Эрхэм зорилго
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино.
Алсын хараа
Үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангана.
Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
1. Хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг үнэлэх;
2. Түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
3. Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах, хөгжүүлэх;
4. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг боловсруулах, мэргэжил, арга зүйгээр хангах;
5. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
6. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
7. Мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах;
8. Малын үржлийн ажил, үйлчилгээг стратеги төлөвлөлтийн дагуу явуулж малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, малын генетик нөөцийг хамгаалан баяжуулах;
9. Мал, амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
10. Бэлчээрийн даац болон таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хамгаалах;
11. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах;
12. Байгалийн гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх;
13. Салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;
14. Салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, орлого, бүтээмжийг өсгөх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;
15. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын менежментийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах.