаржав:


Стандартын  заалтуудыг  тухайн  бүтээгдэхүүнд  хийсэн  шинжилгээний  дүнд  үндэслэн боловсруулдаг. Ер нь  боловсруулсан түлшний хувьд үнслэг их байна гэдэг нь анхдагч нүүрсийг баяжуулах шаардлагатайг харуулж байна. Мөн үнс их байх нь түлшинд хүнд элементүүд  их  байна  гэсэн  үг.  Үнслэгээс  гадна  тодорхой  элементүүдийг  багасгахаар зааж өгвөл зүгээр байна. Тиймээс үнслэгийг аль болох багасгах шаардлагатай юм. Дэгдэмхий  бодис  бага  байвал  сайн  гэсэн  үг  биш  л  дээ,  дэгдэмхий  бодис  их  бол түлшний  асалт  сайжирна.  Тиймээс  стандартад  дэгдэмхий  бодисын  хэмжээг  18-20%  -иас дээшгүй болгох нь зөв юм. Илчлэгийн  хувьд  Үртсэн  шахмал  түлш  нь  энгийн  модтой  адил  гарсан  байна. Үүнийг нэмэгдүүлэхэд арга хэмжээ авах ѐстой юм болов уу. Цаашдаа био материалуудыг судалж барьцалдуулагч болгон хэрэглэх нь илчлэг болон бусад үзүүлэлтийг сайжруулах боломж олгох байх. Дээжний  хадгалалтаас  үүдэн  шинжилгээний  дүнд  хэт  их  алдаа  гараагүй  болов  уу, харин  түлшний  шинжилгээний  аргачлалын  олон  улсын  стандартыг  тодорхой  болгож хэрэглэсэн  эсэхийг  шалгах  хэрэгтэй.  Шинжилгээний  аргачлалын  олон  улсын стандартын  дагуу  манай  түлшүүдийг  болж  байгаа  эсэхийг  тодорхойлуулах  нь  зүйтэй юм.

 

МАК ХХК-ийн Судалгаа шинжилгээний Төвийн лабораторийн эрхлэгч Ц.Цэгмид: 


Манай  байгууллага  бол  хагас  косжсон  түлшний  талаар  хэд  хэдэн  ажлууд  хийлээ.Тэгэхээр олон түлшинд шинжилгээ хийлгээд харж байхад дэгдэмхий болон үнслэгийн хэмжээг  салгаж  бодит  болгох  хэрэгтэй  нь  харагддаг.  Дэгдэмхий  бодисын  хэмжээ  18 хувь  гэдэг  нилээд  бага  хэмжээ  гэж  үзэх  боловч  бодит  амьдрал  дээр  тусаж  өгөхгүй байна.  Цаашдаа  18  гэсэн  стандартын  заалтыг  20  буюу  түүнээс  үл  ялиг ихэсгэх шаардлага байгаа юм.Үүнээс  гадна  улсын  байгууллагаар  5  янзын  элементийн  шинжилгээг  хийлгэх шаардлагатай  байдаг.  Үүгээрээ  ямар  бодис  бохирдуулж  ямар  хэмжээгээр  бохирдол үүсгэж байгааг тодорхойлж болдог. Үнслэгийн  хэмжээ  ихтэй  тул  барьцалдуулагч  бодис  нь  шаталтын  дараа  үнс  ихсэх шалтгаан болоод байдаг. Энэ  нь  бас  нэг төрлийн  бохирдол буюу тоос, тоосонцорыг үүсгэдэг. Үүнийг зайлуулах гэх мэт асуудлууд их гарна. Ер нь үйлдвэрлэгчид  хортой бодис байна  уу,  цацраг  идэвхт бодис байна уу,  өөрсдөө тодорхойлох  биш  улсын  байгууллага  эсвэл  эрдэм  шинжилгээний  байгууллагуудаар нүүрсээ  шинжлүүлэх  нь  зөв  юм.  Үйлдвэрлэгчид  анхнаасаа  ямар  бодисоор барьцалдуулах вэ гэдгээ шийдэж, үйлдвэрлэлийн явцад сайжруулна. Үнслэгийн  хэмжээ  38-40%  гэдэг  үзүүлэлт  өндөр  байна,  мөн  дэгдэмхий  бодисын агууламж 18% хувь гэдэг үзүүлэлт бага байна гэсэн саналтай байна. “Шарын гол энерго” ХХК-ийн ерөнхий захирал Батболд: Барьцалдуулагч яг юугаар хийх нь их чухал. Органик барьцалдуулагч нь маш сайн юм. Цаашдаа тэр энэ барьцалдуулагчийг хэрэглэж, нэгдсэн ойлголттой болоод үйлдвэрлэл явуулах зөвлөмжийг тусгах нь зүйтэй. 

