Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2024.09.30-2024.10.06/

Нийтлэгдсэн огноо: 2024/10/10

/2024 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 06-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд Нисэх, Зурагт, Мишээл экспо, Зайсан, Дамбадаржаа, 5-н буудал орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Налайх, Шархад, 13-р хороолол, Ургах наран хороолол, Толгойт, 1-р хороолол, 100-н айл, Хайлааст, Баруун 4-н зам, Цахилгаан станц орчим “Бага бохирдолтой”, харин Баянхошуу орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube