ИРГЭН

 

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо:

  1. Ногоон байгууламж бий болгох
  2. Сайжруулсан зуухаа зарж худалдаж болохгүй
  3. Сайжруулсан зуухаа зөв галлах шаардлагатай 
  4. Өвлийн улиралд гэрийн дулаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах / Орон гэрээ сайн дулаалах 
  5. Иргэд хашаандаа хог, хаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх! / Хаягдал дугуй, бусад хог хаягдал шатаахгүй байх
  6. Өвлийн улиралд пийшингээс өөр халаах аргыг сонгох: цахилгаан, тосон халаалт, хий гэх мэт / Шөнийн цахилгааныг ашиглах (22:00-06:00 цаг) 
  7. Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м) / Сайжруулсан түлш хэрэглэх
  8. Хий, нар бусад эх үүсвэр ашиглах 
  9. Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх / Мод тарих
  10. Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх
  11. Түүчлэн агаарт дэгдсэн хорт нэгдлүүд нь хөрсөнд бууж, тоостой хамт буцаж агаарт дэгдэн удаан хугацааны турш ойр орчмын агаарыг бохирдуулж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог.
  12. Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлөвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах.
  13. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгыг анхаарах.
  14. Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих
  15. Ойрхон газар явган алхах (бензин хэмнэхээс гадна таны эрүүл мэндэд тустай)
  16. Автомашиныхаа хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг нь тогтмол хийлгэх (бензин хэмнэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулхад хувь нэмэр оруулна)
  17. Цахилгааны хэрэглээгээ хянах. Хөргөгч, телевизор, гэрэл зэрэг цахилгаан хэрэгсэлийг зохисгүй ашиглах нь цахилгааны хэрэглээг ихэсгэдэг. Үүний улмаас дулааны цахилгаан станц улам их нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэх шаардлагыг бий болгодог.
  18. Шаардлагагүй үед гэрэл асаахгүй байх, цахилгаан хэрэгсэлүүдийг унтрааж хэвших
  19. Хог хаягдлаа ангилан цуглуулж, устга. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших

 

Улаанбаатар хотын иргэд ээ, Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд таны мэдлэг, иргэн бүрийн оролцоо нэн чухал.