 

Стандарт  Хэмжилзүйн  газрын  Стандарчилал,  техникийн  зохицуулалтын хэлтсийн дарга Г.Соронзонболд:


Шахмал  түлшний  стандартыг  түлш  үйлдвэрлэж  буй  байгууллагуудын  зөвлөмж, саналыг  тусгаж  боловсруулдаг. Стандарт бол нэг гаргаад хаячихдаг  зүйл биш.  Техник технологийн дэвшлийг даган  шинэчлэгдэж  өөрчлөгдөж  байдаг.  Энэхүү судалгааны үр дүнд  тулгуурлан,  ажлын  хэсэг  байгуулан  холбогдох  стандартуудад  өөрчлөлт  оруулж болно.  Мөн  лабораторийн  шинжилгээний  олон  улсын  стандартуудтай  харьцуулж шинжилгээний  аргуудыг  шинэчилж  нэг  түвшинд  аваачих  шаардлагатай  байна.Цаашдаа хамтарч ажиллахад таатай байх болно.
Хэлэлцүүлэгт оролцогчид дараах саналуудыг гаргалаа. Үүнд:

 

- Үйлдвэрлэгч  нарын  эрх  ашигт  нийцүүлэн  энэхүү  18,  38  гэсэн  үзүүлэлтүүдийг  болж байна гэж үзэх нь буруу юм боловуу, яагаад гэвэл  утаагүй түлш гэж байгаа л бол мөн цаашлаад олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь зүйтэй. 

- Хагас коксжсон шахмал түлш болон хагас коксжсон нүүрсэнд 2 өөр стандарт байх нь чухал уу үүн дээр их анхаарах хэрэгтэй юм.  

- Иргэд  нүүрсэн  коксон  түлшний  талаар   ойлголт  муутай  байгаа.  Үүнийг  өөрчлөх шаардлагатай.  Стандартад  нийцсэн  сайн  түлшийг  хэрэглэх  арга  хэмжээг  авах шаардлагатай юм. Хэлэлцүүлэгт  оролцогчид  энэхүү  хэлэлцүүлгийн  үр  дүнг  ажил  хэрэг  болгох  үүднээс Зөвлөмж  гаргах  шаарлагатай  гэдэг  дээр  санал  нэгдэж  байлаа.  Иймд  хэлэлцүүлэгт оролцсон  хүмүүсийн  саналыг  тусгасан  зөвлөмжийн  төслийг  харилцан  ярилцаж тохиролцлоо. Зөвлөмжийн  төслийн  саналыг  эхний  байдлаар  төслийн  мэргэжилтэн  Д.Эрдэнэ боловсруулж нийтэд танилцууллаа.

 

5.  Дүгнэлт 


Оролцогчид  санал  нэгтэйгээр  боловсруулсан  түлшний  стандартын  зарим  нэг үзүүлэлтүүдийг  засч  сайжруулах,  үзүүлэлтүүдийн  хязгаарыг  өөрчлөх,  томьѐолол, хэллэгийг оновчтой болгох нь зүйтэй гэж үзлээ. Уулзалт хэлэлцүүлгээс Зөвлөхийн судалгаа, шинжилгээний үр дүн, санал дүгнэлтүүдэд үндэслэн  энэхүү  хэлэлцүүлэгт  оролцогчдоос  “Боловсруулсан  түлшний  чанарын шинжилгээний  талаарх  хэлэлцүүлэгт  оролцогчдоос  гаргах  зөвлөмж”-ийг  албан  ѐсоор гарын үсэг зурж баталгаажуулав.

Facebook Twitter YouTube