Алсын хараа
Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалсан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц, өрсөлдөх чадвар бүхий соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ
Эрхэм зорилго
Яамны эрхэм зорилго нь Монгол Улсад хувь хүний хөгжлийг дэмжсэн, үндэсний онцлог бүхий, тогтвортой, үр ашигтай соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын салбарыг төлөвшүүлэх, энэ салбарт үндэсний брэнд бүтээх, хөгжүүлэхэд оршино.
Стратегийн зорилтууд:
1. Салбарын тогтвортой хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарыг өрсөлдөхүйц түвшинд хүргэж чадахуйц хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
2. Төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, эрх зүйн салбарын бодлогыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
3. Соёл урлагийн салбарын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
4. Биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биеийн тамир, спортын арга хэмжээг уялдуулан зохицуулах;
5. Аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
6. Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх болон дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого, шийдвэр, төсвийн зарцуулалтыг сайжруулах цогц орчин бүрдүүлэх.