Мэдээ, мэдээлэл

Монгол улс Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл-2 РМ10, РМ2.5-ын симпозиум

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

Олон жилийн турш тооцонцор (РМ10, РМ2.5)-оос үүдэлтэй агаарын бохирдуулах бодисын судалгааг хэрэгжүүлж, Япон улсын БОЯ-ны судалгааны бүлгийн гишүүнээр ажиллаж байсан профессор багш Мизохата (Осака их сургуулийн бүс нутгийн уялдаа холбоог судлах байгууллагын хүндэт  доктор)  тоосонцороос үүдэлтэй агаарын бохирдлын тухай тойм болон 2014 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод дээжлэж авсан РМ2.5-ын   найрлагын  шинжилгээний үр дүнгийн тухай лекц тавихаар төлөвлөөд байна. Эдгээр шинжилгээний үр дүн нь орчны агаарын мониторингийн аргачлал   болон  бохирдуулагч эх үүсвэрт авах арга хэмжээний чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Улаанбаатар хотын агаарын бохирдолд холбоотой ажиллаж байгаа мэргэжилтэн албан хаагч та бүхнийг өргөнөөр оролцож, уг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.

 

Хугацаа: 2014 оны 4 сарын 22 өдөр (Мя) 14:00~17:20
Байршил: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 3 давхрын Говь зааланд

 

Хөтөлбөр

14:00-14:10  Мэндчилгээ Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ
14:10-15:00 “PM10 болон PM2.5-ын үүдэлтэй агаар бохирдуулах бодисын тухай” Мизохата Акира 
15:00-15:30 Асуулт хариулт 
15:30-15:40 Завсарлага 
15:40-16:30  “Улаанбаатар хотын РМ2.5-ын найрлагын бүтэц” Мизохата Акира 
16:30-16:40 “Төслийн цаашдын хэрэгжилт” Фукаяама Акео)
16:40-17:10  Асуулт хариулт
17:10-17:20  Хаалтын ёслол НАЧА-ны дарга Батсайхан

 

 

20140422 15335220140422 142532

Facebook Twitter YouTube