УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТ, ХЯНАЛТЫН АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА ХИЙНЭ. /2022.08.15/

Нийтлэгдсэн огноо: 2022/08/15

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТ, ХЯНАЛТЫН АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА ХИЙНЭ. /2022.08.15/

✅БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ -ийн ахалсан МУ-ын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн II дугаар хурал боллоо.

✅Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хадгалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, гэр хорооллын айл өрхийн ханан пийшин, ядангаа хөөлөх, угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөв.

✅Сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт хамгаалалт, борлуулалт, түгээлт, хяналтын асуудлыг шат дараалалтайгаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судалж УИХ-ын намрын чуулганд танилцуулахаар боллоо.

✅Ажлын хэсгийн хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батбаясгалан, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг , "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.


Facebook Twitter YouTube