ОРОН НУТАГ

 

  1. Агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах.
  2. Шинээр барьж байгаа сургууль, цэцэрлэгийн барилга байшинг дулаан алдагдалгүй болгох. Учир нь дулааны алдагдалгүй болсноор эрчим хүчинд зарцуулах зардал ихээр хэмнэгдэж, агаарын бохирдол буурах нь тодорхой.
  3. Мод тарих, ногоон байгууламж бий болгох мөн ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх.
  4. Бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах.
  5. Дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг дэмжиж ажиллах.
  6. Хэсэгчилсэн дулаан хангамжийг шийдэх. 
  7. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх.
  8. Утаа их гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, арга хэмжээ авах. 
  9. Хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдвэрлэх.