Боловсрол, шинжлэх ухааны яам
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
- Ерөнхий боловсролын сургалтанд хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийх;
- Боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх;
- Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;
- Боловсрол, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх.
Үйл ажиллагааны эрхэм зорилго
Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх,"Зөв Монгол" хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилт
- Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
- Боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.
- Боловсрол, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
- Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах;
Үйл ажиллагааны гол зорилт
- Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
- Боловсролын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
- Шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
- Боловсрол, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, хүүхэд бүрийг хөгжүүлдэг салбарын хүний нөөц, насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог хөгжүүлэх бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
- Боловсрол, шинжлэх ухааны эдийн засгийн бодлого боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
- Байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг хангаж, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх;
- Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;
- Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл хэрэгжүүлэх, хурал, уулзалт зохион байгуулах,хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
- Боловсрол, шинжлэх ухааны хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
- Сургуулийн өмнөх, бага боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхжуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах;
- Суурь, бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхжуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах;
- Дээд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохицуулах;
- Шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах.
Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
- Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө,төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгч дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх;
- Салбарын үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдлээс хамгаалах;
- Мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээлэл гаргах, удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах.