Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Таван толгой түлш ХХК Баруун үйлдвэр дээр ажиллаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2022/08/11

✅ Монгол Улсын Ерөнхий сайд Oyunerdene Luvsannamsrai захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Таван толгой түлш компанийн Зүүн болон Баруун үйлдвэр дээр 7 хоногоор ээлжлэн ажиллаж байна.

✅ Өнөөдрийн байдлаар 70000 тн сайжруулсан шахмал түлш нөөц бүрдүүлж 100000 тн мидлинг нөөцөлсөн байна.

✅ Борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд 08 сарын 25 гэхэд бэлэн болно.

✅ Мидлинг татан авалтыг төмөр замаар тээвэрлэх ажлын бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд 09 сарын дундаас эхлэн төмөр замаар тээвэрлэн шууд үйлдвэрийн хашаанд буулгах ажил эхэлнэ.


Facebook Twitter YouTube