News

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭГЧ 63000 ӨРХИЙН УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИД ДОХИОЛОЛ ДАМЖУУЛАГЧ СУУРИЛУУЛНА

Published date: 2021/08/13

   Агаарын чанарыг сайжруулж, орчны бохирдлыг бууруулах, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасан чиглэл өгч, томилсон ажлын хэсэг “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.

    Угаарын хийг зайлуулах тоног төхөөрөмжийг эрсдэл бүхий 63 мянган өрхөд ирэх сарын 25 гэхэд суурилуулахаар болж байна. Гэр хорооллын өрхүүдэд суурилуулах, мэдээлэл дамжуулах, мэдрэгч төхөөрөмж нь угаарын хийн хяналтын сүлжээнд холбогдсон учраас өрхийн угаарын хийн мэдээг 24 цагийн турш хянаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

     Энэхүү төхөөрөмжийг ашиглахад хялбар, бага цахилгаан эрчим хүч хэрэглэх тул (20Вт) сард 500 төгрөгөөс илүү зардал гарахгүй бөгөөд гэрийн тооно, эсвэл өрөөний хананд суурилуулж мэдрэгчид холбосноор хэмжилтийн дүнг алсад дамжуулж хөндлөнгөөс хяналт хийгдэж угаарын хийн хордлогоос гэр бүлээ бүрэн  хамгаалж чадах аж.

    Ухаалаг төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд манай улсын хувьд IOT технологийг ашигласан анхдагч төхөөрөмж гэдгийг нийлүүлэгч “Интеллеген  технологи” ХХК-ийн  гүйцэтгэх захирал О.Баяр  онцолж байлаа.

 

 

 

Facebook Twitter YouTube