ӨНӨӨДӨР "БИДНИЙ АМЬСГАЛЖ БУЙ АГААР НЭГ ЮМ" УРИА ДОР ЦЭВЭР АГААР ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Нийтлэгдсэн огноо: 2022/09/07

ӨНӨӨДӨР "БИДНИЙ АМЬСГАЛЖ БУЙ АГААР НЭГ ЮМ" УРИА ДОР ЦЭВЭР АГААР ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

✅Энэ жил "Цэнхэр тэнгэрт цэвэр агаар" олон улсын өдрийг (#WorldCleanAirDay), хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаар хамтарсан арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж #TheAirWeShare/Бидний амьсгалж буй агаар нэг уриа дор нэгдэж байна.

✅ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ нь манай гаригийн орчны эрүүл мэндийн хамгийн том аюул тулгарч байгааг илэрхийлж байгаа юм.

✅Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногдож байна. ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногддог.

✅Бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар бохирдуулагч нь 3-4 хоногийн дотор тив дамнан туулан өнгөрөх боломжтой. Иймээс бид үүнийг бүс нутаг, хил дамнасан асуудал хэмээн хамтдаа оролцож, шийдвэрлэх хэрэгтэйг илтгэж байна.

✅Өнөөдөр таны машинаас ялгарч буй бохирдуулагч таны хүүхдүүд, хөршийнхөн, олон мянган бээрийн цаана амьдарч байгаа хамаатан саданд багтраа өвчин үүсгэх боломжтой.

✅Иймд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж байна.

✅Агаарын бохирдол нь бүх нийтэд хамаатай бөгөөд түүний нөлөөллөөс хэн ч ангид байх боломжгүй. Амьсгалж буй агаараа цэвэр байлгахын төлөө (#TheAirWeShare) БИД өнөөдрөөс хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

✅Уг өдрийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болох "Тогтвортой хөгжил - 2022" нээлттэй өдөрлөгт урьж байна.


Facebook Twitter YouTube